ЭМЯ: 2650 тохиолдол батлагдаж, 19 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 2650 тохиолдол батлагдаж, 19 хүн нас барлаа

ЭМЯ: 2650 тохиолдол батлагдаж, 19 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас гаргасан, Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит (2021.09.30) тоон мэдээллийг хүргэж байна.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19-ийн батлагдсан 2650 шинэ тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас барлаа. Тэдгээрийн 1138 нь Улаанбаатар, 1512 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нас барсан хүмүүсийн тухайд, 41-60 насны тав, 61-80 насны 13, 81-ээс дээш насны нэг хүн Covid-19-ийн хүндрэлийн улмаас өөд болжээ.

Өнгөрсөн хоногт 6549 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар,

  • Хөнгөн 11424
  • Хүндэвтэр 6765
  • Хүнд 2145
  • Нэн хүнд 390 хүн эмчлүүлж байна.

Монгол Улс хоногийн дата мэдээг олон улсын стандартын дагуу боловсруулж хүргэж байхаар болсныг ЭМЯ-наас мэдээлсэн. Тухайлбал, ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр хэд хэдэн өөрчлөлт хийжээ.

Халдварын мутацилагдсан хувилбарын тархалт өсч байгаа тул түргэвчилсэн оношлуурт суурилж, эмчилгээнд оруулах болсон. Гэхдээ олон улсад түргэвчилсэн шинжилгээг PCR-аар заавал баталгаажуулж байгаа учраас Монголд ч мөн адил 3-4 хоногт баталгаажуулж, хоногийн статистиктаа оруулж байхаар болсон. Ийм түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан иргэдийн сорьц баталгаажиж байж хоногийн тоон мэдээнд нэгтгэгдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж