Хан Төгөл-Хайртай гэр бүлд тань зориулан бүтээв

Хуучирсан мэдээ: 2021.09.30-нд нийтлэгдсэн

Хан Төгөл-Хайртай гэр бүлд тань зориулан бүтээв

Хаус хорооллын чиг хандлага:

Хаус гэхээр хаа байсан уулын мухарт хана хэрэм шиг хашаа босгож, бусдаас тусгаарладаг хэв маяг нэгэнт үеэ өнгөрөөжээ.

Амьдралын өртөг зардал талаасаа ч, аюулгүй байдал орчин нөхцөлийн тухайд ч ийм ойлголт аль хэдийнээ хуучирчээ.

Түүний зэрэгцээ хотын төвд орон сууцтай хэрнээ зундаа л нэг очвол очдог зуслангийн байшинтай байдаг цаг ч моданаас гарч байна.

Хотын утаа, түгжрэл, стресс бухимдлаас залхаж, газар хөдлөлт, гамшиг аюулаас түгшсэн хүмүүсийн эцсийн сонголт чухамдаа хаус хотхон л боллоо. Энэ хэрээр хаус хотхоныг сонгох шалгуур, тавигдах шаардлага ч тэр хэрээр өндөрсөж буй нь бас бодит үнэн.

Нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжил, хүний амьдралын чанар, хэв маяг, гэр бүлийн гишүүдийн тооноос хамаараад үл хөдлөх хөрөнгө худалдан авагчийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж байдаг. Манай улсын хувьд өөрийн гэсэн баялаг түүх, уламжлал, амьдралын онцлог хэв маягтай. Үүнийхээ ч дагуу байгальдаа илүү ойр байх, цэвэр агаарт, эрүүл хөрсөн дээр, орчин үеийн төлөвлөлттэй, ая тухтай орчныг хүсдэг, шаарддаг болсон гэж хэлж болно.

Хүний амьдралд гэр бүл бүхнээс эрхэм. Харин бүхнээс эрхэм гэр бүлээ амар тайван, аз жаргалтай, аюул эрсдэлгүй орчинд амьдруулах нь хайр халамж, халуун сэтгэлийн дээд илэрхийлэл билээ.

Хотхоны онцлог:

ХАН ТӨГӨЛ нь таны амьдралын, амралт чөлөөт цагийн, ажил бизнесийн тань тулгын гурван чулуу, тулах гурван цэгийг нэгэн дор цогцлоосон орчин үеийн цогцолбор хотхон юм.

Нүхт, Арцатын задгайд нүд сэтгэл булаам Нуурын төгөл, амар амгаланг бэлэглэх Аз жаргалын төгөл, угтах амьдрал, удаан жаргалын бэлгэдэл Уулын төглөөс бүрдэх ГЭР БҮЛ БҮХНЭЭС ЭРХЭМ концепцтойгоор төлөвлөгдсөн.

Хүүхдэд ээлтэй, хөгшдөд ивээлтэй, оршин суугчиддаа сэтгэл ханамж, баяр жаргалыг өдөр бүр мэдрүүлэх, өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүн бүрт зориулагдаж, Хан Төгөл хотхон худалдан авагчдынхаа энэхүү хэрэгцээ шаардлагын дагуу Хан-Уул дүүргийн Нүхт, Арцатын задгай энэхүү газарт хотын төвд болон байгальдаа аль алинд ойр байдгаараа онцлогтой.

Нийт 19 га эдэлбэр газарт Сингл хаус, Таун хаус, Твин хаус болон бизнес зэрэглэлийн орон сууцнаас бүрдэх өндөр зэрэглэлийн хотхон юм. Оршин суугч танд зориулсан үйлчилгээний нэгдсэн төв, 180 хүүхдийн цэцэрлэг, нас насны ангилал бүхий тоглоомын талбайнууд, гадна болон дотор спорт цогцолборууд, гүйлтийн болон дугуйн зам, үзэсгэлэнт нуур, усан оргилуур, төвлөрсөн дэд бүтэц, төлөвлөлт архитектурын төгс шийдлийг Танд санал болгож байна.

Нэгдсэн Төлөвлөлт:

Нийт 160 айлын хаус хотхонд 1 дүгээр ээлж болох хараа булаам үзэсгэлэнт хиймэл нуур-усан оргилуур бүхий Нуурын Төгөл нь энэ 2021 онд бүрэн ашиглалтад орж байна.

Харин тус хотхоны 2 дугаар ээлж болох амар амгалан амьдралын цэцэрлэгт хүрээлэн, энхрий үрсийн инээд хөөр цалгих голомт болсон Аз жаргалын төгөл нь 2022 онд ашиглалтад орох бол Хан Богд уулын онгон цэнхэр салхи бүжиж, харах нүдэнд баясал бадраах 3 дугаар ээлж болох Уулын төгөл нь 2023-онд бүрэн цогцлож дуусна.

  • 1 дүгээр ээлж – Нуурын Төгөл- 2021
  • 2 дугаар ээлж – Аз жаргалын Төгөл-2022
  • 3 дугаар ээлж – Уулын Төгөл-2023

Эрхэм та  ХАН ТӨГӨЛ хотхоныг сонгосноор үнэ цэн нь өдрөөс өдөрт өсөх хотын шинэ төвөөс холгүй амьдарч, төрийн үйлчилгээндээ ойр, сургалтын чанараараа Монголдоо төдийгүй дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх шилдэг сургуулиудад хүүхдээ сургаж, хотхоныхоо цэцэрлэгт энхрий үрсээ өсгөн хөгжүүлэх боломжийг дэргэдээсээ авах өргөн боломжтой.

Улаанбаатар хотын шинэ төлөвлөлтөд тусгагдсаны дагуу 2022 онд Туул гол дээгүүр Нүхт-Яармагийн замыг 4-р цахилгаан станцын замтай холбосон шинэ гүүр, хурдны зам баригдах тул хотын төвийг зорьсон ч саадгүй түргэн зорчих шинэ гарц бий болно.

Бусад хаус хотхоноос бас нэгэн гол давуу тал бол мэдээж хэрэг инженерийн төвийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон байдал. Ингэж төлөвлөснөөр танд аюулгүй, найдвартай, байнгын ажиллагаатай, мөн амьдралын тань өртөг зардлыг бууруулах хэмнэлтийг авчрах болно.

Барилгын чанар ба хийцлэл:

ХАН ТӨГӨЛ хаус хотхоны архитектурын хийцлэлийн давуу тал нь бат бөх бүрэн цутгамал, цагийн шалгуур дааж, хэзээ ч үл элэгдэх гоёмсог боржин чулуун фасад, төлөвлөлтийн сонгодог хэв маягт оршиж байна.

Нийслэлд газар хөдлөлийн эрсдэл нэмэгдэж буй энэ цаг үед хайртай гэр бүлийг тань байгалийн гамшгаас найдвартай хамгаалж, дулаан алдагдлаас бүрэн сэргийлсэн ая тухаар хангах болно. Та амралт чөлөөт цагаараа хотхон дотроо унадаг дугуй унах, явган алхах, тэр ч байтугай ууланд аялах бүрэн боломжтойн дээр хөгшид нарлаж зугаалах, хүүхэд чөлөөтэй тоглож наадах ээлтэй орчин энд бүрэн цогцлоод байна. Түүний зэрэгцээ клаб хаус, консьерж үйлчилгээ бүхий хотхондоо сайхан амьдрах, амрах, ажил бизнесээ амжилттай явуулах бүрэн боломж, хүний амьдралын хэрэгцээг бүрэн бүрдүүлсэнээрээ онцлогтой.

Та ХАН ТӨГӨЛ хотхонд амьдарснаар амьдралын өртөг зардлаа хэмнэж, аюулгүй амар тайван, ая тухтай байдлаа бүрэн хангаж, бүх үйлчилгээг хотхон дотроосоо авах бүтэн сэтгэл ханамжийг эдлэх болно.

ХАН ТӨГӨЛ таны амьдралын алтан тойрог, бүхнээс эрхэм гэр бүлийн тань бүтэн жаргалын хүрээлэн.

ГЭР БҮЛ БҮХНЭЭС ЭРХЭМ

Борлуулалтын алба:  7000-0007

FB: https://www.facebook.com/Khantugul

Web: https://khantugul.mn/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж