Ажлын байранд урьж байна: Автоматикийн инженер

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

Ажлын байранд урьж байна: Автоматикийн инженер

Монголбанк дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад материалаа ирүүлэхийг урьж байна.

Автоматикийн инженер – 1

Ажлын байранд тавих шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Цахилгаан системийн автоматжуулалт, электроникийн инженер
  • Mэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
  • PLC програмчлал, системийн автоматжуулалтын дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  • Цахилгаан, Дулаан, Холбоо, Сүлжээ, мэдээллийн технологи зохих мэдлэгтэй.
  • Инженерийн зураг зүйн программ дээр ажиллах чадвартай байх.
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх.
  • Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн зохих мэдлэгтэй.
  • Албан бичиг, баримт боловсруулах хөтлөх чадвартай.
  • Судалгаа хийх, бусдаас суралцах, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай.
  • Мэргэжлийн нэр томъёо, үг хэллэг, заавар зөвлөмжийг гадаад хэлнээс уншиж, ойлгох чадвартай.
  • Материалын орц нормыг тооцох, хянах, төсөв зохиох анхан шатны мэдлэгтэй.

Хувь хүнд тавигдах шаардлага

  • Үнэнч шударга, хандлага зөв байх
  • Нягт нямбай, зохион байгуулалттай
  • Аналитик, логик сэтгэлгээтэй
  • Бүтээлч сэтгэлгээтэй
  • Харилцааны соёл, олон нийттэй харьцах чадвартай.
  • Ажлын ачаалал даах чадвартай, цаг баримталдаг байх.
  • Өөрийгөө хөгжүүлэх, өсөн дэвжих, хүсэл эрмэлзэлтэй.
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /2019 оны маягт/
  • Боловсролын гэрчилгээ, мэргэжлийн зэргийн үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт

Дээрх сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа Монголбанкны төв байрны бичиг хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор ирүүлнэ үү. Ажлын байрны талаарх нэмэлт мэдээллийг 11-317542 дугаарын утсаар тодруулна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж