Молдавын "сураггүй" баг Реал Мадридыг хожив | News.MN

Молдавын "сураггүй" баг Реал Мадридыг хожив

Молдавын "сураггүй" баг Реал Мадридыг хожив

Молдавын "сураггүй" баг Реал Мадридыг хожив

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр/2021.09.28/ боллоо.


  • ПСЖ 2-0 МАНЧЕСТЕР СИТИ

Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт Парист болсон. Англи, Францын аваргуудын уг тоглолтод Идрисса Гуйе болон Лионель Месси нарын гоолоор ПСЖ ялав. Шинэ багтаа ирснээс хойш гоол оруулаагүй байсан Месси шүүмжлэгчдийн амыг таглаж, том тоглолтод чухал гоол оруулж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан.

Тоглолтын дараа ПСЖ-ийн дасгалжуулагч Маурицио Почеттино: Баг маань сайн тоглолоо. Бид хэцүү мөчүүдийг туулж, оруулсан гоолоо хамгаалах хэрэгтэй болсон. Хэрэгтэй үедээ довтолж, хөлбөмбөг тоглолоо.

Харин ПСЖ-ийн төлөө анхны гоолоо оруулсан Месси: Энэ цэнгэлдэхэд олон тоглох боломж байсангүй. Миний ердөө хоёр дахь тоглолт. Би одоо л шинэ багтаа дасаж байна. Урагшаа довтолж тоглох тусам бидний харилцаа, ойлголцол сайжирна. Хамтдаа сайжирч, шилдэг тоглолтоо үзүүлэх хэрэгтэй

Манчестер Ситигийн дасгалжуулагч Пед Гвардиолоа: Иймэрхүү тоглолтуудад Бернардо Силвагийн алддаг шиг боломжууд чухал байдаг. Өнгөрөгч Бямба гаригт Челсиг хождог багаа л талбайд гаргалаа. Хожих гэж тоглосон боловч гоол хийж чадсангүй.Мессигийн гоол гайхалтай байсан.

  • РЕАЛ МАДРИД 1-2 ШЕРИФФ

Испанийн эзэн хааны Реал Мадрид баг талбай дээрээ Молдавын Шериффийг хүлээн аван тоглож, 1-2 гэсэн харьцаатай хожигдлоо. Аваргуудын лигт анх удаагаа оролцож буй Молдавын баг Аваргуудын лигийн 13 удаагийн дархан аварга Реалыг хожсон нь энэ тойргийн гол сенсаци байв.

Тоглолтын эхний гоолыг Узбекистан довтлогч Ясурбек Яахшибоев 25 дахь минутад оруулж, багтаа тэргүүллийг авчирсан бол 65 дахь минутанд Карим Бензема хариу гоолыг оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн. Гэвч тоглолт дуусахаас ердөө ганцхан минутын өмнө буюу 89 дэх минутад Себастиан Тилл хэмээх Люксембург залуу гоолдож, Шерифф ялав.

Хожлын гоол оруулсан Себастиан Тилл тоглолтын дараа: Миний хөлбөмбөгчний замналын хамгийн шилдэг, хамгийн чухал гоол байлаа. Баг маань үнэхээр зоригтой тоглож, надад ч гоол оруулах аз тохиолоо. Тоглолтын дараа бүгд л галзуурлаа. Манай багт олон орноос ирсэн олон гадаад тоглогч бий. Энэ бол бидний давуу тал.

Шерифф багийн ахлагч Франк Кастанеда: Бид шөвгийн 16-д шалгарахыг мөрөөдөж байна. Энэ л бидний зорилго.

Реал Мадридын ахлах дасгалжуулагч Карло Анчелотти: Биднийг азгүй байлаа гэж хэлж болно. Бид жижиг зүйлсүүд дээр алдаа гаргаж хожигдлоо. Өрсөлдөгч маань сөрөг довтолгоо, хажуугаас гаргах зэргээс гоол оруулчлаа. Гоол оруулах гэж олон цохьсон ч аз дутлаа. Эсрэг багийн хувьд бүх зүйл сайнаар бүтэж, манай багт бүх зүйл зүйл муугаар эргэлээ.

  • АС МИЛАН 1-2 АТЛЕТИКО МАДРИД

Үхлийн гэгдээд буй В хэсгийн бас нэгэн сонирхолтой тоглолт алдарт Сан Сиро болж, талбайн зочин Атлетико Мадрид багийн ялалтаар өндөрлөв. Тоглолтын эхний гоолыг талбайн эздээс Рафаэль Леао оруулсан ч АС Миланы төвийн хагасын гол тоглогч Фрэнк Кесси улаан хуудас хүртэн талбайг чөлөөлснөөр тоглолтын төгсгөлд бүх зүйл эргэсэн. 84 дэх минутад Антуан Гризманн, 90+7 дахь минутад Луис Суарез нар дараалан гоолдож, Атлетико Мадрид хүнд тоглолтоос бүтэн гурван оноо авлаа.

Атлетико Мадридын ахлах дасгалжуулагч Диего Симеоне: Милан сайн тоглолоо. Биднийг тоглуулахгүй гэж сайн үзлээ. Тэд арвуулаа талбайд үлдсэний дараа бид тоглолтоо гаргаж эхэлсэн. Хоёрдугаар үед бид гоол оруулах гэж бүхий л аргаар үзлээ.

Бусад тоглолтуудын үр дүн:

  • Шахтёр Донецк 0-0 Интер Милан
  • Аяакс 2-0 Бешикташ
  • Боруссиа Дортмунд 1-0 Спортинг
  • Порто 1-5 Ливерпуль
  • РБ Лейпциг 1-2 Клуб Бругге

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-29 104.149.150.10

==== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

RMA top pen 2021-09-29 202.126.89.223

Бичих гэж а**х юм аа сураггүй баг Аваргуудыг лигт тоглоод л байж байх юм уу

Avatar

Carlo Ancelotti 2021-09-29 192.82.76.205

Юм мэдэхгүйгээ гайхуулж байгаа юм.

Avatar

Зочин 2021-09-29 103.14.36.18

Молдов гэж улс байхгүй, Молдав гэж бол бий бий.

Avatar

Зочин 2021-09-29 66.181.161.64

Хуушуур гэж хоол байхгvй, Хуошаор гэж бол бий бий.

Avatar

зочин 2021-09-29 203.91.115.252

Та 2 хоюулаа зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж