ААН-үүд 22:00 цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж байна | News.MN

ААН-үүд 22:00 цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж байна

ААН-үүд 22:00 цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж байна

ААН-үүд 22:00 цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж  байна

Covid-19 халдварын үед цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар болон одоо хэрэгжиж байгаа журамд өөрчлөлт оруулах талаар Улсын онцгой комисс есдүгээр сарын 27-нд хуралдсан.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Халдварын тархалтын өндөр эрсдэлтэй үед эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг харгалзаж арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл амны хаалт авч үйлчлүүлдэг хоол үйлчилгээний газруудыг 22:00 цагаар хязгаарлах шийдвэр гаргасан" гэсэн юм. Харин удаа дараагийн эргэж буцсан тус шийдвэрийг аж ахуй нэгжүүд эсэргүүцэж байна. Тухайлбал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын 22:00 цагаас хойш ажиллуулахгүй гэсэн УОK-ын шийдвэрийг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа.

Аж ахуй нэгжүүдийн гаргаж буй мэдэгдэлд:

-Төрийн байгууллагуудын удаа дараа гаргасан удаан хугацааны хөл хорио хязгаарлалтын шийдвэрүүдийг хүндэтгэн ажиллаж ирсэн. Үүнээс хамаарч бидний үйл ажиллагаа хумигдан ашиг олох гэхээс илүү ажилчдаа тодорхой ажилтай, орлоготой  байлгахын тулд бүх хүчин чармайлтаар ажиллаж байна. Энэ хүнд нөхцөлд хоёр цагийн борлуулалт гэдэг бидэнд маш том тус дэм болж байдаг.

Ажиллах хугацаа буурлаа гээд зардлууд буурдаггүй, орлого л буурдаг. Урт хугацааны олон удаагийн хязгаарлалтудын дараа компанийн хувьд хуримтлагдсан татварын өр, түрээсийн өр, цалингаа цагт нь олгох гэх асуудлууд хэвээрээ л байна.

Өнгөрсөн хугацаанд олон удаа ажиллах цагийг богиносгосон ч халдварын тохиолдол буураагүй байна гэдэг нь энэ шийдвэр нь зөв шийдэл биш гэдгийг харуулж байна гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-29 104.149.150.10

> Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

zochin 2021-09-29 66.181.161.85

20 tsag bolgomoor bna

Avatar

иргэн 2021-09-29 108.162.190.109

22 цагаас өмнө хоол ундаа идэж амжуулна уу. Зугаа цэнгэлээч гэсэн энэ цагт багтаа гэсэн журам гарсан байна. Журам дэглэмээ сахиж сурья.

Avatar

зочин 2021-09-29 43.228.129.150

ресторан ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ХААХ НЬ ЗӨВ ЭНЭ АРХН ДАМЛАГЧДААС БОЛ ӨВЧИН ЭРЧИМТЭЙ ТАРХАЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-09-29 192.82.73.105

Ковидын аюул нэмэгдэж, үхэл хагацал өсч байна гэж олон нийтийн эсэргүүцэлийн арга хэмжээ зохионо. Тэгсэн атлаа үүний дагуу халдвар их тарахад нөлөөлөөд байгаа газруудын ажиллах цагийг хязгаарлаж, үхэл хагацал багасгахад чиглэсэн зарим арга хэмжээ авахаар бас эсэргүүцэнэ.Ийм байж болохгүй.Хувийн ашиг хонжоог хүний эрүүл мэнд,алтан аминаас бүү дээгүүр тавь.Өөрсдөө ажлаа зохицуул. Төрийн байгууллагыг тайван ажиллах боломж олго.

Avatar

Билгээ 2021-09-29 202.126.88.217

22 цаг гэсэн балай юм аа одоо боль!

Avatar

demiishuu 2021-09-29 139.5.217.181

jagsaad bosoj chadiishuu aj ahuin negjeer bagahan shig oroldooroi!!!!

Avatar

zochin 2021-09-29 202.126.89.230

eniig hen demjihuu dee aj ahuin negjuudeeree hangalttai togoljiine shd odoo bol gargasan shiidweriig ni demjeej bj chadahgui hurungu mungu hamag yumaaraa togluullaa duraaraa gargadag shiidweruudees ni bolj

Avatar

Horeka 2021-09-29 192.82.66.17

Gants xiij chaddag yum n restaurant pub bar-uudiig xaax uur shiidel bxgui udirdlaga uls oron suiruulegch nar

Avatar

Зочин 2021-09-29 59.153.84.82

Хорихоос өөр юм мэдэхгүй юу? хийх ажил олдохгүй өнөө л аж ахуйн нэгжээрээ оролдох юм. Утгагүй юм.

Avatar

Зочин 2021-09-29 122.201.31.102

10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежийн хичээлийн байр, багш нар, оюутны байр үнэндээ голомт болсон.Багш нар нь өөрсдөө коронатай хичээл зааж бна каранталаачээ энэ жилдээ

Avatar

Зочин 2021-09-29 122.201.26.242

Ажил хийдгүй нөхөд нь тэтгэмжээ авж хэвтэж баахан comment биччихээд ажилаад ар гэрээ тэжээх гээд, зээлээ төлөх гээд бас татвараа төлж гэдсээ илээд хэвтэж байгаа халамж горьдогчдынхоо төлөө ажиллах гэхээр ажиллуулахгүй. Энэ салбарт ажилладаг 4О мянга гаран хүний ар гэрийг хэн хариуцахийн бээ. Энэ хүмүүс өр зээлээ яаж төлхийн бээ. өөрсдөө болж байгаа бол бусад хамаагүй гэж бодхын заавал ингэхгүйгээр өөр гарц гаргалгаа гаргалдаа.

Avatar

зочин 2021-09-29 43.228.130.188

ковидын олон тарах суваг кафе баар ресторан нэртэй олон цагаар архи уулгадаг газрууд том байр суурь эзэлдэг судалгаа байдаг

Avatar

зочин 2021-09-29 43.228.130.188

хоолны газарт хүн 10-30 мин дотор хоол идээд гарч байгаа, харин бааранд олон цагаар маскгүй сууцгааж байсан, иймд баарны цагыг 21 цаг болгоход хангалттай …

Avatar

Зочин 2021-09-29 122.201.26.242

Бар сав нь угаасаа нээгдээгүй, бүжиглүүлээгүй, Kараоke ч нээгдээгүй л байгаа шдээ.

Avatar

Зочин 2021-09-29 122.201.26.242

Ресторанд зөвхөн архидалт болдог гэж хэн ойлгуулаад байгаам бээ. Тэдгээр байгууллагуудын ард өчнөөн амьдрал байдаг. Мөн хүн ихтэй л бол болохгүй юм бол өөр хүн ихтэй газрууд зөндөө шдээ. Зах, худалдааны төв, автобус, бусад арга хэмжээ. Баахан үзэсгэлэн яармаг, арга хэмжээ. нэг бол бүгдийгээ хаа.

Avatar

Зочин 2021-09-29 122.201.26.242

Арай хэтэрхий өөр арга олдохгүй байгаам байхдаа тэр эрдэмтэд нь.

Avatar

зочин 2021-09-29 64.119.22.103

ААН-ҮҮД ЗӨВХӨН ОРЛОГОО БУС МОНГОЛЧУУДЫНХАА ЭРҮҮЛ МЭНДИЙГ БОДОХ ЁСТОЙ.
АРХИДАЛТ БОЛ ХЯНАЛТААС ГАРСАН ГЭДЭГТЭЙ ХЭН Ч МАРГАХГҮЙ.
22.00 ЦАГААС ХОЙШ БОЛ АРХИДАЛТ ЯВЖ ӨГДӨГ ДӨӨ.

Avatar

Зочин 2021-09-29 103.26.193.162

Бар савыг 22 хаах нь зөв

Avatar

зочин 2021-09-29 103.229.120.103

Баар сав, караоке энэ тэрийг бол нэг хэсэгт нь хаасан ч яадаг юм бэ, баар караоке ажиллуулдаг хэдэн хүний эрх ашгаас нийтийн эрх ашиг илүү л байж таарна биз

Avatar

Зочин 2021-09-29 122.201.23.66

Архи ихдээр л хэрэг төвөг их гардаг ш дээ. Баарнууд бол хүний зовлонгоор мөнгө олж байгаа ш дээ

Avatar

Зочин 2021-09-29 103.80.211.124

Төрийн албан хаагч нар ажил хийгээгүй байсан ч цалингаа бүтэн авч байга шүү. хувийн хэвшилд ажилдаг бид нар л хэцүүдэж байна даа

Avatar

naraa 2021-09-29 202.179.27.47

Баар Кароакааг 10 хүртэл ажиллуулахыг дэмжиж бна…

Avatar

зочин 2021-09-29 66.181.180.107

УОК-ын гаргасан шийпвэр бол яах аргагүй зөв шүү, энэ хүнд үед 22.00 цагаас хойш ажиллсангүй гээд үхчихгүй л байх, харин 22.00 цагаас хойш аль л болохгүй бүтэхгүй юм бүхэн гарч, залуус архидан согтуурч, гэмт хэрэг өсч, ковид маш ихээр тарж байгаа нь үнэн шүү дээ. Ковид авсан залуус ар гэртээ халдвар тарааж, хөгшид нь үхэж байгаа нь бас үнэн шүү. Харин ч 22.00 цагаас хойш бүр хөл хорио тогтоох хэрэгтэй байна. Эрүүл байвал ирэх жилийн наадам үзнээ гэж нэг үнэн үг бий дээ.

Avatar

ккк 2021-09-29 192.82.68.185

шөнөжингөө баардсан согтуу залуус гудамжаар орилоостой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж