Тээврийн хэрэгслийн торгууль төлөх хугацаа өнөөдөр дуусна | News.MN

Тээврийн хэрэгслийн торгууль төлөх хугацаа өнөөдөр дуусна

Тээврийн хэрэгслийн торгууль төлөх хугацаа өнөөдөр дуусна

Тээврийн хэрэгслийн торгууль төлөх хугацаа өнөөдөр дуусна

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2017 оны долдугаар сарын 1-нээс энэ оны зургадугаар сарын 25-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд оногдуулсан торгуультай бол ирэх сарын 1-ний дотор 50 хувийг нь төлснөөр үлдсэн 50 хувь нь өршөөгдөх боломжтой.

Цагдаагийн байгууллагаас энэ оны долдугаар сарын 6-наас хойш нийт 40300 жолоочийн эрх, 8800 жолоочийн оноог сэргээжээ.

Иргэн Та www.smartcar.mn болон www.toruuli.police.gov.mn сайтуудад хандан, өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан, Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгах боломжтой.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас хариуцан хөгжүүлдэг Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний https://smartcar.mn системээр иргэд тээврийн хэрэгслийн татвар торгуулиа идэвхтэй төлж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар тус системд иргэд 30647 удаа ханджээ. Системд хандаж байгаа иргэдийн тоо эрс нэмэгдэж, системийн ачаалал ихэссэн байна. Иймээс Нийслэлийн Мэдээлэл технологийн газраас https://smartcar.mn системтэй холбоотой иргэдээс ирсэн дуудлага, хүсэлтүүдийг хүлээн авч шуурхай шийдвэрлэн, системийн хэвийн ажиллагааг хангах, хурд, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмэлт сайжруулалтын ажлыг Үндэсний дата төв УТҮГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Иргэн та дараах төлбөрийн шийдлийг ашиглан татвар, торгуулиа төлөх боломжтой. Үүнд:

-E-mongolia.mn цахим хуудас

-“Smartcar” аппликэйшн, Smartcar.mn цахим хуудас

-Egolomt.mn системийн “Интернэт банк”-аар, “Golomt bank” аппликэйшн, “SocilalPay” аппликэйшнээр, “Голомт” банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх

-“Гялс банк” аппликэйшн, Statebank.mn сайтын “Гялс цахим банк”-аар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх

–“Gerege” аппликэйшнээр, “Гэрэгэ киоск” машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх

-Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүдээр өөрийн биеэр очиж төлбөр төлөх боломжтой юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-30 162.247.74.204

— Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

зочин 2021-09-30 202.9.46.146

2 жил хөл хоригдсон ард түмэн чинь энэ их торгуулийг юугаараа төлөх вэ, арай ядан хоногийн хоолоо залгуулж байгаа ч хүмүүс их бхад заавал төл гээд хугацаа өгдөг чинь дарамтын 1 хэлбэр бишүү, ажил холж хийх боломжоор нь хангаагүй байж цалин орлогогүй ард түмэн хэцүү бн шүү дарга нарааааааа, бүр чөлөөлөх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-09-30 202.9.46.36

odoo hurtel oroldoj bn.aldaa zaagaad bolsongui.yer n urshuugdunu gej yu bicheed bgaa yum be?hohirogch baihgui baihad hereg hiisen gej uzeed bgaa yumu?Mongol hel meddeg hun hovordjee.

Avatar

ЖОЛООЧ 2021-09-30 103.212.118.163

ТОРГУУЛЬ ТӨЛӨХ БАНКНЫХАА ДАНСНЫХАА ДУГААРЫГ ТАВИАЧЭЭ,ТЭГЭЭД Л ГҮЙЦЭЭ ШҮҮДЭЭ,

Avatar

Ха ха 2021-09-30 202.9.46.255

30647 хандалт даахгүй цахим системээр үхсэнээ хийдэг байнаа. Өдөрт хэдэн сая, тэрбумаар нь хандалттай сайт, системүүд зүгээр л байдаг

Avatar

Зочин 2021-09-30 139.5.218.223

Tiim undor daatstai system hend heregtei yum? heden durem zurchigchidud, tatvriin munguur unetei yum hiih uu? durem zurchsun bol torguulaa tsagt ni tul

Avatar

Зочин 2021-09-30 103.142.76.41

Эргэлт хийхийн тулд 1-р эгнээ рүү орсон, гэтэл яг уулзвараас нааш 10 метрийн зайнд камер ажиллаж байсан. Би эргэлт хийхийн тулд 1-р эгнээ рүүгээ орох нь зөв. Холоос 1-р эгнээ рүү ороогүй. Гэтэл мөн л торгосон. Энэ мэт эргүү торгуулууд байна аа байна.

Avatar

Зочин 2021-09-30 103.80.210.183

цаазаар төгсөх хүмүүс одоо төрд байна. өмнөх төрд байсан хүмүүс ч бас цаазаар төгсөх байх. цаг ирж байна шүү. нэг л өдөр тэнгэр нурна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж