ОХУ-ын их, дээд сургуульд суралцдаг оюутнуудын анхааралд

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

ОХУ-ын их, дээд сургуульд суралцдаг оюутнуудын анхааралд

ОХУ-ын Засгийн газар тус улсын их, дээд сургуулиудад суралцаж буй гадаад оюутнуудыг Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тун хийлгэсэн эсэхээс үл хамааран танхимын сургалтад хамруулах шийдвэр гаргасантай холбогдуулан дараах мэдээллийг Та бүхэнд хүргэж байна. Үүнд:

  1. Оросын их, дээд сургуулиуд виз авах шаардлагатай гадаадын оюутнуудын нэрсийн жагсаалтыг бэлтгэж, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, ОХУ-ын Дотоод хэргийн яаманд хүргүүлнэ. Эдгээр жагсаалтыг үндэслэн, сургалтын виз олгох зөвшөөрлийг холбогдох яамнаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирүүлснээр сургалтын виз олгох боломжтой болно.
  2. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс виз олгох зөвшөөрөл нь ирсэн оюутнуудын нэрсийн жагсаалтыг өдөр болгон шинэчлэн гаргаж байна. Иймд визний зөвшөөрөл ирсэн эсэхийг 9:00-12:00 цагийн хооронд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд биечлэн очиж шалгах боломжтой. Түүнчлэн цахим шуудан болон утсаар лавлах боломжтой (утасны дугаар: 326037, цахим хаяг: cons_ru@mongol.net). Харин виз олгох зөвшөөрөл ирээгүй тохиолдолд өөрсдийн суралцаж буй их, дээд сургуулийн захиргаанаас тодруулна уу.
  3. Виз авсан оюутны нэр ОХУ-ын “Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төрийн үйлчилгээний нэгдсэн сан (Госуслуги)”-гийн “Хил нэвтрэх гадаадын иргэдийн жагсаалт”-д бүртгэгдэж, хилээр нэвтрэх эрхтэй болно. Энэхүү жагсаалтад бүртгүүлэхийн тулд ОХУ-д зорчихоос 10 хоногийн өмнө зорчих хилийн боомт, товлож буй хугацаа, аялах тээврийн хэрэгслийн төрөл (онгоцоор бол нислэгийн дугаар) зэрэг мэдээллийг сургуульдаа мэдэгдсэн байна. Уг мэдээллийг үндэслэн сургууль нь тухайн оюутны нэрийг дээрх жагсаалтад оруулж, энэ тухай цахим шуудангаар өөрт нь мэдэгдэнэ.
  4. Насанд хүрээгүй оюутан зөвхөн нэг асран хамгаалагчийн хамт явж болно. Үүний тулд асран хамгаалагч нь визийн зөвшөөрөл авах хүсэлт, холбогдох мэдээлэл, баримт бичгийн хувийг сургуулийн захиргаанд бүрдүүлж өгнө (Жич: Асран хамгаалагч гэдэгт зөвхөн төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх нь хамаарна).
  1. ОХУ-ыг зорих оюутнууд нийт хоёр удаа Covid-19-ийн ПГУ шинжилгээ өгнө. Эхний шинжилгээг хил нэвтрэхээс 72 цагийн дотор өгч, “сөрөг” гэсэн хариуг хэвлэж8 биедээ авч явна. Хоёр дахь шинжилгээг хил нэвтэрснээс хойш 72 цагт багтаан хийлгэнэ.

(Жич: ОХУ-ын нисэх онгоцны буудлуудад Covid-19-ийг илрүүлэх төрөл бүрийн түргэвчилсэн шинжилгээ хийж байгаа боловч зөвхөн ПЦР-ийн шинжилгээ өгөх ёстойг анхаарна уу)

Та бүхэн харъяалагдах сургуультайгаа холбоотой байж, ОХУ руу зорчих, сургуулийн дотуур байранд орох, танхимын сургалтад хамрагдах зэрэгтэй холбогдуулан сургуулийн захиргаанаас тавигдаж буй шаардлагыг дагаж мөрдөхийг зөвлөмж болгож байна.

Одоогийн байдлаар “МИАТ” компанийн аравдугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгт, “Аэро Монголиа” компанийн аравдугаар сарын 8 болон 22-ны өдрийн Улаанбаатар-Эрхүү чиглэлийн нислэгт тус тус тийзийн захиалга авахын зэрэгцээ хилийн Алтанбулаг автозамын боомтоор ОХУ руу зорчих боломжтой.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж