Боловсролын байгууллагын чанар, суралцах таатай орчныг бүрдүүлэх нь улс орны баримталдаг нийтлэг зарчим. Тиймээс ч жил бүрийн төсөв дээр Боловсрол, шинжлэх ухааны яаманд тодорхой төсөв тусгаж, түүгээрээ нийт сургуульд шаардлагатай санхүүжилтийг хувьсах зардал хэлбэрээр олгодог. Нийслэлийн зарим цэцэрлэг, сургуулийн дээвэр, анги танхимд засвар хийх шаардлагатай болсон ч салбар яамнаас нь Covid-19 цар тахлын үед үйл ажиллагааг нь түр хязгаарласан учир мөнгө олгоогүй мэдээлэл бий. Энэ дагуу тодруулахад:
-Халдварын тархалттай холбоотойгоор танхимын сургалтын үйл ажиллагааг хязгаарласан үед хувьсах зардлыг хязгаарлаж байсан. Харин есдүгээр сараас сургууль, цэцэрлэгүүдэд санхүүжилт олгож байна. Нийслэл болон орон нутгийн хэмжээнд засвар хийх, анги танхим шинэчлэх, өнгө будаг сэргээх зэрэг ажил хийгдсэн. Жил бүр урсгал засвар хийдэг.
2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургуульд 341500 сурагч суралцах статистик гарсан. Үүнээс нэгдүгээр ангид элсэх 40330 сурагч, 694 цэцэрлэгт 114908 хүүхэд хамрагдаж байна. Харин улсын хэмжээнд ерөнхий боловсролын 854 сургуульд 718817 сурагч суралцах статистик бий.
Эдгээр суралцагчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд сурч боловсрох эрхийг хангахад нэг жилд онцгойлон төсөв тусгаж, урсгал зардлыг нийтэд нь олгоно гэсэн ойлголт байхгүй. Аливаа сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагад хэрэгцээ, шаардлага гарвал тус санхүүжилтийг тухай бүрд нь олгодог. Манай дээр урсгал засварын мөнгө өгөөгүйгээс эцэг, эхчүүд хувиасаа санхүүжилт гаргаж, засварын ажил хийсэн гэсэн гомдол ирээгүй. Энэ бол худал мэдээлэл. Covid-19-өөс шалтгаалсан зайлшгүй нөхцөл байдлын үед эдийн засгийн хувьд ч тэр, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн байсан учраас тухайн үед урсгал зардлын мөнгийг танасан. Харин энэ намраас хэвийн олгож эхэлсэн. Улсын болон хувийн хэвшлийн сургуулиудад урсах зардлын санхүүжилт тусгаж өгдөг гэж мэдээлэв.
ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬД ОЛГОДОГ ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ОДОО Ч ХЯЗГААРЛАХ ЁСТОЙ
Төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгтээ хувьсах зардлаа олгож чадахгүй байж хувийн хэвшлийн сургалтын байгууллагад төрөөс зардал олгож байгааг иргэд эсэргүүцэж байгаа юм. Учир нь хувийн сургуулиудад жилд 17,9 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгодог. Үүнээс 10 сая ба түүнээс дээш төгрөгийн төлбөртэй 11 сургуульд олгодог нэг тэрбум төгрөгийн хувьсах зардлыг олгохгүй бөгөөд үүнийг хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна гэж Боловсролын яамнаас мэдээлээд буй. Энэ нь иргэдийн дургүйцлийг төрүүлж, зөвхөн улсын сургуульд хувьсах зардал олгох ёстой хэмээн нийгмийн сүлжээнд хуваагдахад хүрсэн.
Нийслэлд гэхэд 5-10 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй 100 гаруй ерөнхий боловсролын сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй 11 сургууль байдаг. Нэг хувийн сургуульд 100 сая төгрөгийн хувьсах зардал олгогдож байгаа гэсэн үг. Үүнийг цаашид хязгаарлах боломжтой эсэх талаар яамнаас тодруулахад "Төсөвт суугдсан учир боломжгүй" гэсэн хариу өгөв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн дөрөвдүгээр сард хувьсах зардал ба сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл хийсэн. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, дээд боловсрол сургалтын байгууллагад цар тахлын үед сургалтын төлбөрийн уян хатан зохицуулалт хийх, хөнгөлөлт үзүүлэх боломж болон хувьсах зардал олгох судалгаа, санал дүгнэлтэд үндэслэсэн тодорхой шийдвэрүүд гаргасан билээ. Тухайлбал, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй сургуулийн хувьсах зардалд зарцуулах мөнгийг хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна гэсэн юм.
Өндөр төлбөртэй хувийн сургуульд их хэмжээний зардал олгож байгаа ч улсын сургуульд үүнээс хэд дахин бага санхүүжилт хуваарилагддаг. Тиймээс дараа дараагийн жилүүдэд хувийн хэвшлийн сургалтын байгууллагад олгож буй мөнгийг улсын сургуульд хуваарилахыг иргэд хүсч байна. Учир нь ерөнхий боловсролын цэцэрлэг, сургуулийн төсөв хангалттай биш байгаагаас болж дээврээс нь борооны ус гоождог, анги танхимын насжилтаас болж элэгдэлд орсон зэрэг асуудал жил бүр яригдсаар байна.
Зочин 2021-09-30 162.247.74.204
==== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T
Ванга 2021-09-30 66.181.160.39
Хувийн сургуульд хувьсах зардал өгөх замаар дарга нарын хүүхдийг үнэгүй авдаг байхоо.
Иргэн 2021-09-30 202.21.96.212
Хувийн сургууль цэцэрлэгт хувьсах зардал өгөхөө боль, улсаас авсан мөнгөөр улсын сайн багш нарыг хувийнхан хулгайлж цалинжуулж байна. Боловсон хүчнээ хулгайлах бүрэн боломжийг хувьсах зардлаар санхүүжүүлэхээ боль….
Ардчилал 2021-09-30 185.180.223.160
Өмчлөлийн хэлбэрээр ялгаварлаж болохгүй дээ.
ЭХ ЭЦЭГ ХҮҮХДҮҮД БУРУУГҮЙ БАЙХ 2021-09-30 202.179.26.0
ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ АВЧ ХҮҮХДЭЭ УС САЙТАЙ САЙН САЙХАН БОЛОВСРОЛТОЙ БОЛГОЧИХ ЮМ САН ГЭЖ ГҮРИЙЖ БАЙГАА ЭХ ЭЦГҮҮД ИХ ОЛОН БИЙ .
Иргэн 2021-09-30 202.170.68.162
Хувийн сургууль цэцэрлэгт хувьсах зардал өгөхөө боль, улсаас авсан мөнгөөр улсын сайн багш нарыг хувийнхан хулгайлж цалинжуулж байна. Боловсон хүчнээ хулгайлах бүрэн боломжийг хувьсах зардлаар санхүүжүүлэхээ боль.
Зочин 2021-09-30 122.201.24.6
Тэнэг
Зочин 2021-09-30 202.21.124.132
хэрвээ хувийн сургуулиадад хувьсах зардлыг хассан тохиолдолд Эцэг эхчүүд ЗГ-ийг шүүхэд өгнө. ЗГ ялагдана. Тэр тодорхой. Хүүхдүүдийнхээ төлөө анхаардаг нь гадуурхал амсах учиргүй
zochin 2021-09-30 122.201.23.84
Хувийн сургуулиуд ядаж байхад 10,0 сая төгрөгний төлбөр аваад улсад татвар төлдөггүй ш дээ
Зочин 2021-09-30 103.212.118.113
Нэн шаардлагатай зүйлийг татвараас чөлөөлж дэмждэг жишиг бий. Сургууль, цэцэрлэг нэн шаардлагатай гэсэн ангилалд орж байна даа.
Зочин 2021-09-30 103.212.118.113
Эмнэлэг бас татвар төлдөггүй. Татварыг ер нь үйлчлүүлэгчид нь л төлдөг юм шүү.
Зочин 2021-09-30 103.212.118.113
Нөгөө талаас нь бас бодож үзэх хэрэгтэй. Орлого сайтай хүмүүс хүүхдээ хувийн сургуульд явуулдаг байж таараа. Орлого сайтай хүмүүс илүү татвар төлдөг байж таараа. Хувьсах зардлыг хүүхдийн тоогоор олгодог. Сургуулийн санхүүжилтийн зөвхөн нэг хэсэг нь. Улсын сургуулийн багш нарын цалин, сургуулийн дулаан, цахилгаан гэх мэтийн зардлууд бүгд тусдаа. Хувийн сургууль энэ зардлаа өөрөө даадаг. Төр дунд боловсролыг үнэ төлбөргүй олгох ёстой. Тэр үүргээ биелүүлж байгаа хэлбэр нь хувьсах зардал олгох юм.
Зочин 2021-09-30 103.212.118.113
Тэр нь хоол, автобусны мөнгөнд ч болов нэмэр болж, эцэг эхээс авах төлбөрөөс хасагдана. Хувийн сургууль улсын сургуулийн ачааллаас хөнгөлж байгааг санах хэрэгтэй. Хувийн сургуульд хувьсах зардал олгохгүй гэвэл төлбөрөө л нэмж таарна. Эцэг эхчүүд төлөөд явчих байх л даа. Гэхдээ төр үүргээ биелүүлээгүй, хүүхдэд дунд боловсрол олгоход огт оролцоогүй хэрэг болно.
Зочин 2021-09-30 103.212.118.113
Зарим хүмүүс хувийн сургууль байх ёсгүй аятай юм ярьжээ. Хувийн сургуулийг хорьчихвол улсын сургууль ачааллаа дийлэхгүй. Одоо ч улсын сургуулиуд ачааллаа дийлэхгүй байгаа болохоор 60 хүүхэдтэй ангид хүүхдээ явуулах уу, 30 хүүхэдтэй ангид сургах уу гэсэн шалгуураар хувийн сургуулийг сонгож байна.
Зочин 2021-09-30 103.212.118.113
Нөгөө талаас нь бас бодож үзэх хэрэгтэй л дээ. Орлого сайтай хүмүүс хүүхдээ хувийн сургуульд явуулдаг байж таараа. Орлого сайтай хүмүүс илүү татвар төлдөг байж таараа. Хувьсах зардлыг хүүхдийн тоогоор өгдөг. Төр дунд боловсролыг үнэгүй олгох ёстой. Тэр үүргээ биелүүлж байгаа хэлбэр нь хүүхдийн тоогоор хувьсах зардал олгож байгаа хэрэг. Тэр зардал нь хоол, унааны мөнгөнд ч болов шингээд эцэг эхээс авах төлбөрийг бага ч болов бууруулж байгаа юм. Хувийн сургууль улсын сургуулийн ачааллыг хөнгөлдөг.
Зочин 2021-09-30 59.153.115.128
Хувийн сургуулиуд монголд 120, 130-аараа байна гэдэг хэтэрхий олон, бас тэгээд тэр бизнесийг хийгчдэд ашигтай байгаа нь ойлгомжтой. Хувийн л юм бол бүх зардлаа өөрсдөө хариуцах нь шударга хэрэг мөн. Сургалтын чанараараа улсынхаас дээрдсэн юм үгүй нь жил бүрийн их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын дүнгээс харагддаг. Хувийн сургуулиудад олгодог мөнгөөрөө улсын сургуулиуд шинээр барих, засварт зарцуулах, багш нарын цалин урамшууллыг нэмэхэд хэрэглэхийг төрөөс шаардах нь зөв.
зочин 2021-09-30 202.9.46.54
Зах зээлийн зарчимаар яваа чээ Хувийн сургуульд хувьсах зардал олгож төр засаг бизнес хийдгээ боль Төрийн сургуулиа муулах биш дэмж сургууль нэмж барь хүүхдийн нэг ангид сурах тоог бууруул багшийг дэмж урамшуул ардын хүүхдүүд чадварлаг сурна шүү
иргэн 2021-09-30 139.5.216.66
Энэ улаан луйвар, хуйалдааныг яаралтай зогсоож төсвийн мөнгийг төрийн сургуулиудад олгох ёстой. Хувийн сургуулиуд бүгд төрд шургалсан авигачид, Боловсролын яамны сайд, түшмэлүүдийнх. Тэд хүүхдээс 10 сая -ын төлбөр авч дээр нь төсвөөс 250 саяыг авсаар ирсэн. Энэ байдал хэдэн арван жил үргэлжилсээр ирсэн, мэдсэн ч мэдээгүй дүр эсгэсээр ирсэн. . Гэтэл жирийн ардын хүүхдүүд сурдаг төрийн сургуульд санхүүжилт нь огт хүрэлцдэггүй. Боловсролын салбар дахь ардчилал шударга ёс ийм л байна даа
Зочин 2021-09-30 202.9.46.255
Үйл ажиллагаа хууль хамгаалах байгууллагууд нь ч хувь аваад Монголын төрйн дампуурал
Сургуулийн хувьсах зардал энэний нэг хэсэг…..
Иргэн 2021-09-30 202.21.108.164
Өнөөдөр хувийн сургуультай биш дампуу төртэйгөө тэмцэх хэрэгтэй шүү монголчууд аа! Жил бүрийн сурах бичгийн шахаа, болсон болоогүй багшийн орлны барилга, бага цалин, чанаргүй сургалт гээд бүгдийг төр дампууруулсан болохоос хувийн сургуулиуд биш ээ.
Зочин 2021-09-30 202.9.46.255
Ер ньхувийн бизнес бол хувийн л бизнес
Монгол шиг хувийн бизнест төр оролцож зарим хэсэг нь татвар төлөгчдийн мөнгөөр татаас тэтгэлэг өгч байдаг бол зах зээлийн нийг шилжээгүй энэ талаар ойлголтгүй нөхдүүд төр барьж байгаа байгаад л байгаа юм
Тариалан эрхлэлт дэмжих , ЖДҮ ноос ноолуурын махны сүү цагаан идээний гээд бизнесүүд өөрсдөө бизнесийн зарчмаараа хөгжих ёстой байтал төр оролцож байгаа нь цаанаа зүгээр төсвийн мөнгийг танил талаар хувааж авч иддэг том зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн
Иргэн 2021-09-30 202.21.108.164
Төлбөр дээр нь хязгаар тавиад 10-аас дээш сая бол өгөхгүй байх арга хэмжээ вач болно шүү дээ. Нөгөөтэйгүүр хувийн сургууль үнэд ороод ирвэл эндээс хүүхдүүд гарч буцаад улсын сургуулийн ачаалал бүр авах юмгүй болно шүү. Тэрийг бас бодоорой, тамын тогооны атаархуу монголчууд минь. Өөрсдөө хүүхдийнхээ төлөө тэмцэхгүй, тэгсэн хэрнээ төлбөртэй сургуульд хүүхдээ өглөө гэж атаархана.
Зочин 2021-09-30 124.158.96.142
Ойлгож ядах юм алга. Авилгал явагдаж байна. Төрийн түшмэлүүд авилга авч хувьсах зардлыг олгодог нь ойлгомжтой.
Зочин 2021-09-30 122.201.24.6
Улсын сургуульд албан журмаар 50-60 лаа чихэлдсэн ангид сурсан юмгүй гиюүрч суусаар өдөр өнгөрөөсөн чам шиг нөхдүүд төгсөөд хардаж гүтгэхээс өөрийг сэтгэж чадахгүй, арчаагүй маанаг этгээд болсон байна шүү. Бүх хүүхдийг өөр шигээ мал болгох гээгүй бол тэнэг хардалт гүтгэлэг бичиж суухаасаа ич тэнэг ээ
Зочин 2021-09-30 122.201.21.93
En huwin suruuliud ulsad ymar negen tatwar tulduggui yagaad gedeg en mash oilgomjgui,nuutin tatwar bolon busad tatwaruudig awah yostoi jum bish uu, ted huwin surguuli nertei bolohoos ashig oldoggui gesen ug bish shuu de,ymar ch baiguulaga 50 sayaas deesh ashig olson bol nuutin tatwar tuluh yostoi
Badarch taxar 2021-09-30 64.119.24.232
Хувьсах зардал шийддэг өгдөг хүмүүс авлига авч ирсэн одоо ч авж бга эднийг монголын цагдаа шалгаж үзээгүй !!!
Зочин 2021-09-30 66.181.183.90
Дуучин Баясгалан Батбаяр хоёр тэгвэл цөм хийж байгаа юм байна ш дээ.
Зочин 2021-09-30 139.5.219.132
Хувьсах зардлаа улсын сургуульд өгөх нь зүйтэй.
Зочин 2021-09-30 64.119.16.29
Хүүхэд бүрд олгох нь зөв шүү.
Зочин 2021-09-30 122.201.24.6
Улсын сургуулиуд бүх зардлаа улсаар даалгаж, тэжээвэр гахай шиг идэвхи санаачлагагүй өдөр өнгөрүүлж суудаг бол хувийн сургууль зардлаа өөрсдөө үүрч, шинэлэг нөхцөлд чанартай боловсрол олгож явдаг. Хувьсах зардал гэдэг нь нэг хүүхдийг сургах зардлын 0.1 хүрэхгүй зардал буюу төр үндсэн хуулиар заасан хүүхэд бүрт боловсрол олгох үүргийнхээ өчүүхэн хувийг л биелүүлж байна гэсэн үг. Хувьсах зардалтай барьцаж болохгүй.
зочин 2021-09-30 103.57.92.189
Эцэг эхээс нь авсан тэр төлбөрөө юунд зарцуулдаг юм бэ
Зочин 2021-09-30 119.40.103.6
Л.Энх-Амгалан чи овоо төрийн төлөө овоо юм санаачлах шинжтэй байсан. Тэгэхээр энэ хувийн сургуульд өгдөг ХУВЬСАХ ЗАРДАЛ гээчийг болиулж, тэр мөнгийг төрийн сургуулиудын багш нарыг чадвахжуулах, түүнчлэн нэг ангид сурдаг хүүхдүүдийн тоог цөөрүүлж багш сурагч нэг бүртэй харьцах боломж олгох хүрээнд шинээр барих сургуулиудын тоог нэмэх үйл ажилагааг хэрэжүүлмээр байна даа
Зочин 2021-09-30 64.119.16.29
Хувийн сургуульд хувьсах зардал өгөх ёстой. Хүүхэд бүр тэгш эрхтэй.
Зочин 2021-09-30 124.158.65.162
хүүхэд бүр тэгш эрхтэй гэж цаасан дээр бичээстэй байдаг. үнэндээ үнэтэй сургуульд явдаг хүүхдийнхээ өдрийн хоолыг улсын захын сургуульд явдаг хүүхдийн өдрийн хоолтой сольж 2 өдөр өгөхөд нийгмийн аль давхарга арзайтлаа босоод ирэх вэ. тэр үед хэн нь давуу эрхтэй гэж хашгиралдаж эхлэх бол доо, ккк
Зочин 2021-09-30 64.119.16.29
Атаархуу Монгол зан. Хүүхэд бүр тэгш эрхтэй. Дунд боловсрол олгоход ноогдох зардлыг улс даах үүрэгтэй. Тэр нь хувьсах зардал хэлбэрээр хувийн сургуульд ирдэг.
Зочин 2021-09-30 103.26.195.20
Тийн ш дээ, улсын нуруун дээр ирэх ачааллыг ч хөнгөлж б.айна
Зочин 2021-09-30 202.126.94.99
Боловсролын салбарт цогц бодлого алга, гэеэт хаанаас юм нэг л том том асуудал шицдэж байгаа дуртэй самралт болоод бна!!!
Зочин 2021-09-30 122.201.31.102
10 jil tsetserleg ih deed surguuli kollejee ene jildee karentilaachee covid bur denduu garch bna sh dee
Лхагвасүрэн 2021-09-30 202.126.94.19
100 сая төгрөгийн хувьсах зардал гэдэг нь дунджаар 400 хүүхдийн хувьсах зардал гэсэн үг. Нэг сурагчид 250 000 төгрөгийн хувьсах зардал ойролцоогоор оногдоно. Энэ нь нэг хүүхдэд сард 25 000 төгрөг, өдөрт 1000 гаруй төгрөг гэсэн үг. Хувийн сургуулиуд энэ мөнгийг унааны мөнгийг бууруулах, өдрийн хоолны үнийг бууруулах зэрэг байдлаар ашигладаг.
Мөн улсын сургуулийн хувьд хувьсах зардлаараа цалингаа тавьдаг юм биш, цалин төсвөөс гардаг.
Зочин 2021-09-30 66.181.181.70
Дээрх 11 сургуулийн сурагчдад хувьсах зардлыг бүтнээр нь биш 50 хувийг нь сүүлийн үед өгч байгаа.