Путин Туркийн Ерөнхийлөгчид ‘Спутник V’ вакцинаа “шахав”

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

Путин Туркийн Ерөнхийлөгчид ‘Спутник V’ вакцинаа “шахав”

Путин Туркийн Ерөнхийлөгчид ‘Спутник V’ вакцинаа “шахав”

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоганыг хүлээн авч уулзжээ. Сочи хотноо болсон тэдний нөхөрсөг уулзалт гурван цаг үргэлжилжээ.

Туркийн тал ОХУ-аас “S-400” пуужингийн систем худалдан авахаар ирсэн ч хариуд нь Путин түүнд "Спутник V" вакцинаа “шахах”-ыг оролджээ. Тодруулбал, Путин Туркийн Ерөнхийлөгчид хандан вакцины нэмэлт тунгаар "Спутник V" вакцин авахыг санал болгосон аж.

Путин “Бурхны авралаар надад эсрэг биет их үүссэн байсан. Чи вакцины нэмэлт тун хийлгэхдээ ‘Спутник V’ хийлгээрэй” гэхэд Эрдоган хариуд нь “Аль хэдийнэ "Файзер" тариулж, хангалттай эсрэг биеттэй болсон” гэж эелдэгээр татгалзжээ. Харин Путин “За тэгвэл дараагийн удаа” гэсэн бол Эрдоган хариу хэлэлгүй инээмсэглэсэн байна.

Өдгөө 68 настай Владимир Путин Covid-19-тэй хүнтэй хавьтагч болсноор хоёр долоо хоног өөрийгөө тусгаарласан юм.

ОХУ-д өнгөрсөн хоёр хоногт цар тахлаас шалтгаалсан нас баралт хамгийн өндөр бүртгэгдсэн. Өчигдөр 857 хүн Covid-19-өөр нас баржээ. Одоогийн байдлаар ОХУ-ын хүн амын 30 хүрэхгүй хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж