Архийг граммлаж зарснаар архидалттай тэмцэхгүй | News.MN

Архийг граммлаж зарснаар архидалттай тэмцэхгүй

Архийг граммлаж зарснаар архидалттай тэмцэхгүй

Архийг граммлаж зарснаар архидалттай тэмцэхгүй

"Архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэхүү төслийг өргөн барьсан даруйд олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан ч тэгсхийгээд намжсан. Мэдээж хэлэлцэх хугацаа нь болоогүй байсан учраас тэр биз. "Уг хуулийн зорилт нь үйлдвэрлэгчдийг хязгаарлахгүй. Гол нь зохистой хэрэглээг хэрхэн бий болгох, олон нийтийг архи, согтууруулах ундаанд хэрхэн хариуцлагатай ханддаг болгох вэ гэдэгт оршино” гэж хууль санаачлагчид хэлж байв. Архины хэрэглээг хуулиар зохицуулж байсан тохиолдол бараг байхгүй. Харин ч хориглох тусам нууц байдалд шилжиж, “шаг” нь хаданд гардаг. 

Хуулийн төсөлд тусгаснаар:

  • “Баар, ресторан нь 38 градусаас дээш архи, вискиг үйлчлүүлэгчдээ граммлаж зарна. Хамт олноороо, найз нөхдөөрөө үйлчлүүлсэн ч шилээр нь авч хэрэглэх боломжгүй, граммлаж  авна” гэжээ. Гэвч архи, согтууруулах ундааг хэрэглэе гэвэл граммлаж авсан ч хэтрүүлж хэрэглэж болно, шилээр авсан ч ёроолыг нь гартал уухгүй байж болно. Хүний ухамсраас л шалтгаалдаг.
  • Хэт том савлагаатай ч юм уу, жижиг савлагаатай байж болохгүй. 100 граммын савлагаатай архийг зөвхөн онгоц, галт тэрэг, зочид буудлын хэрэгцээнд зориулж гаргана. Түүнээс нийтэд буюу дэлгүүрээр худалдаалахгүй.
  • Спиртээс бусад болон 18-37 градусын архи, согтууруулах ундааны литр тутамд 200-300 төгрөгийг архинд донтох өвчинтэй тэмцэх, эмчлэх Засгийн газрын санд оруулна. Ингэснээр үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор шахах замаар градусыг жил бүр багасгах хөтөлбөр хэрэгжих боломжтой. 

Насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай болсон тухай судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гаргасан. Монгол Улсад архины дон туссан 10 мянган хүн бий. Үнэндээ монголчуудын дунд архины хэрэглээ өссөн, баян тансагтаа хүмүүс шил шилээр нь худалдан авч уугаад байгаа юм биш. Ажил олдохгүй, амьдрал ядуурснаас архинд нэг хэсэг нь “живж” байна. Дээр нь төр халамжийг зайлшгүй хэрэгцээтэй хэсэгт хүргэж чаддаггүй. Ажил хөдөлмөр хийх боломжтой хүмүүс халамж хүртдэг. Үүний үр дүнд хар залуугаасаа ажил хийх сонирхолгүй арми хэдэн үеэрээ бий болж байгаа нь нууц биш. 

Нэгэн жишээ дурдъя. Дэлхийн хамгийн баян эдийн засагтай АНУ 1964 онд Ерөнхийлөгч Линдон Жонсоны үед “Ядуурлын эсрэг дайн” гэгчийг зарласан. Ингэснээр АНУ-ын муж  болгон хонжворт сугалаа зохион байгуулж, олсон мөнгөөрөө боловсролын салбараа санхүүжүүлдэг байжээ. Тэр сугалаанд ихэвчлэн ядуу хүмүүс оролцдог тул хонжвор таарсан хүмүүс нь ч гэсэн мөн л голчлон ядуучууд. Хожих хожихдоо зарим нэг нь хэдэн арван саяар нь хождог. Гэвч судалгаанаас үзэхэд хэдхэн жилийн дотор тэдний ихэнх нь буцаад гудамжинд гарч, нийгмийн халамжид эргээд оржээ.

Ядуурлыг устгахад мөнгөний дүн хамаагүй бөгөөд галыг тосоор унтраахын адил бэлэн мөнгө тараах тусам ядуурал улам гаардгийг Америкийн ядуурлын эсрэг дайны туршлага харуулсан юм. Тиймээс төр  архидалттай тэмцье гэвэл согтууруулах ундааг граммлаж зарах хууль батлах бус, иргэдээ ажилтай, орлоготой  болгоход л анхаарах шаардлагатай. 

Мэдээж "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хууль Монголд огт хэрэггүй зүйл биш. Хэн нэгэн олон нийтэд таалагдахын тулд хөнгөн хуумгай хандах бус, тун ч чамбай боловруулсан байх шаардлагатай байгаа нь одоо хэрэгжиж буй өөр төрлийн хуулиудаас бэлэн харагдаж байна. Яах вэ, хуулийн зорилгын хувьд архины зохистой хэрэглээг бий болгохыг эрмэлзсэн байх. Гэвч хязгаар тогтоолоо гээд хэрэглээ багасдаггүй. Харин ч хориглох тусам хэрэглээ болон эрэлт нэмэгддэгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болитой харагч 2021-09-30 88.232.151.220

Судалгаа л гэх. Миний найзуудаас архинд донтсон нь хэд гэдгийг би мэднэ. Эсрэг биш гэхдээ тоо бодитой юу. Харин ч залуучуул шал өөр болсон шүү. Ресторанаас шилээр нь аваад шууд аваад харьдаг уу. Олуулаа, бас өөр найрлага орох бий гэсэндээ шилээр нь авдаг шүү. Бас нэг өөр хульхи бизнесс шуугиулах нь дээ. Соц. Үеэс ч агуу бодсон байна шүү. Ухаантнууд их олширч дээ.

Avatar

зочин 2021-09-30 192.82.92.201

Мэргэжлийн нарклогын эмч нарыг хамруулж , хуулиаа батал. Архинд донтох өвчин шүү дээ, тэр грамм,шил,архи, татвар энэ тэр, цаашаа ,Гол нь ирээдүй болсон хүүхэд залуучуудад сургамжтай ,,,архинд донтох өвчтөн дөө хүрсэн, хууль л байх ёстой,

Avatar

Зочин 2021-09-30 150.129.142.196

Шил архи авчаад уухгүй үлдээгээд явдаг тохилдол байдаг юмуу?граммаар зарах нь зөв.хүнд сонголт өгч байна.

Avatar

Зочин 2021-09-30 66.181.179.84

Энэ архины шилээ заавал эргүүлж авдаг байх гэдэг санаа их зөв санагдаж байна шүү.

Avatar

Badarch taxar 2021-09-30 64.119.24.232

Архиныхаа шилийг үйлдвэрүүд эргэж заавал мөнгөөр авдаг хуультай болмоор байна монгол улс архины шилэнд дарагдаж бна одоо ч манай гадаа 100 гаад шил байна

Avatar

Зочин 2021-09-30 103.14.36.18

Архины үйлдвэрүүдийг хаах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-09-30 103.57.94.178

зүрх судасны өвчтэй, ходоод гэдэсний өвчтэй хүмүүс 50 гр татаж хэдэн жил амьд явдаг юмаа.

Avatar

Зочин 2021-09-30 103.80.210.183

гудамжинд квас зармаар юм даа.

Avatar

uhh 2021-09-30 202.9.41.42

nogoo tamxinii yalaa

Avatar

Зочин 2021-09-30 202.131.243.186

40-50 жил архитай тэмцлээ.Үр дүнд нь архидалт улам гаарсаар. Яасан хаширдаггүй тэнэгүүд вэ. Зүгээр л ус шиг хаячаач хэн ч тоохгүй шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж