АНУ төсвөө баталж чадахгүй, Холбооны засгийн газрын үйл ажиллагаа зогсох уу? | News.MN

АНУ төсвөө баталж чадахгүй, Холбооны засгийн газрын үйл ажиллагаа зогсох уу?

АНУ төсвөө баталж чадахгүй, Холбооны засгийн газрын үйл ажиллагаа зогсох уу?

АНУ төсвөө баталж чадахгүй, Холбооны засгийн газрын үйл ажиллагаа зогсох уу?

АНУ-ын улстөрчид аравдугаар сарын 1-нээс өмнө төсвөө баталж чадахгүй бол Холбооны засгийн газрын үйл ажиллагаа зогсох нөхцөл байдал үүслээ. Өмнө нь АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампын үед төсвөө баталж чадаагүйгээс Холбооны засгийн газрын үйл ажиллагаа 35 хоног тасалдаж, төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй нөхцөл байдал үүсч байв. Энэ нь АНУ-ын түүхэнд хамгийн олон хоног Холбооны засгийн газрын үйл ажиллагаа тасалдсан тохиолдол болсон.

Өнөөдрийн хувьд АНУ-ын Бүгд найрамдах нам болон Ардчилсан намынхан өрийн таазыг нэмэгдүүлэх асуудалд санал зөрөлдсөнөөс Холбооны засгийн газрын төсвийг баталж чадахгүйд хүрчээ.

АНУ-ын системийн дагуу төсвийн хууль батлагдахаас өмнө засгийн газрын өөр өөр салбарууд зарцуулалтын төлөвлөгөөгөө тохиролцож батлах ёстой. Үүний тулд АНУ-ын хоёр гол намын улстөрчид тохиролцоонд хүрэх шаардлагатай. Хэрэв аравдугаар сарын 1-нээс өмнө хэлэлцээрт хүрч чадахгүй бол улс төрийн лидерүүд өмнөх жилийн тогтоолыг үргэлжлүүлэх түр санхүүжилтийг баталдаг.

Төсөв батлагдахгүй бол Конгресс хэлэлцээрт хүрч, Ерөнхийлөгч гарын үсэг зурах хүртэл Холбооны засгийн газрын зайлшгүй шаардлагатай бус бүх санхүүжилт царцдаг. Холбооны олонх агентлагийн үйл ажиллагаа Конгрессын баталсан төсвөөс хамааралтай учраас олон зуун мянган төрийн алба хаагч цалингүй чөлөө авахаас өөр гарцгүй болдог. Харин үндэсний аюулгүй байдал, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл, агаарын тээврийн зохицуулалт зэрэг нэн шаардлагатай агентлагуудын виз, пасспорт олголт гэх мэт зайлшгүй бус үйл ажиллагааг зогсоодог. Цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед Холбооны засгийн газар хаагдах нь эрүүл мэндийн үйлчилгээнд аюул учруулах эрсдэлтэй.

АНУ-ын Холбооны засгийн газар 1981 оноос хойш 14 удаа хаагдахдаа нэг хоногоос нэг сар гаруй хугацаанд ажиллаагүй байна. Сүүлд Дональд Трамп Мексикийн хил дагуу хана босгохын тулд Холбооны төсөвт 5.7 тэрбум ам.доллар суулгахыг Ардчилсан намынхан эсэргүүцсэний улмаас олон хоног Холбооны засгийн газрын үйл ажиллагаа зогсонги байдалд орж байв.

ЭХ СУРВАЛЖ: THE WASHINGTON POST, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж