Кабул хотод эмэгтэйчүүдийг их сургуульд сурахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

Кабул хотод эмэгтэйчүүдийг их сургуульд сурахыг хориглов

Кабул хотод эмэгтэйчүүдийг их сургуульд сурахыг хориглов

Талибуудын томилсон Кабул хотын их сургуулийн захирал сургуульд эмэгтэйчүүд ирэхийг хоригложээ. Өмнө нь 1996-2001 онд төр барьж байхдаа маш харгис хатуу хууль тогтоон, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэж байсан талибууд энэ удаад харьцангуй зөөлөн гараар удирдахаа амлаж буй. Гэвч засгийн газарт дан эрчүүдийг ажиллуулж, эмэгтэйчүүдийн жагсаалыг хүчээр тараах зэрэг үйлдэл гаргасаар байгаа нь эргэлзээ төрүүлэх болсон юм.

Кабул хотын их сургуулийн захирал Мухаммад Ашраф Гайрат цахим хуудастаа “Захирлын хувиар зар дуулгая. Исламын дэглэм бүрэн утгаараа тогтохоос нааш эмэгтэйчүүд их сургуульд сурах, ажиллахыг хориглож байна” гэж бичжээ.

Эх сурвалж: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж