ААН-үүд 22:00 цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

ААН-үүд 22:00 цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж байна

ААН-үүд 22:00 цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж  байна

Covid-19 халдварын үед цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар болон одоо хэрэгжиж байгаа журамд өөрчлөлт оруулах талаар Улсын онцгой комисс есдүгээр сарын 27-нд хуралдсан.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Халдварын тархалтын өндөр эрсдэлтэй үед эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг харгалзаж арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл амны хаалт авч үйлчлүүлдэг хоол үйлчилгээний газруудыг 22:00 цагаар хязгаарлах шийдвэр гаргасан" гэсэн юм. Харин удаа дараагийн эргэж буцсан тус шийдвэрийг аж ахуй нэгжүүд эсэргүүцэж байна. Тухайлбал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын 22:00 цагаас хойш ажиллуулахгүй гэсэн УОK-ын шийдвэрийг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа.

Аж ахуй нэгжүүдийн гаргаж буй мэдэгдэлд:

-Төрийн байгууллагуудын удаа дараа гаргасан удаан хугацааны хөл хорио хязгаарлалтын шийдвэрүүдийг хүндэтгэн ажиллаж ирсэн. Үүнээс хамаарч бидний үйл ажиллагаа хумигдан ашиг олох гэхээс илүү ажилчдаа тодорхой ажилтай, орлоготой  байлгахын тулд бүх хүчин чармайлтаар ажиллаж байна. Энэ хүнд нөхцөлд хоёр цагийн борлуулалт гэдэг бидэнд маш том тус дэм болж байдаг.

Ажиллах хугацаа буурлаа гээд зардлууд буурдаггүй, орлого л буурдаг. Урт хугацааны олон удаагийн хязгаарлалтудын дараа компанийн хувьд хуримтлагдсан татварын өр, түрээсийн өр, цалингаа цагт нь олгох гэх асуудлууд хэвээрээ л байна.

Өнгөрсөн хугацаанд олон удаа ажиллах цагийг богиносгосон ч халдварын тохиолдол буураагүй байна гэдэг нь энэ шийдвэр нь зөв шийдэл биш гэдгийг харуулж байна гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж