Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19 халдварын нийт 2515 тохиолдол батлагджээ. Тодруулбал, Улаанбаатарт 1067, орон нутагт 1448 тохиолдол тус тус бүртгэгджээ. Мөн 6616 хүн эдгэрсэн байна.
Өнгөрсөн хоногт Covid-19 халдварын улмаас 16 хүн нас баржээ. Амь насаа алдсан хүмүүсийн хувьд 14 нь архаг хууч өвчинтэй байсан бол хоёр хүн Covid-19 халдварын улмаас нас барсан болохыг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Ингэснээр нийт нас баралт 1185 болов.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20325 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 64019 хүн гэрийн ажиглалтад байгаа юм.