Цаг уурын өөрчлөлтийг идэвхтэй эсэргүүцдэг залуу идэвхтэн Грета Тунберг дахин индэр дээр гарч, дэлхийн удирдагч нарыг хатуу үгсээрээ шүүмжиллээ. Тэрбээр удирдагч нарын “Дэлхийг буцаагаад сайхан болгоно”, “Ногоон эдийн засаг” гэх мэт амлалтуудыг хий хоосон үг гэж үздэгээ хэлсэн байна.
Тухайлбал, энэ долоо хоногт Италийн Милан хотод “Youth 4 Climate” уулзалт болжээ. Тус уулзалт дээр үг хэлэхдээ Тунберг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Нэгдсэн Вант улсын Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй удирдагч нарын үгээс эш татан шүүмжилсэн аж.
Тэрбээр “Дэлхийг буцаагаад сайхан болгоно, бла бла бла. Ногоон эдийн засаг, бла бла бла. 2050 он гэхэд, бла бла бла. Байгальд ээлтэй, бла бла бла. Энэ бол бидний удирдагч гээд байгаа хүмүүсийн үргэлж хэлдэг үгс. Үнэхээр сайхан сонсогддог үгс. Гэхдээ ямар ч үйлдэл алга. Бидний итгэл, найдвар тэдний худал үгэнд живж байна. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэнэ гэдэг бол улс төр биш, хүмүүсийн аж амьдралд бодитоор нөлөөлнө гэсэн үг юм” гэж ярьжээ.
Climate activist Greta Thunberg mocks platitudes and talking points coming from Biden and other global leaders:
“Blah, blah, blah. Build Back Better. Blah, Blah, Blah. Green economy. Blah Blah Blah.” pic.twitter.com/GSoi8PWd6X
— The Recount (@therecount) September 28, 2021
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ