Засгийн газар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.29/ болж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудал болон 2022 оны төсөв, авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх аж. 

Дээрх хуулиудын төслийг энэ оны тавдугаар сараас төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа ба уг хуулиудын төсөл нь одоо мөрдөгдөж буй эв санааны нэгдлээс хуримтлалын тогтолцоонд шилжих бодлогод тулгуурлаж, нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх, мөн санхүүгийн хувьд тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх зарчимд тулгуурласан хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж