Сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй голд осолджээ | News.MN

Сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй голд осолджээ

Сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй голд осолджээ

Сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй голд осолджээ

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Онцгой байдлын газарт бүртгэгдэж буй ахуйн гал түймрийн дуудлагын тоо нэмэгджээ. Тус газарт айлын гэр, байшин, зөөврийн сууц шатсан тухай дуудлага тасрахгүй, иргэд эрүүл мэнд амь насаараа хохирсоор байна. Тодруулбал, гал түймэрт хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр (2021.09.29) гарчээ. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд таван ханатай гэр шатаж, иргэн 52 настай П болон нэр, нас тодорхойгүй нэг хүн амь насаа алдсан байна. Галын дуудлага өчигдөр орой 20:00 цагийн үед онцгой байдлын газарт бүртгэгджээ. Аврах багийнхан 20:17 цагт очсон ч харамсалтай нь иргэдийг аварч чадаагүй байна.

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллийг тоймлон хүргэе. Үүнд:

  • Сураггүй алга болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн Хэрлэн голд осолдсон байжээ. Талийгаачийн цогцсыг өнөөдөр өглөө Онцгой байдлын алба хаагчид олж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багт 54 настай, эрэгтэй Э нь энэ сарын 27-нд гэрээсээ гараад сураггүй болсон. Эрлийн багийнхан таяг олдсон газраас зүүн зүгт Хэрлэн голын усанд осолдсон болохыг нь илрүүлсэн аж.
  • Ачааны автомашин осолдож, жолооч нь нас барсан ноцтой осол өчигдөр Ховд аймагт гарсан байна. Тус аймгийн Манхан сумын нутаг, Ботгоны хавцал гэх газарт “Пронтер” загварын ачааны автомашин замын хажуу руу унаж, жолооч болох 29 настай эрэгтэй М амь насаа алджээ. Энэхүү ослоос 43 настай иргэн Д эсэн мэнд гарчээ. Автомашины төмөр хийцэд түүний хоёр хөл хавчуулагдсан байсныг Онцгой байдлын алба хаагчид гаргаж, эрүүл мэндийн төвд шилжүүлсэн байна. Энэхүү ноцтой ослын дуудлага өчигдөр өглөө 09:00 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж