Даргаа хөнөөсөн цэргүүдийг шүүх хурал хойшиллоо | News.MN

Даргаа хөнөөсөн цэргүүдийг шүүх хурал хойшиллоо

Даргаа хөнөөсөн цэргүүдийг шүүх хурал хойшиллоо

Даргаа хөнөөсөн цэргүүдийг шүүх хурал хойшиллоо

НЭМЭЛТ: 

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хурал тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

ДАРГАА ХӨНӨӨСӨН ЦЭРГҮҮДИЙГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны 18.00 цагийн үед харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан ноцтой хэрэг гарсан. Хэргийг 19 настай М, Х нар нь харуулын дарга 34 настай Г-г "Ака" буугаар олон удаа буудаж хөнөөсөн гэх дүгнэлт гарсан.

Энэ хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2021.9.29/ 10:00 цагт Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.

ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжавын өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэхдээ:

-Хил дээр алба хааж буй цэргүүд биедээ байнга галт зэвсэгтэй явдаг. Нэг цэрэгт 25 сум ноогддог. Оргосон цэргүүд биедээ 45 сумтай яваа нь тогтоогдоод байна. Цэргүүд харуулын даргын аминд хүрэх болсон шалтгаан нь урьдчилсан байдлаар дарамт шахалтаас болоогүй. Харин ар гэрийн хүмүүжлээс шалтгаалсан байхыг ч үгүйсгэхгүй. Оргосон цэргийн нэг болох, Ховд аймгийн Чандмань сумын харъяат Х нь ам бүл дөрвүүлээ, М нь ам бүл тавуулаа амьдардаг байсан. Өнгөрсөн оны намар татагдсан 19 настай цэргүүд. Залуус өргөсөн тангаргаасаа няцаж, ийм үйлдэл гаргасанд харамсч байна.

Амиа алдсан харуулын дарга 34 настай, шилдэг алба хаагчдын нэг байсан. Ам бүл гурвуулаа амьдардаг. Цэргүүдтэй найрсаг харилцдаг, шүлэг уншиж өгдөг, яруу найргийн уралдаанд тэргүүн байр эзэлж байсан юм. Бид сүүлийн 10 жилийн хугацаанд түр болон хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн бус харьцдаг асуудлыг таслан зогсоосон. Цэрэг өшиглөж, дээрэлхсэн л бол үүрэгт албаас нь чөлөөлөх зохицуулалттай. Сүүлийн үед гарч буй асуудалтай холбогдуулан цэргүүдийг ар гэрийнхэнтэй нь уулзуулж байна. Тухайн цэргүүдийн толгойд юу бодогдож, өргөсөн тангаргаасаа яагаад няцсаныг мэдэхгүй гэж байв.

  • Тус хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, хүнийг алах үйлдэл хийсэн бол 1-5 жил хорих ялаар шийтгэнэ гэж заажээ. Тодруулбал, уг зүйлд зааснаар өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх,
  • Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар дараах шалтгаанаар хүний амыг хөнөөсөн бол найман жилээс 20 жил хүртэлх хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх,
  • 28.5 дугаар зүйл.Цэргийн албанаас оргон зайлах
  • 1.Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх,
  • 28.7 дугаар зүйл.Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших
  • 2.Цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг завшсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, эсхүл цэргийн техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, зөөвөрлөх хэрэгсэл, цэргийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргээ биелүүлээгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх,
  • 28.8 дугаар зүйл.Цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх
  • 1.Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, зөөвөрлөх хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг санаатай устгасан, гэмтээсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх,
  • 28.15 дугаар зүйл.Хилийн алба хаах журам зөрчих
  • 1.Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн алба хаагч хил хамгаалах хууль, түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх,
  • 17.2 дугаар зүйл.Дээрэмдэх
  • 3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн зэрэг заалтын дагуу яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-29 104.149.150.10

****** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-29 103.229.121.90

"Бид сүүлийн 10 жилийн хугацаанд түр болон хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн бус харьцдаг асуудлыг таслан зогсоосон. Цэрэг өшиглөж, дээрэлхсэн л бол үүрэгт албаас нь чөлөөлөх зохицуулалттай. Сүүлийн үед гарч буй асуудалтай холбогдуулан цэргүүдийг ар гэрийнхэнтэй нь уулзуулж байна. " гэх шиг худлаа гэдгийг бүгд мэднэ. Талийгаач цэргийн даргын үхэл ирээдүйд энэ мэдэгдэл биелэхэд түлхэц болоосой гэж найдаж байна. Яасан байлаа ч хүн а**а гэдэг өөрийгөө хорлож буй хэрэг шүү, хүмүүс ээ.

Avatar

ф 2021-09-29 202.126.88.33

Овоо босгоогүй бол … гэдэг дээ. Тэвчээрт хязгаар бий гэдгийг дээр доороо бүгд анхаарах цаг нь болсоныг энэ явдал харууллаа. Дахин олон аавын хүүг шоронд оруулах үйлдэл битгий хийлгээрэй.

Avatar

зочин 2021-09-29 124.158.69.140

Тамруу цаазаар аваачиж хүргэн өг . Эх оноосоо уравсан муу хулгай нарыг.

Avatar

Unshigch 2021-09-29 168.126.248.3

Залуучуудад ар гэрийн хүмүүжил, төлөвшил их үгүйлэгдэж байна. Хүнээс нэг хатуухан үг дуулж чадахгуй өдөөс үг газар гээхгүй маргалдах, хэл ам хийж явдагийн хар гай юм даа. Аль аль нь хайран байна.

Avatar

Зочин 2021-09-29 73.231.128.120

Цэргийг яргалдаг асуудлыг шат өгсүүлэн ярих ёстой.

Avatar

Зочин 2021-09-29 202.131.233.10

Ганц шанаа даахгүй хог шаарнууд

Avatar

Зочин 2021-09-29 202.55.188.39

Эх ороноосоо урваж өргөсөн тангарагаасаа няцсан бол цаазаар ав бусдад нь сургамж болог.

Avatar

? 2021-09-29 66.181.168.199

цэргүүдийг тээвчээр алдагдахад хүргэж яргалсан асуудлыг ч, яргалсан этгээдийг ч бас шүүх ёстой байх.
цэргүүдийг тээвчээр алдагдахад хүргэж яргалсан асуудлыг ч, яргалсан этгээдийг ч бас шүүх ёстой байх.
цэргүүдийг тээвчээр алдагдахад хүргэж яргалсан асуудлыг ч, яргалсан этгээдийг ч бас шүүх ёстой байх.
цэргүүдийг тээвчээр алдагдахад хүргэж яргалсан асуудлыг ч, яргалсан этгээдийг ч бас шүүх ёстой байх.
цэргүүдийг тээвчээр алдагдахад хүргэж яргалсан асуудлыг ч, яргалсан этгээдийг ч бас шүүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж