Галт уулын халуун лава Атлантын далайд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

Галт уулын халуун лава Атлантын далайд хүрчээ

Галт уулын халуун лава Атлантын далайд хүрчээ

Испанийн Ла Палма аралд дэлбэрсэн галт уулын халуун лава өчигдөр орой Атлантын далайд хүрчээ. Галт уул дэлбэрснээс хойш ес хоногийн турш халуун лава замдаа таарсан байшин барилга, тариалангийн талбай гэх мэт бүхнийг шатаан урссаар ийнхүү далайд хүрсэн байна. Халуун лава далайд хүрснээс их хэмжээний уур, үүл үүсч, ойр орчмыг бүрхжээ.

Албаныхны зүгээс халуун лава далайд хүрснээр дэлбэрэлт үүсэхээс сэрэмжлэн Канарын арлуудад онц байдал зарлан, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн аж.

Галт уул есдүгээр сарын 19-нд дэлбэрсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 600 орчим сууцыг шатааж, сүйтгэж, олон мянган хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрчээ. Испанийн засгийн газраас Ла Палма арлыг гамшгийн бүсээр нэрлэж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. Тодруулбал, Испанийн засгийн газраас халуун лаванд өртөж, сүйдсэн байшин барилгуудыг сэргээн засварлахад таван сая еврог төсөвлөж, нийт 10.5 сая еврогийн тусламжийг эхний ээлжинд Ла Палма арлын захиргаанд өгөхөөр болжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж