Саид Моллаей “Lil Thug E” хандивын аянд өмсгөлөө хандивлав

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

Саид Моллаей “Lil Thug E” хандивын аянд өмсгөлөө хандивлав

Саид Моллаей “Lil Thug E” хандивын аянд өмсгөлөө хандивлав

Шударга бус байдлыг эсэргүүцэн эх орноо орхин гарсан Ираны жүдоч Саид Моллаей Монгол Улсын иргэншил авсан. Тэрбээр Олимпийн наадмаас мөнгөн медаль авснаар монголчуудын "хайртай хүү" болсон юм. Бүх зүйлээ орхиж, амьдралаа шинээр эхлүүлж буй түүнд барих монголчуудын бэлгийн цуваа хэсэгтээ үргэлжилсэн. Харин тэрбээр энэ удаа бусдын сайн сайхны төлөө хандивын аянд нэгджээ. Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллаеи “Big Life for Lil Thug-E” хандивын аянд нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд зориулан хандивлажээ.

Уг өмсгөлийг дуудах үнэ хоёр сая төгрөгөөс эхлэх бөгөөд энэхүү постны сэтгэгдэл хэсэгт маргааш /2021.9.30/ 22:00 цаг хүртэл үнийн санал авах юм.

“Цусны цочмог хорт хавдартай тэмцэж буй Төөгийд маань туслахын зэрэгцээ дэмждэг тамирчныхаа гарын үсэгтэй өмсгөлийг өөрийн болгоорой. Сайн үйлс дэлгэрэх болтугай” хэмээн реппер Gee уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж