МҮЭХ: Цалин, тэтгэврийг ирэх онд 20 хувиар нэмэх ёстой | News.MN

МҮЭХ: Цалин, тэтгэврийг ирэх онд 20 хувиар нэмэх ёстой

МҮЭХ: Цалин, тэтгэврийг ирэх онд 20 хувиар нэмэх ёстой

МҮЭХ: Цалин, тэтгэврийг ирэх онд 20 хувиар нэмэх ёстой

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр (2021.09.30) мэдээлэл хийлээ. Тус холбооноос Улсын их хурлын намрын чуулган эхлэхтэй холбогдуулан ирэх оны улсын төсөвт тусгаж өгөх хэд хэдэн шаардлага тавьж байгаа аж. Тухайлбал, МҮЭХ 2022 оны төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20 хувиар нэмэх, хөдөлмөрийн зах зээлийг анхаарч, ажил эрхлэлтийг бодитой дэмжихийг шаардав. Мөн цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээг хэвээр хадгалах, ажлын байрыг хадгалахыг хүсчээ.

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЧДЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Б.БАЯРАА:

-Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хоёр эрэгтэй тутмын нэг нь, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тэтгэврийн насанд хүрэхээс өмнө өөд болж байна. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэн тэтгэврээ авч чадаагүй бол өвлүүлэх асуудлыг анхаарч, шийдвэрлэх ёстой байна. Мөн цаашид нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх хэрэгтэй. Ард иргэдийн амьдрал өдөр ирэх бүр хүнд, хэцүү болж байна.

Нэрийн дансанд байгаа тухайн хүний нийгмийн даатгал хэлбэрээр төлж буй мөнгийг өвлүүлэх тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй. Тэтгэврээ авч чадахгүй байгаа даатгуулагчид нийт хүмүүсийн 50 хувийг эзэлж байна.

НИЙГМИЙН ДААТГАЛ БОЛ ТӨРИЙН БУС, ТУХАЙН ДААТГУУЛАГЧИЙН МӨНГӨ

Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөллүүд "Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг эрт тэтгэвэрт гаргахгүй байхыг эрс эсэргүүцэж байна. Ажиллах нөхцөл, хөдөлмөрийн зах зээлээ удирдлагын түвшинд байгаа хүмүүс харах хэрэгтэй. Түүний оронд Капитал банкинд байршуулсан байсан 300 гаруй тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын мөнгийг бүрэн барагдуулж, иргэдийг хохиролгүй болгох ёстой" гэж хэллээ.

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ДАРГА Х.АРИУНАА:

-Эрүүл мэндийн байгууллагын ажилчид ажлаа хийж байхдаа нас барах, үйлдвэрлэлийн осолд орох зэрэг олон тохиолдол гардаг. Бид долдугаар сараас хойш жагсч, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Гэсэн ч одоог хүртэл шийдвэрлээгүй.

Улсын дундаж цалин нэг сая 395 мянган төгрөг байхад эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин 670-750 мянган төгрөг байна.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад Covid-19-өөр өвдсөн байхад цалинг нь бүтнээр олгохгүй байгаа ажил олгогчид хүртэл байна. Хөдөлмөрийн хөлсийг хуулийн дагуу тогтоох хэрэгтэй байна. Хэрэв төр засаг анхаарахгүй бол бид тэмцлээ үргэлжлүүлнэ.

СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ НАС БАРСАН БАГШИЙН АР ГЭРТ НӨХӨН ОЛГОВОР Ч ӨГӨӨГҮЙ

БОЛОВСРОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ ДАРГА З.ЦОГТГЭРЭЛ:

-Боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилчдын зүгээс хэрэв тухайн хүн хүсвэл 50-55 насандаа тэтгэвэрт гарах боломжтой гэдэг заалтыг хуульд тусгаж өгөхийг удаа дараа хүсч байна.

Covid-19-өөр багш, сурагчид олноор өвдөж байна. Гэсэн ч ажилчдыг хамгаалах, шаардлагатай зардлыг гаргах тогтолцоо Монгол Улсад байдаггүй. Тиймээс цаашид Нийгмийн даатгалын хууль, Боловсролын тухай хуульд тусгаж өгөх ёстой.

Хамгийн олон жил ажилласан багш 890 мянган төгрөгийн цалин авч байна. Тиймээс чуулганаар энэ асуудлыг онцгой анхаарч хэлэлцэхийг хүсч байна. Багш нар сургууль дээрээ өвдөж, нас барсан тохиолдол хүртэл гарсан. Тухайн хүний ар гэрт нөхөн олговор, тэтгэмж өгөөгүй. Хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэрнээ үр шимийг нь огт хүртэж чадахгүй нас барж байна шүү дээ. Боловсролын салбарынхан туйлдаж байна. Асуудлыг анхаарах цаг болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-30 176.58.89.182

======== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

ЗОЧИН 2021-09-30 202.131.225.150

МАНАЙД НЭГ БУРУУ ТОГТОЛЦОО БАЙНА ОДОО ЦАЛИН НЭМЭГДВЭЛ ЮМНЫ ҮНЭ АХИАД НЭМЭГДЭНЭ ТЭГЭЭД ЧАНРЫН ЯЛГАА АЛГА

Avatar

Зочин 2021-09-30 203.91.115.52

Эхний ээлжинд бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг нэмэх ёстой Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тэтгэвэр авдаг улс монголоос өөр алга байна

Avatar

Зочин 2021-09-30 66.181.161.26

Хүн сүүдрээ хөөгөөд гүйцдэггүйн адил цалин нэмэхээр юмны үнэ сөдөг (зугтдаг)-ийг мэдсээр байж ҮЭ ийм шаардлага тавьж байгаа нь ямар ч моральгүй "Хар пиар" юм!!!

Avatar

Зочин 2021-09-30 202.21.109.41

юугаараа нэмэх билээ дээ

Avatar

Иргэн 2021-09-30 202.170.68.162

Тэтгэвэр өвлөнө гэж юу байхав дээ, 90 оны шилжилтээс өмнөх тэтгэврийн сан гэж байхгүй, нэг үе хохирчихсон. Тэрийг яаж зөв нөхөж, сангаа бяртай болгох вэ? гэдэг нь энэ тэргүүний асуудал. Амьд хэдийнхээ тэтгэврийг өгч чадахгүй болохоос сэргийлэх нь нэн тэргүүний асуудал.
Хувийн тэтгэврийн сан, нийгмийн тэтгэврийн сангаа ялгаж салгадаг болгохгүй бол одоо бүр хэрээс хэтэрлээ. Өвлөнө, хүү авна, сайн дурынх болгоно ч гэх шиг.

Avatar

Зочин 2021-09-30 139.5.218.140

90-оос өмнөхийг төсөвт суулгаж санхүүжүүлэх хэрэгтэй. Хойшихийг нь нэрийн дансанд нь хуримтлуул. 2системд ажиллаж байсан хүн 2сангаас авна гэсэн үг

Avatar

Зочин 2021-09-30 59.153.115.249

Бүх юны үнэ 20%-30% зарим бүр 40%-50% нэмэгдсэн Цалин, Тэтгэвэрээ адаглаад 30% нэмэгдүүлмээр байнаа. Жагсвал очиж дэжин шүү.

Avatar

Зочин 2021-09-30 202.9.40.73

Тэтгэвэрээ бүгдэд нь адил нэмээрэй.Өндөр цалинтай улсдаа өндөр татвар төлдөг бсан хүн хохирох ёсгүй

Avatar

Зочин 2021-09-30 202.179.21.239

МҮЭ-ийн нэрийг ашиглагчдаас эхлээд хөлсний жагсагчид хэний мөнгөөр Засгийн газрын эсрэг жагсаал хийж байгаа, мэдэгдэл шаардлага тавьж байгааг ялгаж салгаж, шалгах хэрэгтэй. Ер нь энэ өвчнийг далимдуулан төр засгийн эсрэг захиалгаар жагсаал цуглаан их хийх болжээ. Барууны тэжээврүүд зохион байгуулдаг юм шиг байна. Төр засаг төмөр нүүрээ гаргахгүй, юунд болгоомжлоод байгаа юм бэ? Хүнлэг энэрэнгүй нийгэм гэдгээр эмх замбараагүй байдлыг өөгшүүлж болохгүй. Ард иргэд амгалан тайван байдлыг хүснэ.

Avatar

зочин 2021-09-30 147.161.192.82

МҮЭХ маш мэргэжлийн бус шаардлага тавих юм. Эхний ээлжинд тэтгэврийн тооцооллыг зөв шударга болгох хэрэгтэй. Суурь тэтгэврийг тогтоож / амьжиргааны доод төвшинтэй тэнцүү гэх мэт/дээр нь төлсөн шимтгэл, ажилласан жилээс нь хамааруулж нэмэгдлийг тооцож нэмэх хэрэгтэй. Хамгийн өндрөөр 483000 төлдөг хүмүүс жишээ нь 2000 000 дээш тэтгэвэр авна. Гэтэл амьжиргааны доод төвшингөөр цалинжиж байгаа хүмүүстэй харьцуулахад шимтгэлийн зөрөө 441000төг . Авах тэтгэврийн зөрөө 1500 000- аас дээш байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж