Монголбанк дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад материалаа ирүүлэхийг урьж байна.
Автоматикийн инженер – 1
Ажлын байранд тавих шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
- Цахилгаан системийн автоматжуулалт, электроникийн инженер
- Mэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
- PLC програмчлал, системийн автоматжуулалтын дундаас дээш түвшний мэдлэгтэй.
- Цахилгаан, Дулаан, Холбоо, Сүлжээ, мэдээллийн технологи зохих мэдлэгтэй.
- Инженерийн зураг зүйн программ дээр ажиллах чадвартай байх.
- Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх.
- Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн зохих мэдлэгтэй.
- Албан бичиг, баримт боловсруулах хөтлөх чадвартай.
- Судалгаа хийх, бусдаас суралцах, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай.
- Мэргэжлийн нэр томъёо, үг хэллэг, заавар зөвлөмжийг гадаад хэлнээс уншиж, ойлгох чадвартай.
- Материалын орц нормыг тооцох, хянах, төсөв зохиох анхан шатны мэдлэгтэй.
Хувь хүнд тавигдах шаардлага
- Үнэнч шударга, хандлага зөв байх
- Нягт нямбай, зохион байгуулалттай
- Аналитик, логик сэтгэлгээтэй
- Бүтээлч сэтгэлгээтэй
- Харилцааны соёл, олон нийттэй харьцах чадвартай.
- Ажлын ачаалал даах чадвартай, цаг баримталдаг байх.
- Өөрийгөө хөгжүүлэх, өсөн дэвжих, хүсэл эрмэлзэлтэй.
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /2019 оны маягт/
- Боловсролын гэрчилгээ, мэргэжлийн зэргийн үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
Дээрх сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа Монголбанкны төв байрны бичиг хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор ирүүлнэ үү. Ажлын байрны талаарх нэмэлт мэдээллийг 11-317542 дугаарын утсаар тодруулна уу.