Б.Жавхлан: Ирэх онд 36.7 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан: Ирэх онд 36.7 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан

Б.Жавхлан: Ирэх онд 36.7 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2021.09.30) сэтгүүлчдэд 2022 оны төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Ирэх оны төсвийн онцлог нь цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг тогтворжуулах зорилготой хөгжлийн төсөв аж. Ирэх онд төсвийн шинэчлэлийн хувьд найман зорилт тавьжээ. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудад бүтцийн шинэчлэх, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлэх, хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлэхгүй, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, урсгал зардал ихтэй хөрөнгө оруулалтыг зогсоох, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарах юм байна.

Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар 2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар өсч, 2021 оны жилийн эцэст 6.5 хувь, 2022 онд 5.0 хувьд хүрч, цаашид өсөлт тогтворжих төлөвтэй гэж тооцоолсон байна. Мөн хамгийн боломжит дээд хэмжээгээр буюу 36.7 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьжээ.

Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлогын хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс сонголттойгоор өгөхөөр төлөвлөж, 2022 оны долдугаар сараас 50 хувь нь хадгаламж руу шууд шилжиж, үлдсэн хувийг сонголттой олгохоор тооцжээ.

Дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зориулж Зам, тээврийн хөгжлийн сайдын багцыг долоо дахин, Эрчим хүчний сайдын багцыг 4 дахин нэмж буй аж.

Ирэх онд тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэхгүй бол эрүүл мэнд, боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт буюу цалингаа нэмж авах боломж нээгдэх нь. Эмнэлгүүдэд очдог урсгал зардал хөрөнгө оруулалтууд нэмэгдэх юм байна. Засгийн газрын нөөц санг мөн энэ жилийнхээс бууруулахгүй бөгөөд ТӨХК-иудад гурван төрлийн бүтцийн шинэчлэл хийж буй аж.

Засгийн газар НӨАТ-ын буцаан олголтыг зогсоохгүй байхаар шийджээ. Учир нь орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн татвар өссөнөөр өмнөх оны мөн үеэс улсын төсвийн орлого 2.8 их наядаар нэмэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж