АН: Маргааш эрх чөлөөнийхөө төлөө тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

АН: Маргааш эрх чөлөөнийхөө төлөө тэмцэнэ

АН: Маргааш эрх чөлөөнийхөө төлөө тэмцэнэ

Ардчилсан нам (АН)-аас маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулах (2021.10.01) "Одоо боллоо" бүх нийтийн цуглааныхаа талаар мэдээллээ.


УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

Монгол Улс өнгөрсөн хугацаанд Covid-19-тэй тэмцэхэд 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Дэлхийн улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийхээ 17 хувийг халдвартай тэмцэхэд зарцуулж байхад Монгол Улс ДНБ-ийхээ 60 хувийг зарцуулсан. Илүү их мөнгө зарцуулсан атлаа Монгол Улс Covid-19-ийн тархалт, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. Тиймээс 20 их наяд төгрөгийг ямар ч үр дүнгүй ашигласныг өнөөгийн нөхцөл байдал бидэнд харууллаа. Энэ их хөрөнгө ямар ч хяналтгүй зарцуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, мэдээллийг хаалттай байлгаж байгаад ямар их хөрөнгө завшсан нь харагдаж байна. Ихэнх хөрөнгийг 2020, 2021 оны сонгуульд зарцуулсан. Үүнээс харахад халдварын эсрэг зарцуулсан хөрөнгө, мөнгө бүгдээрээ буруу замаар орсон. Covid-19-ийн хууль нэрийдлээр дарангуйллын систем бий болгож байна. Тиймээс тус хуулийг цуцлахыг шаардаж байна.  

Эдийн засаг 5.4 хувиар унаж, инфляци хоёр оронтой тоо руу дөхлөө. Хувийн хэвшлүүдийн үйл ажиллагааг хааж, бизнесийн эрх чөлөөг боомилж байгаа гэхэд буруудахгүй.

Тиймээс маргааш буюу аравдугаар сарын 1-ний өдөр болох жагсаалд ард иргэд, бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнес,  үйлчилгээний салбарынхан ирж, дуу хоолойгоо хүргээрэй. Бид бүхэн жагсаалд ирсэн иргэдийн үзэл бодлыг чөлөөтэй, тайван замаар зохион байгуулах боломжоор хангаж ажиллана. Жагсаалыг үймүүлэх, эмх замбараагүй байдал үүсгэх яриа сонсогдож байна. Ийм зүйлийг цагдаагийн байгууллагаас зохицуулж ажиллана гэж итгэж байна.

МАРГААШ БИД ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ДУУГАРЧ ЧАДДАГ ГЭДГЭЭ ХАРУУЛНА

АН-ын дарга М.Тулгат "Ардчилсан намаас есдүгээр сарын 23-нд Ерөнхий сайдад:  

  • Шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх
  • ОХУ, БНХАУ хоёр улсад байгаа Монгол Улсын Элчин сайд нарыг эгүүлэн татах
  • Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт хөрөнгө оруулалт нэрээр хийж буй луйврыг зогсоох
  • Удаа дараа ёс зүйгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэсэн шаардлагуудыг биелүүлэхгүй бол аравдугаар сарын 1-нд Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулахаа мэдэгдсэн.

Засгийн газрын хуралдаанаар шаардлагуудын хариуг хэлэлцсэнгүй. Ямар ч хариу авсангүй. Тиймээс бид маргааш төв талбайд эсэргүүцлийн цуглаан хийх болно. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, эрх чөлөөний төлөө дуугарч чаддаг гэдгээ харуулна" гэв. 

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагаас жагсаал зохион байгуулахгүй байх шаардлагыг АН-д хүргүүлэв. Тодруулбал, жагсаал цуглаанаас гарсан аливаа эрсдэлд жагсаал цуглаан зохион байгуулагч байгууллага хариуцлага хүлээн хэмээн анхаарууллаа. Харин АН-аас халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн жагсаал хийхээ мэдэгдсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж