“Playtime” наадмыг ирэх сарын 2-нд цахимаар нээнэ

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

“Playtime” наадмыг ирэх сарын 2-нд цахимаар нээнэ

“Playtime” наадмыг ирэх сарын 2-нд цахимаар нээнэ

Амьд хөгжимд дурлагч хэн бүхний хүсэн хүлээдэг “Playtime” хөгжмийн фестивалийг энэ жил наймдугаар сарын 16-19-нд зохион байгуулахаар товоо зарлаад байв. Гэсэн ч Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу цар тахалтай нөхцөлд дахин нэг жил хойшлохоос өөр сонголтгүй болсон билээ.

Тэгвэл “Playtime-2021 Virtual 2.0” фестиваль аравдугаар сарын 2-нд фейсбүүк болон "Youtube" сувгаар 18:00 цагаас нээлтээ хийхээр болжээ. Нээлтийн тоглолтыг үнэ төлбөргүй хүлээн авч үзэх боломжтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээлэв.

Наадмын зохион байгуулагчдын гаргасан мэдэгдэлд "Дэлхий даяар Covid-19-ийн цар тахлын аюул улс оронд нэмэгдэж, олон нийтийн урлаг, соёлын арга хэмжээ, нийтийг хамарсан үйл ажиллагаа бүхий олон улсын хөгжмийн томоохон фестивалиуд хойшлогдоход хүрч байна. Тийм учраас энэ жилийн наадмыг товыг дахин бүтэн жилээр хойшлуулан, 2022 оны долдугаар сарын 7-10-нд зохион байгуулах боллоо. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварын тархалт хүрээгээ тэлэх өндөр эрсдэлтэй болохыг байнга сануулж байгаа учраас Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж товоо хойшлуулахад хүрсэн" гэжээ.

Өнгөрсөн жил мөн нөхцөл байдалтай холбогдуулан наадмын зохион байгуулагчид иргэдийн худалдан авсан тасалбар албан ёсоор 2021 онд шилжиж, хүчин төгөлдөр үйлчилнэ гэж байв. Улмаар "Playtime 2020" наадмын тасалбар худалдан авсан хүн бүрд 2021 оны шинэчилсэн тасалбарыг и-мэйлээр хүргүүлсэн. Энэ нь мөн ирэх жил рүү шилжих боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж