"Тавантолгой түлш" ХХК сайжруулсан шахмал түлшээ гэрээт 41 цэгээр худалдан борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс цэгийн тоог 83-аар нэмэгдүүлж, 124 цэг ажиллаж, борлуулалт хийнэ.
2021-2022 оны галлагааны улиралд нийт 600 борлуулалтын цэг буюу 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцоолсон тухай албаныхан хэлж байна. "Энэ мэтчилэн үе шаттайгаар нэмэгдүүлсэнээр цэгийн тоог дээрх тоонд хүргэнэ" гэж "Тавантолгой түлш" ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа хэллээ.
Цаашид нээгдэх борлуулалтын цэгүүдийг өндөрлөг газар болон гэр хорооллын дунд аль болох хүртээмжтэй байх байршлыг бодолцож нээнэ гэдгийг ч тэд хэлж байна.
Холбоотой мэдээ