Гоц халдварт "Үхрийн арьс товруутах өвчин” 3 аймагт гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

Гоц халдварт "Үхрийн арьс товруутах өвчин” 3 аймагт гарчээ

Гоц халдварт "Үхрийн арьс товруутах өвчин” 3 аймагт гарчээ

Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт бүртгэгдээд байгаа аж. Иймд малчдыг үхэртээ өдөр бүр тандалт хийж, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас анхааруулжээ. Малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор халдвар бүртгэгдсэн аймаг, сумын Засаг даргын захирамжаар отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна.

Дорнод аймгийн Чулуунхороот суманд олон улсын хорио цээрт “Үхрийн арьс товруутах өвчин”-ий хамгийн эхний тохиолдол гарчээ. Улмаар тус аймгийн 10 гаруй суманд тус өвчин бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан “Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2018 оны тогтоолын хавсралтад “Үхрийн арьс товруутах” өвчнийг нэмсэн байна.

Уг өвчин өмнө нь Монгол Улсад гарч байгаагүй аж. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр ОХУ, Хятад улсад бүртгэгдсэн байна.

Энэ өвчин нь хил дамнан халдварладаг, малын гоц халдварт, олон улсын худалдааны хөл хориотой өвчин юм. Өвчилсөн малын махыг хүнсэнд хэрэглэх ямар ч боломжгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж