БНХАУ 5000 өрөөтэй тусгаарлах байр барьжээ | News.MN

БНХАУ 5000 өрөөтэй тусгаарлах байр барьжээ

БНХАУ 5000 өрөөтэй тусгаарлах байр барьжээ

БНХАУ 5000 өрөөтэй тусгаарлах байр барьжээ

Цар тахлын халдвар дахин дахин давлагаалж, олон улсыг одоог хүртэл зовоож байхад БНХАУ тэргүүтэй цөөхөн хэдэн улс л өвчнийг хяналтдаа авч, харьцангуй аюулгүй, нээлттэй орчин бүрдүүлж чадаж байна.

Дэлхий даяар олон улс цар тахалтай эвлэрч, хилээ нээн, хязгаарлалтуудаа суллаж буй. Гэтэл Хятад халдваргүй байх бодлогоо улам чангатгаж байна. Жишээлбэл, гадаадаас ирсэн хүмүүсийг тусгаарлах зорилгоор Гуанжу хотод 260 сая ам.доллараар 5000 өрөөтэй тусгаарлах байр байгуулах гэж байгаа талаар эх сурвалжууд мэдэгджээ.

Гурван сарын өмнөөс барьж эхэлсэн, шигүү байрлалтай тэдгээр гурван давхар, уламжлалт загварын дээвэртэй барилгууд нийт 46 ширхэг хөлбөмбөгийн талбайтай тэнцэх талбай эзэлж байгаа аж.

Ийнхүү тусгаарлах байгууламж барьснаар гадаад жуулчид, эх орондоо ирж буй иргэдийг зочид буудалд тусгаарладаг дүрмийг халж, хоорондоо халдвар тараахгүй зориулалтын байранд тусгаарлах боломжтой болох аж.

Тиймээс цаашид БНХАУ-д очсон хүмүүсийг нисэх онгоцны буудлаас шууд автобусаар тээвэрлэн, тусгаарлах байгууламжид хүргэж, дор хаяж 14 хоног тусгаарлах юм байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-30 185.220.101.47

>>>>>>>>>> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж