Эквадорын шоронгийн үймээнд дор хаяж 100 хүн үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

Эквадорын шоронгийн үймээнд дор хаяж 100 хүн үрэгдлээ

Эквадорын шоронгийн үймээнд дор хаяж 100 хүн үрэгдлээ

Эквадорын шоронд гарсан үймээний уршгаар дор хаяж 100 хүн амь үрэгджээ. Хохирогчдын зарим нь танихын аргагүй байдалтай болсон бөгөөд дахин олон цогцос олдсоор байгаа тул дээрх тоо нэмэгдэхийг албаныхан анхааруулж байна.

Үймээн өчигдөр (2021.09.29) Гуаякиль дахь хорих ангид гарч, өнөөдрийн байдлаар дор хаяж 100 хүн нас барж, 52 хүн шархадсан байна. Гэвч нас барагсдын ердөө 30 орчим хүний хэн болохыг тогтоосон аж. Гэвч үлдсэн цогцсуудыг танихад тун бэрх болсон, тэр байтугай зургаан хохирогчийн толгой тасарсан байсан нь байдлыг улам хүндрүүлжээ.

Хоригдлууд галт зэвсэг, тэсрэх бөмбөг, хүйтэн зэвсгээр хоорондоо харгис тулаан өрнүүлсэн байна. Шоронгийн ажилтнууд хуулийн дагуу үхлийн аюултай бус зэвсэг ашиглан, таван цагийн турш шаргуу ажилласны эцэст байдлыг хяналтдаа авчээ.

Үймээнийг намжаахаар ажиллаж байсан шоронгийн ажилтнуудын эсрэг хоригдлууд гал нээсэн байна. Ажилтнууд хоригдлуудыг хөнөөсөн, гэмтээсэн тухай мэдээлэл одоохондоо алга байна. Байдлыг хяналтдаа авахын тулд тус улсын засгийн газраас тусгай албаны цагдаа нарыг хүч нэмэгдүүлэн дайчилж, болзошгүй хохирлоос сэргийлэн зургаан тогоочийг даруй нүүлгэн шилжүүлсэн аж.

Байдал намжсаны дараа цагдаа нар нэлээн олон зэвсэг хураан авчээ. Эрх баригчдын үзэж байгаагаар, тус улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Лос Лобос”, “Лос Чонерос” гэмт хэргийн бүлэглэлүүд үймээн дэгдээсэн бололтой.

Үүнээс өмнө энэ онд хоёр ч удаа дээрхтэй төстэй үймээн самуун дэгдсэн билээ. Тухайлбал, хоёрдугаар сард болсон үймээнд 75 хүн, долдугаар сард болсон үймээнд 22 хүн тус тус өртөж нас барсан байна. “Лос Чонерос” бүлэглэлийн толгойлогч аллагын хохирогч болсноос хойш тус хоёр бүлэглэлийн дунд ноцтой дайсагналцал үүссэн юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж