Мишээл сити: Ажлын байрны нээлттэй өдөрлөгт урьж байна | News.MN

Мишээл сити: Ажлын байрны нээлттэй өдөрлөгт урьж байна

Мишээл сити: Ажлын байрны нээлттэй өдөрлөгт урьж байна

 “ihelp” хөдөлмөр зуучлалын байгууллага нь 2021 оны 10 сарын 02, 03-ны өдрүүдэд “Танд тусалъя” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын  Яам, Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар, Үндэсний Статистикийн Хороо, Bloomberg TV Mongolia, Kewiko зэрэг байгууллагуудтай хамтран “Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн”-д зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөг нь ажил эрчимтэй хайж байгаа, ажлын байраа солихоор шийдсэн болон шинээр ажилд орохыг зорьж байгаа хүн бүрд нээлттэй юм. Тэр дундаа түр хугацааны буюу цагийн ажил хайгчид болон freelancer хэв маягаар ажилладаг ажил хайгч нарыг тохирсон ажилд нь харин сошиал сувгууддаа 5000-с дээш дагагчтай хүмүүсийг байгууллагын маркетингийн ажилд зуучлах боломжтой.

Ерөнхий зохион байгуулагчаар “Новелист” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2021 онд үүсгэн байгуулагдсан дотоодын хөдөлмөр зуучлалын компани юм. Хөдөлмөр зуучлалын “ihelp” цогц системийг хөгжүүлж, Монголын хөдөлмөрийн зах зээлд хариуцлагатай, найдвартай, мэргэжлийн цогц үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. Үйлчилгээгээ технологийн шийдлээр маш хялбараар буюу олон төрлийн давуу талыг хэрэглэгчдэд үзүүлэх төлөвлөгөөтэйгөөр гар утасны аппликейшн болон дэвшилтэт шийдэл бүхий веб хуудсыг хөгжүүлж байна.

Одоогийн байдлаар “ihelp” нь системд бүртгэлтэй нийт ажил хайгч нарын 90 орчим хувийг ажлын байранд зуучилсан амжилттай байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд, Хөдөлмөрийн зах зээлд шинээр нэвтрүүлж буй “ihelp” платформоороо дамжуулан ажил олгогч байгууллага, хувь хүнд тохирсон ажилтныг, нөгөө талд ажил хайж буй иргэдийг хүссэн ажилд нь холбон зуучилж байна.

Энэхүү өдөрлөгөөр хүн хоорондын зайгаа барин, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, задгай талбайд, цэвэр агаарт өдрийг өнгөрүүлэн хүссэн ажлын байрандаа зуучлуулаарай.

Хаяг: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн

Утас:  “Танд тусалъя” ажлын байрны нээлттэй өдөрлөгийн тухай мэдээллийг – 8500-4440, 8500-4441, 8500-4442, 9929-6600, 9949-3663

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж