20 жилийн дараа ч Мугату загварын ертөнцийн байлдан дагуулагч хэвээрээ

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

FASHION

20 жилийн дараа ч Мугату загварын ертөнцийн байлдан дагуулагч хэвээрээ

20 жилийн дараа ч Мугату загварын ертөнцийн байлдан дагуулагч хэвээрээ

Киноны сөрөг дүрүүд яагаад үргэлж янзтай харагддаг юм бол. Круэлла де Вилийн нохойн арьсан пальто, Миранда Пристлигийн хүчирхэг Прада, Рэжина Жоржийн богино банзал хүртэл. Загварлаг байдал дээр нь “муу” дүрийнх нь зан чанарууд нэмэгдмэгц бүүр ч хараа булаам болохыг яана.

Тэгвэл тэднээс ч дутахгүйгээр 20 жилийн турш загварын ертөнцийн үлгэр жишээ хэвээр байгаа нэгэн дүр бий. “Zoolander” киноны Йакобим Мугату. Кино зохиол дээрээ тэрбээр олон муу, жигшмээр үйл хийсэн адгийн амьтан. Гэхдээ түүний хувцаслалт, загварлаг байдал, авир үнэхээр дахин давтагдашгүй гайхалтай байсныг мартаж болохгүй.

Чухам энэ л киногоор хүмүүс сөрөг дүр, хорон санаатан үргэлж аймшигтай, сүртэй хар хувцас өмсөх албагүй гэдгийг ойлгосон гэлтэй. Ийм чухал үүргийг кино ертөнц, загварын ертөнцөд нэр төртэйгөөр гүйцэтгэн мөнхөлж үлдээсэн киноны хувцас дизайнер Дэвид Робинсонд талархах хэрэгтэй.

Мугату киноны туршид цөөн хэдэн удаа гардаг хэдий ч тэр болгондоо нүд салгахын аргагүй өвөрмөц хувцаслаж өөрийгөө илэрхийлсэн байдаг. Жишээлбэл, тэрбээр Зүландертай компанийнхаа төв байранд уулзахдаа өөрийн нэрийг бичсэн ноосон цамц дээр корсет зүүсэн нь гайхалтай төрх бүрдүүлсэн сонголт байв.

Киноны төгсгөлд түүний шинэ коллекц танилцуулдаг. Дан хог хаягдлаар бүтээсэн тэр загварууд яг л ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох шиг. Жижигхэн жоомнуудаар чимэглэсэн спорт блейзер, хогны уутаар хийсэн зангиа нь үнэхээр шинэлэг.

 

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж