"Хөнгөн өвдсөн оюутнуудыг дотуур байранд нь тусгаарлаж байна" | News.MN

"Хөнгөн өвдсөн оюутнуудыг дотуур байранд нь тусгаарлаж байна"

"Хөнгөн өвдсөн оюутнуудыг дотуур байранд нь тусгаарлаж байна"

"Хөнгөн өвдсөн оюутнуудыг дотуур байранд нь тусгаарлаж байна"

Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын дарга С.Должингоос оюутнуудын дунд Covid-19-ийн өвчлөл хэр их нэмэгдэж байгаа талаар тодрууллаа.


 -Их, дээд сургуулийн багш, оюутнуудыг Covid-19-өөс урьдчилсан сэргийлэх чиглэлээр ямар журам мөрдөгдөж, түүнд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Холбогдох баримтын хүрээнд Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, зохион байгуулах түр журам, Улсын Онцгой байдлын комиссын даргын 2021 оны дөчин нэг дүгээр тушаал Их дээд сургууль, коллежийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах түр мөрдөх журам, 2021 оны А/291 дүгээр тушаал, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах шаардлагатай журамт зааврыг баталж мөрдүүлэх, санхүү төсөв, дэд бүтэц, хүний нөөцийн бэлэн байдлыг хангаж ажиллахаар Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгэм хамгаалалын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны А/231, 117, 508 дугаар тушаал төр эрх зүйн баримт ажиллаж байна. Наян найман сургуулийн захиргаанд хүргэсэн.

-Багш, оюутнууд вакжинжуулалтад идэвхтэй хамрагдаж байна уу? Багш нарын дунд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна уу?

-2021 оны есдүгээр сарын 28-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 18970 багш, ажилчнын хувьд вакцины нэгдүгээр тунд 64,8 хувь, хоёрдугаар тунд 62,4 хувьтай хамрагдаад байна. Улсын хэмжээнд нийт суралцаж байгаа 138672 оюутны регистрийн дугаарыг Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг рүү явуулж, судалгаа авсан. Халдвар батлагдсан тохиолдол нийт 18039 болсон байна. Нийт 11787 багш, ажилчны дунд батлагдсан тохиолдол 762 ажилтан, 1267 багш Covid-19-өөр өвдсөн байна.

-Оюутны дотуур байруудад халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримтлуулж байна вэ? Нийт хэдэн хүүхэд Covid-19-өөр өвчилсөн бэ?

-Монгол Улсын хэмжээнд нийт 71 оюутны байр бий. Өмнө нь 8000 хүүхдийн хүчин чадалтай байсан. Covid-19-ийн нөхцөл байдлаас хамаарч 60 хувиар бууруулсан. Одоогийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 395 болсон байна.

-Сэжигтэй тохиолдол илэрсэн үед хаана, хэрхэн тусгаарлаж байна вэ?

-Хөнгөн өвдсөн оюутнуудыг дотуур байранд нь тусгаарлаж, тандах баг, эмч сувилагчид ажиллаж байна. Оюутны байр эмнэлэг биш. Хүн хүч зуун хувь хүрэхгүй ч бид сэтгэл зүрхээрээ нэгдэн ажиллаж байна.

Б.ЮМЖИРДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-30 103.212.118.113

Новшийн вакцинаа бүрэн хийлгэчихдэг болоосой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж