НОК: Маргаашаас 300 ор нэмэлтээр дэлгэнэ | News.MN

НОК: Маргаашаас 300 ор нэмэлтээр дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

НОК: Маргаашаас 300 ор нэмэлтээр дэлгэнэ

НОК: Маргаашаас 300 ор нэмэлтээр дэлгэнэ

Нийслэлийн онцгой комиссоос эмнэлгийн орны хүрэлцээ, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.


Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 5986 ор байна. Гэтэл сүүлийн дөрвөн долоо хоногт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, 109 хувийн илүү ачаалал хэтэрчээ. Иргэд гуравдугаар тунд идэвхтэй хамрагдсанаар халдварын эрсдэл буурна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас онцлов.

Тус газрын дарга Б.Бямбадорж “Covid-19-ийн эсрэг хариу арга хэмжээний хүрээнд 11 төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн халдварын тархалтын байдлыг ажиглахад сүүлийн сарын хугацаанд тархалт огцом нэмэгдсэн. Хэвтэн эмчлүүлэлт, тусгаарлах байрнаас халдвар ихээхэн тархсан. Халдвар нэмэгдсэн долоо хоногоос дархлаажуулалт багассан.

Иргэдийн дунд хоёр болон гурав дахь тунгийн идэвх буурсан. Гуравдугаар тунд хамрагдаж байж эрсдэл багасна. Сүүлийн дөрвөн долоо хоногт эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд нөхцөл байдалтай хүмүүсийн тоо нэмэгдсэн” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугарын хэлснээр, Covid-19-ийн мутацлагдсан вирусийн улмаас  эмчилгээний хугацаа 14-21 болж уртасчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 80 гаруй хувь нь хүнд оноштой бол үлдсэн нь хавсарсан суурь өвчтэй хүмүүс байгаа аж.

Халдвар авсан хүмүүс нэмэгдэж, эмнэлгийн ор хүрэлцэхгүй болсон ч нэмэлтээр ор дэлгэх боломжгүй байгаа юм байна. Мөн эмнэлгийн ажилтны хүрэлцээ ч хомсджээ. Маргаашаас 300 ор нэмж дэлгэхээр болсон байна. Өмнө нь 152 ор нэмэлтээр дэлгэж байв. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нэн шаардлагатай 150 хүн байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-09-30 124.158.109.232

ажиллах хүч байхгүй Амарсайхан Энхболд та нар өөрсдөө дэлгэсэн орны ковидоо эмчил

Avatar

Зочин 2021-09-30 202.126.88.141

Бямбадорж бол Агуу ихийн дэмиирэл юу ч хийж чадахгүй эээээ

Avatar

Зочин 2021-09-30 122.201.19.99

Энэ нэг юу ч хийж чадахгүй юм. Байнга л дарга болж дамжиж байхын эрүүл мэндийн салбарт өөр чадварлаг хүмүүс зөндөө л байх юм . харамсалтай

Avatar

Сүхээ 2021-09-30 203.91.115.49

Иш хөөрхий дөө ийм хүнээр Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг удирдуулж байхад чинь яаж ажил нь олигтой байх вэ дээ. Өөр чадварлаг боловсон хүчин олдоогүй л юм болов уудаа Ардын намд.

Avatar

Irgen 2021-09-30 192.82.76.58

Gammaglobulinaa huuhed nastnuuddaa ajil erhlegchiddee hurdan hiigeerei.

Avatar

Зочин 2021-09-30 64.119.27.97

Энэ нэг хүний амь насаар нааддаг бямбадорж гээд п-гээс авхуулаад ажил хийдэггүй дарганцаруудын яаралтай зайлуулаал эрч хүчтэй, түргэн шуурхай хүний амийг аврахыг хичээдэг удирдлагатай болгоочээ. Бямбадорж бол хэзээний мөнгөнөөс өөр юм боддоггүй адгийн амьтан шүү дээ

Avatar

зочин 2021-09-30 66.181.186.233

Өрхөөс өгч байгаа эмний багцын чанарт МХЕГ-аас шалгалт хийх хэрэгтэй . Ямарч үйлчилгээгүй хуурамч эмнүүд байх шиг байна . Ийм тохиолдолд үхэл яаж буурхав дээ .

Avatar

иргэн 2021-09-30 103.57.93.147

Эмнэлгийн үйлчилгээ хүмүүст хүрэхгүй байна. Хүндэрсэн хойно нь л эмнэлэгт хэвтүүлж байгаа нь буруу

Avatar

Зочин 2021-09-30 192.82.69.189

Дархлаажуулчихсан юм бол яагаад халдвар өсөөд байгаа юм бэ, цүнх баригч аа?

Avatar

Зочин 2021-09-30 202.55.188.37

China vaccine gedeg hor shahsiim chin yu gej buurah ve dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж