Хятад нүүрсний хомсдолд орж, эрчим хүчний хямрал гүнзгийрчээ

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

Хятад нүүрсний хомсдолд орж, эрчим хүчний хямрал гүнзгийрчээ

Хятад нүүрсний хомсдолд орж, эрчим хүчний хямрал гүнзгийрчээ

Хятадын 17 муж, бүс нутаг, тэр дундаа аж үйлдвэрийн төвүүдэд цахилгаан эрчим хүчний хомсдол нүүрлэж, хэрэглээнд хязгаарлалт тавьжээ. Үүний улмаас Ляонин, Гирин, Хар мөрөн мужуудын оршин суугчид цахилгаан эрчим хүчний хомсдолд өртөөд байгаа аж. Зарим хотын удирдлагууд цахилгаан эрчим хүчний оргил ачааллын үеэр цахилгаан халаагуур, бичил долгионы зуух ашиглахгүй байхыг иргэдээсээ хүссэн байна. Түүнчлэн худалдааны төвүүд цагаасаа өмнө хаах болжээ.

Ляонин мужид үйлдвэрийн цехэд агааржуулалтын системийг гэнэт салгасны улмаас 23 ажилчин нүүрсхүчлийн хийд хордон эмнэлэгт хүргэгдсэн байна. Мужийн хэвлэлүүдэд мэдээлснээр, хийн зуух ашиглан, өрөөгөө дулаацуулах гэсний улмаас хүмүүс хорджээ.

Өмнөд бүсийн аж үйлдвэрийн төв болох Гуандун хотод үйлдвэрүүдийг хаах, цахилгааны хязгаарлалт хийх шат дараатай арга хэмжээ авсан аж. Үүний улмаас хятад иргэдийн өдөр тутмын амьдралд ихээхэн бэрхшээл тулгарч байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Дээрх мужууд нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 66 хувийг бүрдүүлдэг. Зарим шинжээчдийн тайлбарласнаар, энэхүү хязгаарлалт нь Хятадад нүүрстөрөгчийн давхар ислийн хаягдалд шинээр квот тогтоосонтой холбоотой аж.

Хятадад эрчим хүчний хямралаас болж тээвэр, аж үйлдвэрлэлийн салбар ихээхэн хохирол амсах тооцоо гарчээ. Үүсээд буй нөхцөл байдлын улмаас олон улсын санхүүгийн байгууллагууд тус улсын эдийн засгийн төлөвийг “сөрөг”-өөр үнэлж эхлэв. “Goldman Sachs” тус улын эдийн засгийн өсөлтийг 2021 онд 8.2 хувиар өснө гэж таамаглаж байснаа 7.8 хувь болгож бууруулжээ.

БНХАУ-д нүүрсний эрэлт өсч, агуулахууд дахь нөөц түүхэн доод түвшинд хүрч буураад байгаа аж. Мөн хүйтний улирал дөхөж буйтай холбоотойгоор байгалийн хийн үнэ дээд түвшинд хүрч өсчээ.

Хятадын нүүрсний хомсдолын улмаас Ази болон Европт нүүрсний үнэ бүх цаг үеийн дээд түвшинд хүрэхэд ойрхон байгаа аж. Тухайлбал, Европт нүүрсний үнэ сүүлийн 13 жилийн дээд цэгт хүрсэн бол Австралид өнгөрсөн оны есдүгээр сараас хойш 250 хувиар өсчээ.

Нүүрсний хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-ын хувьд нөөцийг хэвийн хэмжээнд хүргэх нь томоохон сорилт болж буй аж. Тус улсын нүүрсний хомсдолын улмаас дэлхийн зах зээл дээр үнэ нь өсч болзошгүй байна.

Эх сурвалж: BBC, REUTERS, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж