Хятадаас 50 вагон АИ-92 автобензин нэмэлтээр орж ирнэ | News.MN

Хятадаас 50 вагон АИ-92 автобензин нэмэлтээр орж ирнэ

Хятадаас 50 вагон АИ-92 автобензин нэмэлтээр орж ирнэ

Хятадаас 50 вагон АИ-92 автобензин нэмэлтээр орж ирнэ

Хятадаас есдүгээр сард багтаж гурван удаагийн ачилтаар 150 вагон нийт 8250 тонн АИ-92 автобензин импортоор орж ирэх байсан бол дахин 50 вагонаар нэмэгджээ.

Хятадын тал Монгол Улс руу АИ-92 автобензин тээвэрлэх 200 вагоныг тус улсын төмөр замын есдүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулж буй аж. Эхний ээлжийн 50 вагон есдүгээр сарын 26-ны өдөр, хоёр дахь ээлжийн 50 вагон энэ сарын 27-ны өдөр, гурав дахь ээлжийн 50 вагон өчигдөр буюу энэ сарын 28-ны өдөр Замын-Үүд боомтоор орж иржээ. Харин дөрөв дэх ээлжийн 50 вагон Хөх хотоос ачигдан, өнөөдөр 12:00 цагт Эрээн боомтод ирсэн мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өглөө.

Хятад улсаас импортлох 724 вагон автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-29 43.228.129.20

Орос бензинээрээ боекодлоод эцэсд нь монгол хохирсонгүй харин хятад бензинээ оросын өмнөөс монголд зарж ашиг хийв.Тэгэхээр орос шахалт хийвэл хятад хожно харин хятад шахалт хийвэл орос хожно. Оросууд бензинээ монголд нийлүүлэхээ болчихвол жилдээ нэг тэрбум таван зуун сая долларын орлогоо алдана энэ бол бага мөнгө биш.Харин хятадууд монголоос нүүрс авахаа больчихвол бусад орнуудаас дэлхийн зах зээлийн үнээр авахаас өөр арга байхгүй тэгэхээр монголоос маш бага үнээр авах нь гарцаагүй ..бүү ай

Avatar

Зочин 2021-09-29 104.149.150.10

!!!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

зочин 2021-09-29 66.181.160.106

хятад бензин хийгээд ямар их машин эвдэрч байгааг хэлж ярих хүн байна уу? ядарсан ард түмнийхээ халаасыг хоосолж ханахгүй юмаа.

Avatar

Зочин 2021-09-29 103.80.210.183

одоо ирж байгаа бензин бол бензин шиг л бензин ирнэ. бөөн дундаа бужигнахад л хулхи бензин орж ирж эхэлнэ.

Avatar

зочин 2021-09-29 202.9.46.60

Хойноос урдаас нэг нэг нулимахад л монгол бензинээр хангахдаж байна. Их гүрнүүдийн бөөрөнд амьдарч байж их том том баана шүү манайхан. Чингис гэж түүх ярьж томорохоор хөршүүдээ дагаж хөгжихөө бодох хэрэгтэй….

Avatar

/*-*/ 2021-09-29 49.0.142.18

Чи л тэр хоёрынхоо доодхыг хөхөж арчаагаа алдаж aлаа дэлгэж хорвоог туултаг юм байгаа биз

Avatar

ТАЛХ НЭГ ДОЛЛАРЫН ҮНЭД ХҮРЛЭЭЭ......ЯАЖ АМЬДАРНААА 2021-09-29 202.126.90.118

ОДОО ТЭГЭЭД НЭГЭНТ НЭГ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БОЛЧИХОД БАЙГАА ТАЛХНЫ ҮНЭ БУУХУУ ⁉️

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж