Самранд явсан гурван хүний хоёр нь амиа алджээ | News.MN

Самранд явсан гурван хүний хоёр нь амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

Самранд явсан гурван хүний хоёр нь амиа алджээ

Самранд явсан гурван хүний хоёр нь амиа алджээ

Төв аймгийн Мөнгөнморьт суманд автомашинтай гурван хүн усанд осолдож, хоёр нь амь насаа алджээ. Энэ тухай дуудлага өчигдөр /2021.09.28/ орой 20:00 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Тодруулбал, “Газ 2410”  автомашины жолооч, 37 настай эрэгтэй нь согтуурсан үедээ жолоо барьж яваад осолдсон бөгөөд өөрөө голын эрэг дээр эсэн мэнд гарчээ.

Аврах багийнхан талийгаач 44, 55 настай эрэгтэйн цогцсыг уснаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, жолоочоос гадна автомашинд зорчиж явсан хоёр иргэн мөн согтуу байжээ.

Тэд Багануур дүүргийн харъяат иргэд бөгөөд самар түүхээр Мөнгөнморьт сумын чиглэлд зорчиж явсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мгл 2021-09-29 66.181.185.86

самрын экспортыг хэдэн жилээр хорьчиход ингэж улайрахгуйшдээ.ой мод суйрч,ан амьтан идэх хоолгуй болж урэгдсээр!
хужаагаас хахууль авдаг хил гааль,боажя -ны бузаруудын уйлдэлииг таслан зогсоох естой!!!!

Avatar

Зочин 2021-09-29 104.149.150.10

** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

иргэн 2021-09-29 202.179.24.94

Самар жимс ховор ургаад хэрэм, баавгай гээд уулнаас бууж ирээд байгааг ойлгооч та нар. Амьтдын хоолыг булаахаа боль Ажил хийж мөнгө ол. Байгаль сүйтгэж биш. Самар жимсийг өөрийн хэрэгцээнд баг хэрэглэдэг болохоос үйлдвэр байгуулж, бөөн бөөнөөр нь иддэг хэрэглэдэг ч хоол биш. Бөөнөөр хэрэглэх бол тарималжуулж тарьдаг зүйл. Зүгээр нэг ууланд очоод түүчихээд тэрийгээ өөрийн хөдөлмөрөөр түүж мөнгө олж байна гэвэл эндүүрэл. Хүний хоол, амьдын хоол булааж идчихээд тэрийгээ ухаараач.

Avatar

хохь нь. 2021-09-29 202.126.89.243

Өчнөөн ажлын байр байсаар байтал ажил хйихгүй гэнэт их мөнгө авч баяжихыг хүсч самар түүх гэж яваад мөрөөрөө ч явахгүй замдаа архи ууж байгаад л усанд живж үхсэн байна.Төр засагт суугаа амьсгаа малнууд аа, Энэ халамж хүүхдийн мөнгөө өгөхөө болихгүй бол иймэрхүү залхуу малнууд улам их болж байна шүү.Самрын бизнесийг хориглаж татварыг өндөр болгохгүй бол ой модыг сүйтгэгчид олширч байна:Мод үгүй болбол грл мөрөн нуур цөөрөм ширгэнэ. Зөгийний аж ахуй дагаад сүйрнэ. Уух усгүй бол мал харангадана.

Avatar

Зочин 2021-09-29 66.181.161.120

Согтуурал Монголыг залгиад дуусгах нь ээ!!! Төр засаг гэж байдагсан бол шийдтэй арга хэмжээ авах цаг аль хэдийн болоод өнгөрч байна даа!!!

Avatar

Зочин 2021-09-29 202.55.188.100

2 hun alchaad yaj gantsaaraa amid ulddeg bainaa, ichmeer yum. Odoo amia horlood 2 naiziinhaa araas yav daa

Avatar

Зочин 2021-09-29 64.119.26.195

Хохь нь! Байгал ээж хариугаа авахдаа л авна. Байгал сүйтгэдэг бусад бузаруудад сануулга болог.

Avatar

Зочин 2021-09-29 109.89.151.254

Малаа явж дарангуйлагч Путинд ой шатааж газар ухалгуй бай гэж хэл. Юм уншаад ч ойлгохгуй пяхлуунууд агаар бузарлаад явах юмаа. Явж малаа малал малаа.

Avatar

Зочин 2021-09-29 115.131.6.49

Тэнэг гөлөгөө Путин энд ямар хамаа байна аа. Үнэн дүнхүү мал юм даа чи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж