Хятад нүүрсний хомсдолд орж, эрчим хүчний хямрал гүнзгийрчээ | News.MN

Хятад нүүрсний хомсдолд орж, эрчим хүчний хямрал гүнзгийрчээ

Хятад нүүрсний хомсдолд орж, эрчим хүчний хямрал гүнзгийрчээ

Хятад нүүрсний хомсдолд орж, эрчим хүчний хямрал гүнзгийрчээ

Хятадын 17 муж, бүс нутаг, тэр дундаа аж үйлдвэрийн төвүүдэд цахилгаан эрчим хүчний хомсдол нүүрлэж, хэрэглээнд хязгаарлалт тавьжээ. Үүний улмаас Ляонин, Гирин, Хар мөрөн мужуудын оршин суугчид цахилгаан эрчим хүчний хомсдолд өртөөд байгаа аж. Зарим хотын удирдлагууд цахилгаан эрчим хүчний оргил ачааллын үеэр цахилгаан халаагуур, бичил долгионы зуух ашиглахгүй байхыг иргэдээсээ хүссэн байна. Түүнчлэн худалдааны төвүүд цагаасаа өмнө хаах болжээ.

Ляонин мужид үйлдвэрийн цехэд агааржуулалтын системийг гэнэт салгасны улмаас 23 ажилчин нүүрсхүчлийн хийд хордон эмнэлэгт хүргэгдсэн байна. Мужийн хэвлэлүүдэд мэдээлснээр, хийн зуух ашиглан, өрөөгөө дулаацуулах гэсний улмаас хүмүүс хорджээ.

Өмнөд бүсийн аж үйлдвэрийн төв болох Гуандун хотод үйлдвэрүүдийг хаах, цахилгааны хязгаарлалт хийх шат дараатай арга хэмжээ авсан аж. Үүний улмаас хятад иргэдийн өдөр тутмын амьдралд ихээхэн бэрхшээл тулгарч байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Дээрх мужууд нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 66 хувийг бүрдүүлдэг. Зарим шинжээчдийн тайлбарласнаар, энэхүү хязгаарлалт нь Хятадад нүүрстөрөгчийн давхар ислийн хаягдалд шинээр квот тогтоосонтой холбоотой аж.

Хятадад эрчим хүчний хямралаас болж тээвэр, аж үйлдвэрлэлийн салбар ихээхэн хохирол амсах тооцоо гарчээ. Үүсээд буй нөхцөл байдлын улмаас олон улсын санхүүгийн байгууллагууд тус улсын эдийн засгийн төлөвийг “сөрөг”-өөр үнэлж эхлэв. “Goldman Sachs” тус улын эдийн засгийн өсөлтийг 2021 онд 8.2 хувиар өснө гэж таамаглаж байснаа 7.8 хувь болгож бууруулжээ.

БНХАУ-д нүүрсний эрэлт өсч, агуулахууд дахь нөөц түүхэн доод түвшинд хүрч буураад байгаа аж. Мөн хүйтний улирал дөхөж буйтай холбоотойгоор байгалийн хийн үнэ дээд түвшинд хүрч өсчээ.

Хятадын нүүрсний хомсдолын улмаас Ази болон Европт нүүрсний үнэ бүх цаг үеийн дээд түвшинд хүрэхэд ойрхон байгаа аж. Тухайлбал, Европт нүүрсний үнэ сүүлийн 13 жилийн дээд цэгт хүрсэн бол Австралид өнгөрсөн оны есдүгээр сараас хойш 250 хувиар өсчээ.

Нүүрсний хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-ын хувьд нөөцийг хэвийн хэмжээнд хүргэх нь томоохон сорилт болж буй аж. Тус улсын нүүрсний хомсдолын улмаас дэлхийн зах зээл дээр үнэ нь өсч болзошгүй байна.

Эх сурвалж: BBC, REUTERS, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-29 202.9.46.32

Баттулга төмөр замаа тавих хүсэл их байсан ч МАНАН нөхдүүд 260 сая долларын дараагийнх нь санхүүжилтийг шийдэж өгөлгүй гацаачихаад, чамайг төмөр зам барихыг чинь харнаа гэж, тавлаж байлаа. Тэгээд энэ нөхөр төмөр зам барьсангүй гээд Пиар хийж олон жил гүтгэж тоглолт хийснийг өөрөө еөөк болж төмөр замын асуудлуудыг хөдөлгөлөө. Мэргэн ардууд минь зөв тунгааж бодоорой. Төмөр замын гацсан асуудал угтаа МАНАН нэртэй бүлэглэлд байдаг.

Avatar

баялгаа зарах гэж яарах хэрэггуй 2021-09-29 202.55.188.105

ер нь цаашдаа нуурсний хэрэгцээ алга болохгуй байж магадгуй . яагаад гэвэл энэ дэлхийн цаг агаар гэнэт хална , гэнэт огцом хуйтэрдэг болж байгаа шуу ногоон эрчим хуч тэр уед нь ачааллаа дийлэхгуй тасалдана найдвар муутай тэгэхээр барж идхээр мэрж ид гэдэг шиг байх хэрэгтэй. хэт яарч хамаг баялгаа хямд зарж огт болохгуй хадгалж неецлеж боловсруулж нэмуу ертег шингээж эцсийн бутээгдэхуун болгож гадагшаа зарах хэрэгтэй

Avatar

ажилчин 2021-09-29 103.212.117.68

ТЗ-аа хурдан дуусгаад ажилд оруулаачээ. Ёстой нэг ухнанууд мөндөө

Avatar

Иргэн 2021-09-29 192.82.74.49

Энэ Женко 10 жилийн өмнө төмөр замыг гацаагаагүй бол энэ үеийг ашиглаж их мөнгө олох байжээ.

Avatar

123456 2021-09-29 49.0.142.18

Буцаад 19-р зуун руугаа ШАГОМ МАРШ!

Avatar

123456 2021-09-29 49.0.142.18

Харин ч одоо нэг удаа үнэд орж нүүрс өгөхгүй байж байгаад дараа нь хэдэн машин нүүрс өндөр үнээр шах

Avatar

Batdorj 2021-09-29 202.126.88.158

Battulgaa chi mongol ulsiig horolloo shuu

Avatar

Зочин 2021-09-29 23.154.177.5

!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

GH 2021-09-29 49.0.142.18

Odoo nuursnees oor amidrah argaa haih heregtei. Za zeeld shiljih shiljiltee tuild ni hurge

Avatar

Бригадын генерал Д.Ганхуяг 2021-09-29 202.126.90.7

Нүүрсээрээ өөр юм хий . зөндөө сайхан боломж байга. Хятадыг гуйж биш гуйлгаж зар тэнэгүүдээ.

Avatar

Зочин 2021-09-29 107.127.39.38

Өө бид яахав ээ…..орос ах нар маань л жаал нүүрс зарж мөнгөтөй болоодхог….

Avatar

ИРГЭН 2021-09-29 202.9.46.27

10 ЖИЛИЙН ӨМНӨ ТӨМӨР ЗАМАА ТАВЬСАН БОЛ ӨДИЙД БӨӨН БӨӨН ДОЛЛАР ХАЛААСЛААД СУУЖ БАЙХГҮЙ ЮУ? ХЭН ГАЦААСАН ГЭЛЭЭ ?????

Avatar

Зочин 2021-09-29 67.81.184.102

Нүүрсээ хурдан борлуулахгүй бол дэлхий даяар 20÷южилд нүүрнээс татгалзах б.о

Avatar

Зочин 2021-09-29 103.57.92.104

Худлаа мэдээ

Avatar

Зочин 2021-09-29 192.82.88.149

Монголд зөндөө нүүрс байна. Одоо л борлуулдаг цаг. Уг нь төмөр замтай байсан бол мөнгийг хүүдийлж байх цаг шүү дээ.

Avatar

Их боодог хүмүүс шүү дээ 2021-09-29 66.181.185.30

Хилээ байсхийгээд хаадаг, Тянь жинд Монголын чингэлэгийг түгждэг хүмүүс шүү дээ. Одоо Монгол нүүрсээ гаргахгүй боох цаг болсон.

Avatar

Зочин 2021-09-29 202.21.115.82

Odoo nuursee sain zaraad avaarai

Avatar

Зочин 2021-09-29 202.21.113.238

za hoo odoo hilee haagaarai

Avatar

Зочин 2021-09-29 202.179.24.52

Ийм байж бусад оронтой дайтах тухай яаж төсөөлнө вэ?

Avatar

Зочин 2021-09-29 202.21.108.173

ХАРИН ТИЙМ БҮХ ТАЛААС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж