Өмнөд Суданаас арваннэгдүгээр сард эх орондоо ирэх алба хаагчдаас нэг сая төгрөг авч, тусгаарлаж болзошгүй мэдээлэл байгаа юм. Энэ талаар Батлан хамгаалах яамнаас лавлахад "Суданаас ирэх алба хаагчдаас нэг сая төгрөг авч тусгаарлахгүй. Хэрэв тусгаарлахаар бол салбар яамнаас зардлыг нь гаргана. НҮБ-ын төлөвлөгөөний дагуу энхийг сахиулагчид хэд хэд хуваагдаж ирнэ. Тусгай ажиллагааны нууц учраас алба хаагчдын тоог мэдээлэх боломжгүй. Алба хаагчид эх орондоо ирээд нөхөн сэргээх эмчилгээ, сувилалд хамрагддаг" гэв.
Монгол Улс нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн цэргийн алба хаагчийнхаа тоогоор тэргүүлдэг 24 орны нэг юм. 2002 онд анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу илгээснээс хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 18.144 цэргийн алба хаагч, тэдгээрийн дотор 732 эмэгтэй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байгаа аж.
Монгол Улсын 1100 энхийг сахиулагч Бүгд Найрадамдах Өмнөд Судан, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Бүгд Найрамдах Судан Улсын Абей муж, Йемен, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс зэрэг дэлхийн мөргөлдөөний халуун бүс нутагт НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа талаар Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлсэн билээ.
Холбоотой мэдээ