Хүүхдийн фондын мөнгийг хоёр яам “булаалдав”

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

Хүүхдийн фондын мөнгийг хоёр яам “булаалдав”

Хүүхдийн фондын мөнгийг хоёр яам “булаалдав”

Шинэ жилээр "Хүүхдийн төлөө фонд" төрийн бус байгууллага ард иргэдээс багагүй хандив цуглуулсан. Соёлын дэд сайд М.Батбаяр, найруулагч Б.Баатар, жүжигчин Г.Ундармаа нар өнгөрсөн тавдугаар сард хандивын тоглолтоор цугларсан хоёр тэрбум 25 сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүүхдийн төлөө санд албан ёсоор хүлээлгэн өгсөн талаар хэвлэлийн бага хурал хийж байв.

Гэтэл энэ бүхэн олны хэл амнаас бултах гэсэн арга байж.

Тэр мөнгө тусгай сангийн дансанд одоо хүртэл ороогүй гэнэ. Олон нийтийн дунд хүүхдийн нэрээр цугласан уг мөнгийг төрийн бус байгууллагынхан нь хууль бусаар зарцуулж, шамшигдуулаад өнгөрөх вий гэсэн болгоомжлол ч байгаа юм. Сураг сонсоход төрийн бус байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хооронд хандивын мөнгөө хэрхэн зарцуулах тал дээр санал зөрөлдөж байгаа аж.

Хүүхдийн төлөө фондыг олон жилийн дараа дахин сэргээж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад багагүй хугацаа шаардагдсан гэдгийг албаныхан мэдээлж байв. Шинэ жилийн үетэй давхцсан, дээр нь хууль нь батлагдаагүй байсан тул төрийн бус байгууллагыг Соёлын яамны дэд сайд байгуулж, хандивын тоглолтыг зохион байгуулсан тухайгаа бас учирласан.

Хандивын тоглолтын дараа Соёлын яам ажиллаж, төрийн бус байгууллагын дансанд хоёр тэрбум 222 сая төгрөг цугларсан гэж байсан. Сүүлд хэвлэлийн бага хурал хийхэд энэ мөнгө багасч, хоёр тэрбум 25 сая төгрөг болсон байв.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас Хүүхдийн төлөө сангийн талаар тодрууллаа. Тэрбээр “Хандивын тоглолтоор цугларсан мөнгө Хүүхдийн төлөө сангийн дансанд шилжиж орж ирээгүй. Анх хандив цуглуулахдаа бүтээн байгуулалтад зарцуулна гээд нэр заачихсан. Гэтэл Хүүхдийн төлөө сан байгуулснаар хуулиараа заавал сонгон шалгаруулалт хийж, ажлын хэсэг байгуулах ёстой болсон учраас хоорондоо зөрчилдөөд болдоггүй.

Бид арга замаа хайгаад л байж байна. Хүүхдийн  төлөө сангийн данс руу хандивын мөнгөө оруулчихаад бүтээн байгуулалтад зарцуулах гэхээр мөнгө угаалт тал руугаа харагдах гээд байдаг. Миний хувьд хууль дүрмээ барина гэдэг байр суурьтай байгаа. Ер нь бол тэр мөнгө нь үрэгдээгүй төрийн бус байгууллагын дансандаа байрлаж буй. Хамгийн гол нь тэр мөнгөө хэрхэн зарцуулах вэ гэдэг дээр гарц хайж байна” гэдгийг хэлсэн юм.

Хуульд зааснаар Хүүхдийн төлөө сангаас  гурван чиглэлээр зарцуулалт хийнэ. Тодруулбал, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах, олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ.

Тусгай сан нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд Ерөнхий сайдын ивээл дор байдаг. Засгийн газрын журмаар мөнгийг хэрхэн зарцуулж, сонгон шалгаруулах вэ зэрэг бүх зохицуулалтыг нарийн тусгажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж