ЗГ: С.Зоригийн хэргийг шинээр мөрдөх шинэ ажлын хэсэг байгуулсан | News.MN

ЗГ: С.Зоригийн хэргийг шинээр мөрдөх шинэ ажлын хэсэг байгуулсан

ЗГ: С.Зоригийн хэргийг шинээр мөрдөх шинэ ажлын хэсэг байгуулсан

ЗГ: С.Зоригийн хэргийг шинээр мөрдөх шинэ ажлын хэсэг байгуулсан

Засгийн газрын өнөөдрийн /2021.09.29/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 


“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагджээ.  Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан танилцуулахдаа "Энэхүү тогтоолоор:

  • Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үндсэн чиглэлийг тогтоож үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх
  • Салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх
  • Шинжлэх ухаан технологийн  сангийн зохион байгуулалт, менежментийг сайжруулах
  • ШУТҮЗ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • Судалгааны лабораториудын менежмент зохион байгуулалтын эрх зүйн шинэ орчин бүрдүүлж, хэрэгжилтийг хангах
  • Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг салбарт тулгамдаж буй шинэчлэлийг хийх боломж ийнхүү бүрдэж байна.

Шинжлэх ухаан, технологийн сангаас өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нийт 4000 орчим судалгааг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Гэвч өндөр өртгөөр хийсэн дээрх судалгаанаас өнөөдөр хэд нь эдийн засгийн эргэлтэд орж, инноваци болсон бэ гэдэг нь тодорхойгүй байна. Ил тод бус шинжлэх ухааны  ЖДҮ гэж хэлж болохоор сангийн үйл ажиллагааг цаашдаа ил тод нээлттэй болгохоор тогтлоо. Монгол Улс анх удаа лабораторийн тооллого хийхэд нийт лабораторийн 70-80 хувь нь орчин цагийн судалгаа шинжилгээ хийж чадахгүй байдалд орсон байна. Өнөөдрийн хурлаар хүрээлэн их, дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байна. Ингэснээр цаашид эдгээр газрыг хувийн хэрэгцээнд алдахгүй нөхцөл бүрдэж байна. Залуу эрдэмтдээ тэтгэлгээр дэмжихээр ажиллаж байна. 2015 онд гарсан Засгийн газрын шийдвэр байдаг. Энэ шийдвэрийн улмаас олон хүрээлэн хаалгаа барьсан. Харин өнөөдрөөс эхлэн Дулааны техник, технологи экологийн хүрээлэнг сэргээж, Тархи судлалын хүрээлэнг шинээр байгуулж байна.

"ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС ИРЭХ ОНД МОНГОЛ УЛСЫН АВЛИГЫН ИНДЕКСИЙГ ГАРГАНА"

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Авлигын индексийг бууруулахын тулд бид төрийн үйл ажиллагааг цахимжуулж, бүтцийг цэгцэлж, орон тоог бууруулахаар ажиллаж байна. Төрийн байгууллагаас гаргадаг зөвшөөрөл, лицензийг цахимжуулна. Сум, дүүрэг, аймаг нийслэлийн газрын албанд аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд дугаарлах шаардлагагүйгээр өөрийн газрын гэрчилгээг цахимаар авах боломжтой болсон. Хэрэв хүсвэл тухайн иргэн газрын албанд хандаж үнэт цаасан дээр газрын гэрчилгээг хэвлүүлж, авч болно. Цахимаар хэвлэж авсан QR код бүхий гэрчилгээ нь үнэт цаасаар хэвлэгдсэн гэрчилгээтэй адил хүчинтэй. Цаашид газрыг гурван үндсэн чиглэлээр олгохоор бэлдэж байна.

  • Жил бүр үнэгүй олгогдох 0.07 га газар цахимд ил болж, иргэд хүсэлтээ гаргадаг болно
  • 0.07 га газраас бусад бүх газрыг цахимаар дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ
  • Мөн төр өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх газраа өөртөө олгоно. Цаашид цахим худалдан авалт, цахим зөвшөөрөл олгох үйл ажиллагаа үргэлжилнэ.

Ирэх оны нэгдүгээр сард олон улсын байгууллагаас Монгол Улсын авлигын индексийг гаргана. 2021 оны нэгдүгээр сард Монгол Улс 180 орноос 111-т орсон. Үүнийг сайжруулах нь Засгийн газрын зорилго. Авлигын индексийг сайжруулах нэг арга нь төрийн ажиллагааг цахимжуулах юм. Намрын чуулганаар цахимжуулахтай холбоотой дөрвөн хуулийг шийднэ. Нийтэд ил тод болгох бүх мэдээлэл, төрөөс нээлттэй ил тод гаргаж болгох бүх шийдвэрүүдийг цахимаар олгодог болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн бүр цахим гарын үсэгтэй болж, түүгээрээ дамжуулан төрд хадгалагдаж байгаа мэдээллүүдийг авдаг болно.

Тэрбээр дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариултыг өглөө.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүнд ял  оноосон. Ялтнуудын өмгөөлөгчдөөс эрүүдэн шүүсэн гэх гомдол гарч, гомдлын дагуу шалгаад эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон тул өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Үүний дагуу тухайн хүмүүс эрх чөлөөтэй байгаа. Шинээр үүссэн хэрэг дээр шинэ ажлын хэсэг ажиллаж байна. С.Зориг агсантай холбоотой гурван Эрүүгийн хэрэг Тагнуулын ерөнхий газар дээр мөрдөгдөж байна. Тодруулбал, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэргээс тусгаарласан захиалагчтай холбогдох хэргийг шалгаж байгаа.

“Оюутолгой”-н ажлын хэсэг долоо хоног бүр хуралддаг. Өнгөрсөн долоо хоногт нөөцийн тодотгосон тайланг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн зөвлөл баталсан. Энэ долоо хоногт хоёр талаас “Оюутолгой”-н эрчим хүчний  хангамжийн асуудлыг эцэслэнэ. Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Оюутолгой ордын нүүрсээр ажилладаг эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах үүргээ хэрэгжүүлэхэд хоёр хувилбар яригдаж байна. Оюутолгойтой холбоотой маргаан Лондонгийн арбитрын шүүхэд очсон. Татвартай холбоотой асуудлаар Монгол Улсыг хариуцагчаар татсан.

2021 онд Монгол Улсын Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Аравдугаар сард сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагчаар “Рио Тинто”-г татан оролцуулах эсэх талаар хурал болно. Ажлын  хэсгийн зүгээс өнгөрсөн наймдугаар сард “Рио Тинто” компанид “Наймдугаар сард гарсан далд уурхайн зардлын хэтрэлттэй холбоотой хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тайлбар өгөөч" гэдэг шаардлага тавьсан. Тус компаниас уржигдар тайлбар ирүүлсэн. Тайлбартай холбоотойгоор Засгийн газрын ажлын хэсэг дотооддоо  хуралдана. Өнөөдөр “Оюутолгой” компанийн ТУЗ хуралдана. Хуралд есөн хүн оролцоно. Монголын Засгийн газрын 34 хувийг төлөөлж З.Ган-Очир, Э.Баясгалан, Н.Багабанди нар оролцоно. Урьдчилсан мэдээллээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг цаашид үргэлжлүүлэхэд шаардагдах зардлыг батална гэсэн.

"ЭНЭ ЖИЛ 20 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ ЧАДАХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА"

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:

-Өнөөдөр улсын нэгдсэн төсвийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо. Ирэх оны төсвийн онцлог нь цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг тогтворжуулах зорилготой. Ирэх оны эдийн засгаас бүх нийтээрээ тэлэлтийг хүлээж байна. Найман чиглэлээр төсвийн шинэчлэлийн зорилт тавьж байна.

  • Хөгжлийн төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангаж, экспортыг нэмэгдүүнэ.
  • Үр ашиг, ил тод байдал хариуцлага өгөөжийг нэмэгдүүлэх замаар төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ.
  • Ирээдүй өв сангаар баталгаажсан хуримтлалтай монгол хүүхэд, баялагтай эзэн монгол иргэдийг бий болгоно.
  • Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлнэ.
  • Хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлэхээ болино
  • Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна
  • Урсгал зардал ихтэй хөрөнгө оруулалтыг зогсооно
  • Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна

Эрдэс баялгуудын үнэ сайн байгаа ч нүүрсний экспорт муу байна. Энэ жил 20 сая тонн нүүрс гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Монгол Улс түүхэндээ 2019 онд хамгийн их буюу 36.5 сая тонн нүүрс экспортлож байсан. Ирэх 2022 онд 36 сая тонн нүүрс экспортлохыг зорьж байна. Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлогын хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс сонголттойгоор өгнө. Хүүхдийн мөнгөө 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно эсвэл хувааж хуримтлуулж болно. Хадгаламжийн даатгалын корпорацид бүрэн даатгагдаж хамгаалагдсан байх болно. 2022 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгөний 50 хувь нь хадгаламж руу шууд шилжиж, үлдсэн хувийг сонголттой олгоно. Халамжийн хэт хавтгайруулах нь эдийн засагт сөрөг талтай тул ийм өөрчлөлтийг шат дараатай хийж эхэлж байна.

"НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛЖ БАЙНА"

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА:

-Нийгмийн даатгалын хуулийг 1995 онд анх баталж байсан. Үүнээс хойш 26 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Эдгээр нэмэлт өөрчлөлтөөр хамрах хүрээг өргөтгөж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн хувь хэмжээг өөрчлөх, түрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор шимтгэл төлөх хугацаа, хэмжээнд өөрчлөлт оруулж байсан.

Сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд НДС-гийн алдагдлыг нэмэгдүүлж байна. Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилж байна. Үүнд таван хууль багтана. Үүнд:

  • Нийгмийн даатгалын ерөнхий хууль
  • НДС-аас олгох тэтгэврийн тухай хууль
  • НДС-аас олгох тэтгэмжийн тухай хууль
  • НДС-аас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хууль
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль

Эдгээр хуулиас онцлох заалтуудыг товчлон танилцуулъя. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд эийгмийн даатгалын  тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалд  даатгуулах, шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах, хяналт тавих, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, үе шаттай хагас хуримтлалын тогтолцоонд шилжих ажлыг эхлүүлж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд олон давхаргад тэтгэврийн тогтолцоог нэмэгдүүлэх, тэтгэврийн ердийн насанд хүрсэн иргэдэд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх, тэтгэвэр бодлох аргачлалд өөрчлөлт оруулж илүү олон жил тэтгэвэр төлсөнийг нь урамшуулах, тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолговол тэтгэврийн урамшууллыг нэмэгдүүлэн тооцдог болох зохицуулалтуудыг оруулна.

Нийгмийн даатгалын сангаас  олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд хөдөлмөрийн чадвар түр  алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан гэр бүлийн гишүүдэд тэтгэмж олгох, ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж болгох, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт олгоно. Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсан тэтгэмжийг 20 хоногоор нэмэх, ажилгүйдлийн тэтгэмж бодох хувийг нэмэгдүүлэхээр тусгасан. Даатгуулагчийг тогтвортой ажиллуулсан ажил олгогчийг тухайн жилийн төлөх шимтгэлийн 15 хувиар, гурван жил тутамд нэг удаа хөнгөлнө.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдүүлнэ. Түүнчлэн тэтгэврээ өвлүүлэх боломж бүрдэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зоин 2021-09-29 103.26.193.46

Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс Багабандийг татаж аваачээ.Багабанди тэнд байгаад юу ч хийхгүй ,маш өндөр цалин авч байгаа.

Avatar

зочин 2021-09-29 202.131.248.250

ЭНХ-АМГАЛАН сайдыг ЕРӨНХИЙ САЙД болгооч оюуны бядтай хүн шиг санагдлаа

Avatar

Зочин 2021-09-29 37.46.114.11

х*******н э****з ШҮҮ ДЭЭ ХАРАХГҮЙ БАЙНА УУ?

Avatar

Зочин 2021-09-29 66.181.191.221

Цалинд зориулсан мөнгөтэй тэнцэх хэмжээгээр НӨАТ татвараас чөлөөлж баймаар байна. Хүнд цалин өгнө түүнд холбогдох татвар төлөхийг ойлгож болох боловч түүнд тэнцэх хэмжээгээр бас бүх нийлбэрээс НӨАт татвар авдаг бол арай логик муутай асуудал байна. Жилдээ эсвэл улиралд түүнтэй ньтэнцүү хэмжээгээр нөат татвараас чөлөөлвөл сайн байна

Avatar

Зочин 2021-09-29 203.98.77.51

Бабангида байгаа учир МАН-ын нэр хүндийг унагаахгүйн тулд ийм зохиосон нь илрэхий ш дээ. Баба гозойсон үед зарлах гээд байгаа юмуу

Avatar

Сүхээ 2021-09-29 192.82.66.93

"Үүний дагуу тухайн хүмүүс эрх чөлөөтэй байгаа" гэж хэлжээ сайд хуульч хүн мөн үү, зүгээр л батлан даалтад гаргасан шүү дээ, хэрэгтэн биш гэсэн үг биш. Сайдын маань мэдлэг боловсрол үнэхээр дульхан нь үргэлжид мэдэгдэх юм даа. Үгийн сонголт нь яг ном уншиг мэдлэгээ тэлээгүй хүн нь илт мэдэгдээд, ганцхан ЕС-д үнэнч бас намаа гэсэн сэтгэлтэй гэдэг нь сайд хийх шалгуур биш л баймаар даа.

Avatar

зочин 2021-09-29 119.40.98.19

Ц.Нямдоржийг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж шалгавал … Олсны үзүүрт Ц.Нямдорж … арвалзаж байвал… яана.

Avatar

Зочин 2021-09-29 104.149.150.10

! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

зочин 2021-09-29 103.212.116.114

Та нарын үед энэ хэрэг шийдэгдэхгүй нь тэнэг хүнд ч ойлгомжтой,жинхэнэ чулуу хөөлгэж байна. Чимгээ нь шоронгоос захиалагчаа хэлчих гээд сандаргаад Содном даржаа нь хэргээ дурайтал яриад ,арваад жилийн өмнө байсан эмийн сан, модон сандал, буланд шээж байсан контейнер (одоо байхгүй газарт орсон) хаана байрлаж байсаныг заагаад захиалсан нөхөрт их л хэцүү байсандаа.

Avatar

Зочин 2021-09-29 192.82.72.199

Хүрээлэнгүүдийн хүний нөөц дэндлээ Яаж өөгчлөх юм

Avatar

Зочин 2021-09-29 203.91.115.55

Шинжлэх ухааны салбарыг бүхэл бүтнээр нь, цогцоор нь эмхлэн байгуулахгүй бол явахгүй дээ. Ингэж худлаа илээд босохгүй. Суурь боловсрол чинь сүйрчихээд байхад одоо хүрээлэн сонож байгуулаад байгаа нь оновчгүй шийдэл байна. Энх-Амгалан гэж мулгуу сайданцар одоо энэ шоугаа зогсоо.

Avatar

Зочин 2021-09-29 203.91.115.55

Ц.Нямдоржыг Зоригийн хэрэгт татаж шалгахгүй бол ч их л сэжигтэй байсан даа. Маш их сонирхолтой гэдэг нь илт байгаа шүү.

Avatar

Зочин 2021-09-29 120.142.31.236

odoo naad zorigiin heregee hoon heleltseh hugatsaa duussan geed haa shoudaj hanalaa

Avatar

Зочин 2021-09-29 66.181.177.89

Энэ БСШУЯ сайд Л,Энх-Амгалан нь одоогийн сайд нараас сор нь юм аа, маш зөв ажилууд эхлүүлээд байгаа шүү Эцсийн гүйцэтгэлийг гхарна шүү битгий шантараад байгаарай,

Avatar

Зочин 2021-09-29 109.70.100.34

а******н хүмүүсийг төрд сонгохгүй байлгаж байгаад ялын өгөх ёстой юм а******н хүний үр удам хаанаас дахин дахин сонгогдоод байдаг байнаа.

Avatar

ИРГЭН 2021-09-29 139.5.217.109

БАГАБАНДИЙГ АЛБАН ҮҮРЭГТЭЭ ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДАЖ УЛС ОРОНДОО ҮЛЭМЖ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХЭРГЭЭР ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛ

Avatar

Зочин 2021-09-29 123.30.128.138

Монголын цагдаа мөрдөн маш ойгомжтой амьд гэрчтэй ул мөр элбэгтэй хэргийг илэрүүлэх тийм зовлон биш хэрэгтэн бол илэрсэн харин захиалагч төрийн эрх мэдэлтэй байгаа учраас нуусаар ирсэн.

Avatar

Зочин 2021-09-29 91.20.63.69

Одоо болио. Наадах чинь хэнд хэрэгтэй юм? Чи өөрөө Нямдоржийн хүн биз дээ. Одоо ч тэгж гэнэдэхгүй шүү.

Avatar

Зочин 2021-09-29 123.30.128.138

Багабанди гэж сартуул боол, Шагдарын Отгонбилэг нар а******н гэдгийг цагийн явцаар хүмүүс мэддэг болсон. Шагдарын Отгонбилэг бол мэдээж а******н захиалагч Багабанди, Нямдорж нар үүнийг мэддэг тухайн цагт зорилго санаа нэг байсан учир хамт зөвшилцсөн гэж хэлж болно. Нямбаатар гэж Багабандийн б**с долоож явсан н**ш яагаад хууль зүйн сайд болов энэ хэргийн асуудлаар юм. Одоо хэргийг өөр тийш эргүүлэх юм гэнэ. Алуурчид нь захиалагчаа хэлнэ гэж сандаргаад арга зохиосоор байгаад шоронгоос гаргаад авла

Avatar

Зочин 2021-09-29 66.181.187.88

ЭБЭ БАЯРШОГТ НАРЧ БАЛРАХ НЬ ДЭЭ

Avatar

ЗОЧИН 2021-09-29 192.82.64.158

Алуурчдыг ялгүй гаргаж зугаацуулж байгаа нь шүүх засаглалыг өвдөг сөхрүүлсэн Нямдорж та 2 лдоо . Эсвэл Монголын шуух засаглал хууль сахиулах байгууллагууд тэр чигтээ авилгалд идэгдэж, хуйвалдан үгсэж хучирхийлэл дарангулалыг үйлддэг болоод Нямдорж та хоёроос өөр шударга хүн байхгүй болчисон юмуу . Тэгвэл шүүх цагдаа прокурор,тагнуул ,үндсэн хуулийн цэц юу байдгийн бүгдийг нь татан буулгаач . Ард түмэн өөрсдөө шүүе.

Avatar

Зочин 2021-09-29 202.21.108.45

Гүйцэтгэгчид нь илрээд шүүхээр шийдсэн, захиалагчид нь илрэхийн хооронд Нямдорж нар яаран сандран хэргээс мулталсан даа. Захиалагч МАН дотор байсан бж тун болзошгүй.

Avatar

Зочин 2021-09-29 66.181.160.42

малуу дор амьтан байна даа чи

Avatar

Зочин 2021-09-29 203.91.115.55

Зөв бичиж сурчихаад хүнтэй хэрэлдэж байгаарай. Үнэн л юм хэлсэн байна.

Avatar

Зочин 2021-09-29 66.181.183.90

Оюу-толгойн ТУЗ-ын хурал дээр юуны тухай ярьж байгааг Багабанди ойлгодог юм болов уу.

Avatar

иргэн 2021-09-29 62.55.205.86

Онигой орчуулагчтай ордог биз. Энэ эрх ашиг арай хэтрэнэ ээ, яагаад авч хаяж чаддагүй юм бол. Үнэхээр уур хүрч бухимдах юм. Гөлөг гэж, н**ш гэж.

Avatar

Зоригийн хэргийн захиалагч нь МАН 2021-09-29 202.126.89.243

Захиалагч нь МАН болон Эрдэнэтийг тонож баяжиж байгаад Ардчилсан хүчний засгийн газарт булаалгасандаа хорссон түүний БагаОтгонБалын мафи, гүйцэтгэгч нь хөлсний орос а******н.

Avatar

a 2021-09-29 192.82.68.32

Za Nyamdorj ta hed zugeer jilee duusgaad zailaad ug !

Avatar

Zochin 2021-09-29 66.181.169.122

Shuuhiin deer MAH

Avatar

иргэн 2021-09-29 103.212.119.200

Тархи биш тэмээ судлах хүрээлэн монголд хэрэгтэй. Энэ олон хүрээлэн, төв, лабораториудыг нэгтгэж цэгцлэх цаг аль хэдйнэ болсон. Татварын мөнгйг зүгээр л шатаасаар ирсэн ямар ч үр дүн алга. Шинэ сайдын гол хийх ажил энэ л байх ёстой

Avatar

Зочин 2021-09-29 202.9.47.11

Усны агентлаг бус ОЙ-УСНЫ агентлаг байгуулах цаг нь болсон. Ойн агентлаг байсан уу? байсан сөнөөсөн Усны агентлаг байсан уу? байсан буцааж сэргээсэн. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг нэг бодлого болгож зангидаж гэмээн цаашид Ерөнхийлөгчийн санал санаачлага биелэлээ олох болно.

Avatar

Анхаар 2021-09-29 67.81.184.102

Монголчууд авилгалтай тэмцэхээс амьдрал чинь шалтгаална

Avatar

Монголын төрд 2021-09-29 67.81.184.102

Тэтгэврийн доод хэмжээг 500000 т болгооч,300000т амь зуухад хүрэхгүй өлсөж үхлээ таминээ

Avatar

Зочин 2021-09-29 49.0.142.59

Халамжаас илүү авлига энэ орныг сүйтгэж байгаа. Сарын хүүхдийн 100 000 төгрөг шүтээд амьдардаг гэр бүл 30% л байгаа. Тэглээ ч ковидоос болоод тэтгэвэр авагч нарын тоо буурлаа.

Avatar

Зочин 2021-09-29 66.181.161.15

ТАРХИ СУДЛАХ Ч ЯАХАВ ЯМАР ТАХИАНУУД БИШ ЭРХ БИШ НЭГ ХҮН ШИГ ТАРХИТАЙ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ ? ХАРИН ТЭР ТАРХИЙГ ЗӨВ АЖИЛИЛУУЛАХ "ХӨТӨЧ"ӨӨ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙГААМ. ХЯТАД ,ЯПОН ,СОЛОНГОСУУД КҮНЗИЙН СУРГААЛИЙГ ААЛЬ ЭРТ ЦАГТ ХӨТӨЧӨӨ БОЛГООД ГЯЛАЛЗАЖ ЯВНА .ХАРИН МОНГОЛ ӨДИЙГ ХҮРТЭЛ " ХӨТӨЧ"ӨӨ ОЛОХ ГЭЖ БУДИЛЖ БУДИЛЖ ОДОО БҮҮР ЗӨНГӨРТӨЖ ДУУСЧ БНА .

Avatar

Зочин 2021-09-29 103.57.94.105

ТАРХИ УГААХ АРГАА ОЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ?

Avatar

Зочин 2021-09-29 64.119.25.6

Saidaa tur zasgaas surah bichig uchnuun zardlaar hevluuleed hereg baina uu buh angiihand nemelt material geed nomnuud shahaj baih ym ene tal deer neg ajil hiine uu

Avatar

Зочин 2021-09-29 66.181.178.113

Зүйтэй. Зарим ОРК–дын тархийг судлах цаг болсон Хотоор нэг галзуу солиотой юмнууд явж байна. Явсан газраа хэрүүл урвуул…хоосон бухимдал…

Avatar

Зочин 2021-09-29 202.179.24.196

БАЙГУУЛААД БАЙ БАЙГУУЛААД БАЙ КОММУНИЗМ МАНДТУГАЙ

Avatar

1 2021-09-29 202.126.92.99

Үхэрний тархитай сайн харьцуул.

Avatar

Оноч 2021-09-29 66.181.161.108

Сайхан санаачлага байна. зөв шийдвэр Тархины салбар үндсэндээ 2000 оноос эрчимтэй хөгжиж эхэлсэн, сэтгэл судлал ч мөн адил. Тиймээс, МУ-ын хувьд ШУ-ны шинэ салбар дээр шууд мордох тэр хирээр 21-р зуунд амдаж хөгжих боломжийн нэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж