1,117,161 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 320,533,851.10 төгрөгийн үнийн дүн бүхий 1,117,161 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Атар-Өргөө" ХК (ATR +10.29%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU +6.22%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -14.16%) болон "Түшиг Уул" ХК (TUS – 8.44%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 63,217 ширхэг нэгж эрхийг нийт 27,641,755 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 61 ширхэг бондыг 6,091,100 төгрөгөөр, 3 шихэг бондыг 300 ам.доллараар арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.03 хувиар буурч, 43199.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,976,741,015,236.82 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж