Covid-19-өөр нас барагсдын ар гэр Засгийн газар огцрохыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

Covid-19-өөр нас барагсдын ар гэр Засгийн газар огцрохыг шаардлаа

Covid-19-өөр нас барагсдын ар гэр Засгийн газар огцрохыг шаардлаа

"NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөн 12 дахь өдрөө өнөөдөр /2021.9.29/ үргэлжилж байна. Төв талбайд болж буй жагсаал зохион байгуулагчдын зүгээс Засгийн газрыг огцрох шаардлагыг тавьж байгаа аж. Цар тахлын улмаас нас барсан иргэдийн ар гэрээс Засгийн газар уулчлалт гуйж, хариуцлага хүлээхийг иргэд шаардаж байна. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сараас эхлэн тус иргэний  хөдөлгөөний зүгээс Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд үндсэн найман шаардлагыг хүргүүлсэн. Уг шаардлагад:

  • Covid-19-өөр нас барсан иргэдийн ар гэрийн өмнө хариуцлага хүлээх,
  • Covid-19 халдварт төрөөс зарцуулж буй төсвийг олон нийтэд нээлттэй харуулах,
  • Удаа дараагийн хязгаарлалт тогтоохгүй байх,
  • Covid-19-ийг илрүүлэх шинжилгээг нийт цэгүүдэд үнэгүй авах зэрэг шаардлага, саналыг удаа дараа хүргүүлжээ.

Харин холбогдох газруудаас ямар нэгэн тайлбар болон шаардлагыг хүлээж авсан тухай мэдээлэл өгөөгүй учир тэд тэмцлийн дараагийн хэлбэрт ийн шилжжээ. Хэрэв Засгийн газар шаардлагын дагуу огцрохгүй бол олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулж, тэмцлийн дараагийн хурц хэлбэрт шилжинэ хэмээн мэдэгдлээ.

Тус хөдөлгөөний тэргүүлэгчдийн зүгээс парламентын эрх мэдлийг Засгийн газарт  булаан шилжүүлсэн, хүний эрхийг дордуулж, дабл стандартаар ялгавартай үйлчилдэг Covid-19 дарангуйллын хуулийг яаралтай хүчингүй болгохыг шаардаж байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж