Цахим үндэстэн болох болоогүй байна даа! | News.MN

Цахим үндэстэн болох болоогүй байна даа!

Цахим үндэстэн болох болоогүй байна даа!

Цахим үндэстэн болох болоогүй байна даа!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим үндэстэн болох зорилго дэвшүүлж буй. Энэ тухай тэрбээр ам нээх бүртээ онцолдог. Гэвч төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй шийдвэр, монголчуудын цагийг нь тулгадаг занд технологийн дэвшил ч нөлөөлсөнгүй. Үүний нэг жишээ Өршөөлийн хуульд хамрагдахаар тээврийн хэрэгслийнхээ торгуулийг төлөхөөр дугаарлаж буй иргэд.

 Иргэдийн хувьд торгуулийнхаа тал хувийг төлөхөд ердөө ганц өдөр үлдсэн.  Гэвч зөрчил гаргасан жолооч нарын 50 ч хүрэхгүй хувь нь торгуулиа барагдуулжээ.

Уг нь жолооч нарын торгуулийн 50 хувийг хөнгөлөх шийдвэрийг төр гэнэт л нэг өдөр гаргаагүй. УИХ-аас “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг өнгөрсөн долдугаар сарын 2-нд баталснаас хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Хуулийн хугацаанд аравдугаар сарын 1-н хүртэл зөрчил гаргасан жолооч нарын торгуулийн 50 хувийг хөнгөлж төр харж үзэхээр болсон ч иргэд хайхраагүй. Хатуухан хэлэхэд, "Төрөх нь үнэн бол үхэх нь ч үнэн" гэдэг шиг зээлтэй, торгуультай бол төлөх нь үнэн.

Хэрэв амарч аялж зугаалахаасаа урьтаад торгуулиа аппликэйшн аль эсвэл банкинд төлсөн бол өдийд тахлыг ч үл хайхран банк, нэг цэгийн үйлчилгээнд  дугаарлаж, бухимдахгүй байсан биз ээ. Нөгөөтэйгүүр,  өнөөдөр төрийн систем, цахим тодотголтой үйлчилгээ нь гацаж, иргэдийг дугаарлаж зогсоход хүргэв.

Тухайлбал, төрийн байгууллагын  хүнд суртлаас үүдэн иргэд нэг ажлаа 10 давтахад хүрч байна. Банкинд оочерлож, дугаарласан иргэд торгуулиа төллөө гээд асуудал дуусахгүй. Төлбөрөө тушаасан ч “төлбөр барагдуулаагүй” гэх мэдээллээс болж иргэд төлбөрийн баримттайгаа Тээврийн цагдаагийн албанд дахин дугаарлах ажилтай боллоо. Зөвхөн төлбөр төлсөн гэх баримтаа цахим системээс хасуулахын тулд иргэд банк, нэг цэгийн үйлчилгээнээс дахин нэг газрын үүдэнд дугаарлах шаардлага үүсч байна.

Энэ тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэхдээ “Иргэд торгуулиа буруу төлөх, төлбөрөө төлсөн ч торгууль нь хасагдаагүй байдаг. Ийм гомдол мэдээлэл сүүлийн үед иргэдээс маш их ирж байна. Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн төлбөрийн баримтаар  хасагдаагүй торгуулийн мэдээллийг Төрийн сан руу шилжүүлж байна. Мөн Улаанбаатар, Төрийн банк нь төрийн сантай холбогдсон. Тиймээс иргэд торгуулиа төлөхөд ямар нэгэн асуудал үүсэхгүй, мэдээллийг нь автоматаар бүртгэнэ. Харин бусад банкаар төлбөрөө төлөхөд зарим торгуулийн мэдээлэл нь хасагдаагүй учраас асуудал үүсээд байна” гэх тайлбарыг өгч байгаа юм.

Уг нь торгуулийн мэдээллийг бүртгэхэд таван минут ч хүрэхгүй, кноп дарахад л шийдэгдэх байтал “торгууль төлсөн” гэж цахимд бүртгүүлэхийн тулд төлбөрийн баримттайгаа биечлэн дугаарлах шаардлага үүсч байна. Мөн төрийн албан хаагчдын хэлж байгаа шиг иргэд торгуулиа буруу төлж байгаа нь тэдний буруу биш. Анхнаасаа ойлгомжгүй, тодорхойгүй төрийн албаны үйлчилгээ нь иргэдэд дахин чирэгдэл учруулаад байгаа нь энэ.

Торгуулийн мөнгөө төлөхдөө хоёр өөр дансанд тушаахыг нь мэдэх хүн цөөн гэвэл нэг их буруудахгүй. Төлбөрөө нэг л дансанд тушаана.  Гэтэл төлбөрөө барагдуулсны дараа банкны ажилтнаас нь авахуулаад төрийн албан хаагч нь  “та төлбөрөө хоёр өөр дансаар тушаах ёстой. Төлбөрөө буруу төлсөн байна” гэж хээвнэг хариулж байгаа нь иргэдийн уур бухимдлыг өрдөөд байна. Тодруулбал, торгуулиа төлөхийн тулд,

  • Гудамж, замд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийг нийслэлийн Төрийн сангийн 100 200 000 952 дугаарын дансанд,
  • Камерын зөрчил буюу хурд хэтрүүлэх, чиглэлийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр эгнээ, гэрэл дохио, уулзварын шар тэмдэглэл зэрэг цахим зөрчлийн торгуулийг нийслэлийн Төрийн сангийн 200200985 дугаарын дансанд тушаах юм байна.

Төрийн албан хаагч, үйлчилгээний ажилтан, банкны ажилтан л биш бол хэн ч төөрөлдөхөөр байхад иргэд төлбөрөө санаатай буруу төлсөн юм шиг тайлбарыг хэлж буй. Албаныхан өөрсдөөсөө бурууг хай. Хэдхэн өдрийн урт дараалал үүсэхэд төлбөрийн системийн ачааллаа дийлэхгүй гацлаа. Энэ бүхэн цахим үндэстэн болох ч эрт байгааг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-29 59.153.86.96

hooe ehleed hun ni hun bolie😎 zalhuu. zabaan amla bodson. arhind durtai aash gej abah yumgui archaagui amaa angaisan zombii aytai hun sureg bolood baina nogoo saihan mongol hun haa bna aa

Avatar

Зочин 2021-09-29 104.149.150.10

!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-29 66.181.161.123

Систем нь ажиллахгүй байна. Torguuli.mn, smart.mn,gerege.mn zasaachee

Avatar

Зочин 2021-09-29 139.5.217.16

Хоцрогдсон, бүдүүлэг хүмүүс олон байхад цахим үндэстэн боллоо ч гэх шиг … Үүн дотор олон залуу жолооч нар байгаа нь харамсалтай.

Avatar

GH 2021-09-29 49.0.142.18

Zugeer l show.

Avatar

мэдээж хугацаа хэрэгтэй ш дээ 2021-09-29 103.212.117.91

хугацаа хэрэгтэй

Avatar

Зочин 2021-09-29 66.181.181.42

Торгуулийг хөнгөлөөл байхад хугацаа алдаж ачаалал үүсгэх нь МОНГОЛ хүн ҮХЭР гэдгийн баталгаа. Дараа нь торгуулаа төлөөгүй бол шуурхай арга хэмжээ авах хэрэгтэйг ЦАГДАА нь мэдэх болов уу

Avatar

Иргэн 2021-09-29 192.82.68.183

ЕС-ын дэвшүүлсэн цахим үндэстэн болох зорилт зөв зүйтэй зүйл гэж хувьдаа дэмжиж байдаг.Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд багагүй хөдөлмөр зүтгэл нийтийн дэмжлэг ,зорилт дэвшүүлсний маргааш л цахим орчин шууд бий болохгүй нь тодорхой.Гэхдээ бид ЗГ-ынхаа дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлж байгаа нь том дэвшил юм.Элдэв саад бэрхшээл тулгарах л байх энэ бол байдаг л зүйл.

Avatar

Зочин 2021-09-29 66.181.161.43

цахим үндэстэн гэж дэлхийд байхгүй балай юм бүү ярь хөгийн пастороо

Avatar

Зочин 2021-09-29 202.55.188.39

ямар ч компьютерын наад захын мэдлэггүй юмнууд байж бас цахим үндэстэн болно ч гэх шиг .Зүгээр торгуулиа бүтнээр төлцгөө гахайнуудаа илжигнүүдээ.

Avatar

Бат үүл 2021-09-29 202.9.47.3

Иргэд бидний буруу. Хангалттай хугацаа байсан. Төрийн банкны салбаруудаар төлөхөд арай хурдан байна.

Avatar

Зочин 2021-09-29 202.126.88.188

Би лав дүрэм зөрчдөггүй болохоор торгууль аваагүй.

Avatar

Солонго 2021-09-29 202.55.188.106

Цахим бол дэвшил шүү!!!
Хөгжүүлэхэд асар их хөдөлмөр хугацаа ордог
Мэдсээр байж битгий ингэж улс төр хийж байгаарай!!!!
Дунд нь иргэд бид үрэгдэх нь….

Avatar

Зочин 2021-09-29 66.181.180.108

Обуна, Оюук хоер минь дээ: Онигоотой юмдаа. Удахгүй Фүкээс ухамсрын шанаа хүртэх байхдаа

Avatar

Зочин 2021-09-29 66.181.183.90

Юун цахим үндэстэн бэ энэ засгийн газар чинь дeлта үндэстэн болгочихоод байна ш дээ.

Avatar

Зочин 2021-09-29 82.135.30.192

Teneg malnuud heden sar zuusen ni medegdehgui haltar maskaa haij haij karmaanaasaa gagaj irj eruun dooguuraa zuuchiheed bas uvchin taraasan tur zasag buruutai gej novshroh ni uu? Tenegtee archaagui dee soyolgui dee Mongolchuud iim baigaa yum

Avatar

Зочин 2021-09-29 202.21.113.238

obuna maan hatan shig bval busad n yadgiin

Avatar

Хотын уугуул иргэн 2021-09-29 66.181.178.113

Иргэд зөрчил гаргаж торгуулиад, тэгээд тэр торгуулиа төлөхгүй луу унжиж байгаад төрөөс нэг өршөөл үзүүлэх шийдвэр гараад бараг бүтэн жил болж байна. Энэ хугацаанд торгулиа төлөөд өршөөлд хамрагдах хөнгөлттай хугацаа байсан. Одоо тэгээд энэ торгуультай пяздукнуудын өмнөөс төр бас буруутай болоод байгаа юм уу хаашаа юм. Одоо больмоор доо. Хугацаандаа төлөөгүй бол хохь чинь. Төрийн төмөр нүүрийг үзүүлэх хэрэгтэЙ. Муу юм болгон арын хар гэд гэдэг шиг төр, засаг руу хамаг юмаа чихдэгээ больмоор ..

Avatar

Зочин 2021-09-29 103.143.41.2

Цаг зав хэмнэсэн, техник технологийн дэвшлийг өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн сайхан ажил шдээ. Яагаад доголдол гарсан юм бол доо. Юм хийж байгаагаа дэмжих хэрэгтэй гэж бодож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж