Алтны роялтиг эргэн харах цаг иржээ | News.MN

Алтны роялтиг эргэн харах цаг иржээ

Алтны роялтиг эргэн харах цаг иржээ

Алтны роялтиг эргэн харах цаг иржээ

Алтанд өндөр татвар тогтоосноор алтны арилжаа далд хэлбэрт шилжиж, энэ салбарыг дампууруулсан түүх бий. Алт олборлогч нарт өнгөрсөн хугацаанд роялти буюу Алтны ашигт малтмалын нөөц ашигласны татвар (АМНАТ)-ыг янз бүрээр ногдуулж ирсэн. Үнэ өндөр байх үед буюу 2006 онд алтны “гэнэтийн ашиг”-ийн 68 хувийн татвар ногдуулснаар алтны салбар уналтад орсон түүхтэй. 2005 онд улсын хэмжээнд 22 тн алт олборлож байсан бол 2008 онд 13 тн болон буурчээ. Монголбанкинд тушаасан алт 2005 онд 15 тн байсан бол 2010 онд 2.1 тн болж буурсан аж.

Манай улс татварыг тооцоо судалгаагүй өөрчилдөг нь хамгийн ноцтой алдаа болохыг эдийн засагчид шүүмжилдэг.

Алтны салбарыг босгож ирэхийн тулд 2014 онд Монголбанкинд тушаасан алтны АМНАТ-ыг таван жилийн хугацаатай тогтмол 2.5 хувь болгосон. Үүний үр дүнд 2018 онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 22 тн болж өсчээ. Төв банкинд тушаах алтны хэмжээг өсгөх үүднээс 2014-2018 онд татвараас гадна олон төрлийн давхар арга хэмжээ авсан байдаг.

Монголбанк Стандарт хэмжил зүйн газрын харъяа Үнэт металлын алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв Баянхонгор, Дархан-Уул аймагт байгуулснаар иргэд, аж ахуйн нэгж Төв банкинд алтаа их хэмжээгээр тушаах болжээ.

УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Хууль батлагдсанаар алт олборлогч аж ахуйн нэгж, иргэд Монголбанк болон Монголбанкнаас эрх олгосон арилжааны банкинд алтаа худалдсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны татвар 5 хувь байх зохицуулалттай болсон.

Тухайн үед иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанкинд тушаасан алтны 2.5 хувийн татварыг хэвээр үлдээх санал гаргасан ч УИХ хүлээж аваагүй. Татвар нэмэх гол шалтгааныг эдийн засагчид тухайн үеийн эрх баригчдын төсвийн орлого нэмэгдүүлэх зорилготой холбон тайлбарладаг. Улмаар татварыг нэмснээр улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцсон аж. Гэвч тухайн үед төлөвлөсөн 22 тн алт 15.2 тн болон буурч, Төв банкинд тушаагдаагүйн улмаас төсвийн орлого тасарчээ.

Монголбанкны хувьд ч АМНАТ-ыг 2.5 хувь хэвээр байлгая гэсэн байр суурьтай байв. Мөн хуулийн үйлчлэх хугацааг 5 жилээр сунгах санал гаргасан ч Засгийн газраас хуулийг яаран УИХ-д өргөн мэдүүлсэн аж. АМНАТ 5 хувь байхаар батлагдсан нь Монголбанкны худалдан авах алтны хэмжээнд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.

Алтны салбарынхан, улсын төсвийг зэс, нүүрс зэрэг байгалийн баялаг, мөн алтны өөр төрлийн татвараас нөхөгдөх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлдэг.

Монголбанкинд 2019 онд аж ахуйн нэгж, иргэд 15.2 тонн алт тушаасан нь өмнөхөөсөө буурсан үзүүлэлт юм. Түүгээр ч зогсохгүй Төв банкинд 2018, 2019 онд тушаасан алтны зөрүү 6 тн-оор яригдаж, алтны АМНАТ нэмсний сөрөг үр дагаварыг харуулжээ.

Дэлхийн зах зээл дээр 2019 оны сүүлийн сард нэг унац алт 282 ам.доллар байсан бол 2020 он гарснаас хойш алтны үнэ 18 хувиар өсчээ. Алтны роялтиг нэмээгүй бол валютын 4 тэрбум 15 сая ам.доллар нөөцөө алдагдсан алтны зөрүүний үнэ 300 сая ам.доллараар нэмэх боломж байсныг өнгөрсөн онд шинжээчид хэлж байв. Улмаар алтны татвараар олон оролдвол осолтойг анхааруулсан билээ.

Монголбанк өнгөрсөн 2020 онд 23.6 тонн алт худалдан авч, гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар болжээ.

Алтны салбарынхан, уул уурхайн супер цикл ирж буй энэ цаг үед төсвийн орлого бүрдүүлэх нэрээр бүхэл бүтэн салбарыг уналтад оруулдаг бодлогоо эргэн харж, АМНАТ-ын хувийг бууруулах цаг ирсэн гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-29 104.149.150.10

*** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

зочин 2021-09-29 202.126.88.203

Алт ард түмний өмч учраас роялтийг нэмэх нь зүйтэй. Тэд татвар төлөхгүй байгаа. Ганц роялти учраас нэмэх нь зөв байх аа

Avatar

Зочин 2021-09-29 202.179.15.71

АМНАТ-ыг 5% хэвээр байлга! НӨТ өө 5% болго!

Avatar

Зочин 2021-09-29 202.126.88.225

АЛТ УХСАНЫ САЙН САЙХАН ГЭЖ ЮУ БАЙНА? БҮР УХАХАА БОЛЬЧУУЛ АМАР БИШ ҮҮ. АЛТ УХСАНААРАА МОНГОЛ ХӨГЖЛИЙН МАНЛАЙ БОЛОХООР Л БОЛЛОО. ЯДАЖ БАЙГАЛЬТАЙГАА ҮЛДСЭН НЬ ДЭЭР ЮМ БИШ ҮҮ. НЭГ Л ИХ АЖИЛ ХИЙСЭН ТАТВАР ТӨЛСӨН ГЭЖ ТОМОРДОГ АРД ИРГЭДТЭЙ УЛС. АЛТНЫ МӨНГӨӨР ДУТАХГҮЙ ЮМ БИШ ҮҮ ЭНЭ УЛС ЧИНЬ.

Avatar

Зочин 2021-09-29 103.212.118.214

Huuli busaar hil davuulj baigaa hulgaichuudtaigaa temtseech. Tatvarin huvi baga l bna sh dee. Shunalin tulam bolson huurnuud. Baigali suitgegch nar.

Avatar

Жирийн иргэн 2021-09-29 202.131.226.86

Алтаа ухаад сайнаа үзэхгүй, алт бол газрын гагнаас, газар хөдлөлт их гарч бгаа нь үүнтэй ч холбоотой, биеийн амрыг харж уул ус газар шороогоо сэндийлж ухдагийг болиулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-09-29 66.181.161.120

68% татварыг Н.Энхбаяр далдуур санаачилж, "Фортуна" Батбаярыг Ерөнхий сайд болгоно гэж амлан тэр нөхрөөр хуулийн төсөл өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулсан хар мөртэй хууль даа!!! Хэн ч хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн!!

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-09-29 202.9.47.9

ЭДИЙН ЗАСГИЙН АРГААР Л ДИЙЛНЭ ШҮҮ ЗАРХИРГААДАХ АРГААР ТАТВАРЫН НЭМЭХ НЬ ЮУЧ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛГОХ Л АЮУЛТАЙ
УРМЫГ НЬ ХУГАЛХААР УУЦЫГ НЬ ХУГАЛ ГЭЖ АРДЫН ҮГ БИЙ ОДОО БАЙГАА БИЗНЭСИЙН ТАВАРЫН 10 ХУВИЙГ 5 БОЛГООД ИРГЭД БАЙГУУЛЛАГ БҮР ТАТАВАРАА ТӨЛХГЭЭД ЯВЖ БАЙДАГ ТАТАВАР ТӨЛСӨН ИРГЭД БАЙГУУЛЛАГУУДЫН АСУУДЛЫГ ТӨР НЬ ДАРУЙ ХУРДАН ШҮИЙДЭЭД ЯВДАГ БОЛЧВОЛ ХИЙХ БҮТЭЭХ УРАМ НЬ СЭРГЭЭД ЦАЛИН ХӨЛС Ч ӨСӨӨД САЙХАН БОЛНОДОО ТАТВАРЫГ БАГАСАГАЖ ХАРИН ТӨЛӨХ БААЗ СУУРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-09-29 103.57.94.105

5 ХУВЬ БАЙЛГААД ХУЛГАЙЧ НАРТАЙГАА ТЭМЦ

Avatar

Зочин 2021-09-29 202.126.88.236

алтны рояалтыг нэмэх хэрэгтэй. хилээр нууцаар гаргаж байгаа хүмүүс тэдний эздийг нийт иргэдэд мэүүлж хятад адил маш хатуу олон жилийн ял өгөх ёстой

Avatar

Зочин 2021-09-29 122.201.21.93

Yag zuv,yagaad tatwar nemegdeheer altani tuw bankind nieluulelt en buurdag gej,tatearin huwd altani unin usultei harziulah jum bol ushuu nemehed ch bolomjtoi,hel gaalin shalgaltig changatgsh heregtei,ojun tolgoi ordoos garch bga bayjmalig hurtel odoo boltol oligtoihon shalgalt hiehguigeer gargaad baigaad haramsaj bn

Avatar

Зочин 2021-09-29 202.126.92.99

Бууруулах ямарч шаардлагагүй. Хулгайгаар гадаад руу гаргадагийг л болиулах ёстой. Ингэж хулгайч нарын өмнөөс нийтлэл бичдэгээ болих хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж