Өөрийг нь эрэн хайх ажиллагаанд өөрөө сайн дураараа оролцжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

Өөрийг нь эрэн хайх ажиллагаанд өөрөө сайн дураараа оролцжээ

Өөрийг нь эрэн хайх ажиллагаанд өөрөө сайн дураараа оролцжээ

Өөрийгөө олохын чухлыг олон ухаантан үргэлж тайлбарлаж, сануулж, уриалсаар байдаг. Гэтэл Туркийн иргэн Баяхан Мутлу жинхэнэ утгаараа өөрийгөө хайж, эцэст нь олсон байна.

Тус улсын Инегол хотын ойролцоо найз эрчүүд наргиж цэнгэж хоножээ. Гэтэл тэдний нэг, 50 настай Баяхан Мутлу ой руу согтуу ороод, эргэж ирээгүй аж. Тиймээс найзууд нь цагдаад дуудлага өгч, найзыгаа хайхаар болжээ.

Тэдний дуудлагын дагуу мужийн аврах багийнхан ойг самнан, Мутлуг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Ажиллагаанд нутгийн иргэд сайн дураар оролцжээ. Мутлугийн хамгийн сүүлд харагдсан гэх ойгоос түүний ямар ч ул мөр олдолгүй аврах ажиллагаа мухардаж байв. Гэтэл тун удалгүй хэргийн учиг санаанд оромгүйгээр тайлагдах нь тэр.

Мутлугийн ямар ч ул мөр олоогүйд аргаа барсан хүмүүс түүний нэрийг чангаар дуудаж эхэлжээ. Гэтэл хайгуулын ажилд сайн дураар тусалж байсан нэг эр аврагч дээр “Та нар ер нь хэнийг хайгаад байгаа юм бэ. Мутлу гэдэг чинь би шүү дээ” гэжээ. Өчнөөн цаг хайсан хүн нь мөр зэрэгцээд, өөрийгөө хайгаад явж байна гэж хэн санах билээ.

Мутлу чухам яаж яваад өөрийг нь эрэн хайх ажиллагаанд сайн дураар очоод тусалчихсан, найзууд нь түүнийг анзааралгүй ойг самнасаар байсан нь ойлгомжгүй хэвээр үлджээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
116
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж