Б.Сарантуяа: "Хайрын бурхан" пянзаа цувралаар гаргана | News.MN

Б.Сарантуяа: "Хайрын бурхан" пянзаа цувралаар гаргана

Б.Сарантуяа: "Хайрын бурхан" пянзаа цувралаар гаргана

Б.Сарантуяа: "Хайрын бурхан" пянзаа цувралаар гаргана

Монголын рок попын ертөнцийг дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа хоёргүйгээр төсөөлшгүй. Тэд 30 гаруй жил урлагийн тайзыг эзэгнэж яваа уран бүтээлчид. Тэд олон жилийн дараа хамтран "Үлэмж төгөлдөр" хэмээх цоо шинэхэн дуу дуулж, үнэнч фенүүддээ гэнэтийн бэлэг бариад буй. Ингээд Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяатай холбогдож, уран бүтээлийн яриа өрнүүлэв. 


-Хоёр жил гаруй уран бүтээлчид тайзан дээр гарсангүй. Гэхдээ уран бүтээлээ туурвисаар байгаа шүү дээ. Сараа энэ хоёр жил уран бүтээлийн хэр олз омогтой байв аа? 

-Дэлхий даяар 2020 оны хоёрдугаар сараас цар тахал эхэлж, хөл хорио тогтоосон. Тэр үеэс уран бүтээлчид халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хөл хорионд орж, Монгол Улсын иргэнийхээ хувьд журам, дүрмээ дагаж ирлээ. Тэглээ гээд бид гэртээ зүгээр суусангүй. Уран бүтээлээ хийсээр байсан.  Миний хувьд өөрийн фэйсбүүүк, инстаграм хаягийн үнэнч дагагчдадаа зориулан лайв хийж, уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаж ирлээ. Мөн “Монгол НD” телевизийн санаачлагаар зохион байгуулсан цахим тоглолтод гэрээсээ ая дууны мэндчилгээ өргөсөн. Шинэ оны босгон дээр Хүүхдийн төлөө фондыг сэргээх аянд хувь нэмрээ оруулж, Якутын дуучин Саарынтай хамтарч дууллаа.

Хоёр жил дараалан цахим наадамдаа оролцож, авьяаслаг дуучин Б.Алтанжаргалтай хамтарч хоёр сайхан дууг дуулсан. Энэ жилийн цахим наадмын тоглолтод Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаатайгаа хамтарч, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайн дуулсан “Монгол нутгийн үзэсгэлэн” дууг дууллаа.

Ер нь уран бүтээлээ их, бага хэмжээгээр хийсэн. Саяхан залуу ая зохиогч Б.Ядамжавын “Үүрд энд” дуу болон “Madness” хамтлагийн ахлагч Сайхнаагийн зохиосон дууг дуулсан. Мөн хөгжмийн зохиолч Г.Энхбаярын “Би дуулна”, “Миний хайр, миний аз жаргал” шинэхэн дууг бичүүлсэн гээд их л завгүй байлаа. Хоёр жилийн хугацаанд зүгээр суусангүй ээ.

 -Та тэгвэл зав чөлөөгүй байжээ?

-Дуу бичлэгийн студиуд хөл хорионы үеэр огт ажиллаагүй. Хөл хорио цуцлахад  уран бүтээлчид эргээд ажилдаа орсон.  Хөл хорионы өдрүүдэд телевизийн “Карантин-14” шоу нэвтрүүлэгт оролцохоос гадна “Никитон” хамтлаг болон Гавьяат дуучин Ж.Алтанцэцэгтэй хамтран “Боловсрол суваг” телевиз дээр шууд амьд хөгжмийн бичил тоглолт гуравдугаар сард хийсэн. Тэр болгонд PCR шинжилгээгээ өгч байсан. Мөн хэд хэдэн цахим хандивын тоглолтод оролцсоныг дурдах нь зүйтэй болов уу.

Уран бүтээлчид хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байсан ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, ядах чадахаараа уран бүтээлээ хийсэн. Одоо аравдугаар сарын 1-нээс 50 хувийн дүүргэлттэй тоглолтуудыг зөвшөөрнө гэдгийг албаныхан мэдээлсэн. Миний хувьд пянзны баярын зараа түгээснийг харсан байх.

Би “Рэндом” хамтлагийнхантайгаа долдугаар сард ОХУ-ын Якутск хотод тоглолтоор очих байсан. Монгол Улсаас хилээр гарахыг зөвшөөрсөн боловч ОХУ-ын зүгээс гадаадын уран бүтээлчдийг оруулахгүй гэсэн захирамж гарсан учраас очиж чадаагүй. Хэчнээн хөл хориотой байсан ч дуу дуулах, уран бүтээл хийх хүслийг хэн ч хорьж чадахгүй л дээ.

-Энэ хугацаанд тайзаа хэр үгүйлэв?

-Үгүйлсээн, гэхдээ тайзаа үгүйлэх хэмжээний холдож, төсөөрсөнгүй. Байнгын телевизийн бичлэгт орж байсан болохоор. Харин үзэгч фенүүдтэйгээ уулзахыг  их хүсч байна. Ер нь миний цахим хуудсыг дагагч фенүүд маань намайг ямар зан араншин, стиль имижтэй гэдгийг сайн мэддэг учраас миний постыг маш сайн ойлгож, тунгааж уншдаг байх гэж боддог шүү.

-Дуучин Сараагийн төрсөн өдрөөс эхлээд цомгийн баяр, тоглолт рок попын ертөнцөд жишиг тогтоож ирсэн. Энэ жил  хэдийгээр цар тахалтай байгаа ч пянзны баяраа фенүүдтэйгээ тэмдэглэхээр шийджээ?

-Би 1992, 1996, 1997, 2002, 2003, 2018 онуудад өөрийн дуулсан бичлэгүүдээ эмхэтгэж, пянзныхаа эхийг бэлдүүлсэн. Мэдээж хэрэг цар тахлын үед санхүүжилт хэцүү байгаа ч намайг дэмжин ажилладаг “Хаан” банкны хамт олондоо баярлаж байна. Монголд сүүлийн үед пянз сонирхогчдын тоо нэмэгдэх болсон. Рок попын уран бүтээлчид эхнээсээ пянз гаргаж, үлгэр жишээ болж буй учраас би өөрийн эрхгүй хорхойсч, пянзанд орлоо.

Пянз маань хэвлэлтээс ирчихсэн. Ер нь пянзны баярыг манайхан айхтар өргөн дэлгэр тэмдэглэдэггүй. Миний хувьд цомгийн баярыг яаж хийх ёстой вэ гэдэг жишгийг тогтоож байсан үе бий. 1995 онд “Инээмтгий хүн” цомгийн баярыг дуулиантай хийж байв.

Тухайн үед “On’n off” продакшны захирал, найруулагч, С.Ононбат тэргүүтэй найзууд маань надад тусалж дэмжиж байсан. Энэ удаа ч тэд маань санаа оноогоо хэлж хамтарч байна. Үзэгчдийн 50 хувийн дүүргэлттэй байх учраас “White rock” төвийг сонгосон. Сонсогч фенүүдийнхээ тав тухыг харгалзаж, суудлын зайгаа барьж, амны хаалтаа зүүнэ. Ямар ч байсан бүх пянз дээрээ урьдчилаад гарын үсэг зурсан байх болно. Хамгийн харамсалтай нь хамт зураг авахуулах ямар ч боломжгүй. Халдвар хамгааллын дэглэмээ барих нь чухал. Цар тахлыг даван туулсны дараа Сараа нь байж л байна шүү дээ.

-Пянзаа яагаад "Хайрын бурхан" гэж нэрлэсэн юм бэ. Танд өчнөөн гоё дуунууд байдаг шүү дээ. Заавал  “Хайрын бурхан” дуугаа онцолсоныг сонирхмоор байна?

-Миний хамгийн их танигдсан дуу юм уу даа. Надад олон хит дуу бий. “Учралын блюз”, “Миний дуу”, “Мартья” гэх мэт. Цар тахлын энэ үед хүмүүст маш их хайр дутагдаж байна. Тиймээс цар тахлын үеэр ард түмэндээ хайр бэлэглэх ягаан өнгийн пянзыг гаргасан.

-“Хайрын бурхан” пянз нь цувралаар гарна гэсэн үү?

-Тийм. Би чинь цөөнгүй цомогтой хүн шүү дээ. Нийт 22 цомог гаргасан гэхээр  энэ дундаасаа хамгийн, хамгийн дуугаа түүвэрлэн эхний пянзандаа орууллаа. Одоо “Хайрын бурхан” пянзанд ороогүй дуунууд дараагийн пянзанд орно.

Анхны пянз маань 12 инчийн 140 грамм, өнгөт, LP буюу удаан тоглогддог бөгөөд 10 дуутай. Жишээлбэл, “Хайрын бурхан”, “Хэн юм бэ”, “Уучил”, “Зүүдний говь” гэх мэт сайхан дуу багтсан. Энэ пянзыг бүтээхэд сэтгэл зүрхээрээ тусалсан бүх уран бүтээлчдээ баярлаж, талархсанаа илэрхийлье.

"Т.АРИУНАА МААНЬ ХҮҮГЭЭ ТӨРҮҮЛЭХЭД НЬ БИ АРЫН ХААЛГААР ОРЖ, ӨРӨӨНД НЬ ЭРГЭЖ БАЙВ"

-Дуучин Т.Ариунаа та хоёрыг сонсогч фенүүд нь үргэлж өрсөлдүүлсээр ирсэн. Гэтэл рок попын ертөнцийн хоёр хатагтай олон жилийн дараа анх удаа хамтран дуулжээ. Хамтын шинэхэн уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

-Анх “Херо” энтертайнмент студийн найруулагч Б.Баатар бидэнд улс хувьсгалын 100 жилийн ойн цахим наадмын тоглолтын бичлэгт хамтран дуулах санал тавьсан юм. Бидний хувьд нэрт дуучин Н.Норовбанзад агсны “Монголын нутгийн үзэсгэлэн” дууг хамтарч дуулсан нь их туршлага болсон. Тухайн үед бид бие биеэсээ огт салаагүй. Төв талбай дээр хүмүүс наадмыг эсэргүүцэж байхад уран бүтээлчид Хүй долоон худагт ажлаа хийж байлаа.

Тэр үед Т.Ариунаатайгаа илүү ойртож, олон зүйлийг сурсан. Тэгээд дуугаа хамтарч дуулсны дараа бие биедээ баяр хүргэж, Т.Ариунаа маань “Хоёулаа нэг сайхан орчин үеийн поп дуу дуулъя” гэдэг санаачлагыг гаргаж, би саналыг дуртайяа хүлээж авсан. Тэгээд хамгийн их дууг нь дуулсан хөгжмийн зохиолч Л.Балхжавд хандахаар болсон юм.

Түүнээс хойш нэг их удалгүй Т.Ариунаа маань аль хэдийнэ дууныхаа захиалгаа өгчихсөн, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар ахтай шүлгэн дээр өөрөө биечлэн ажилласан байсан.  Ингэж л бидний анхны  “Үлэмж төгөлдөр” хэмээх гайхалтай дуу төрсөн түүхтэй. Т.Ариунаатайгаа мөр зэрэгцэн дуулж, студид бичүүлж зогсоход нурууны шар үс босч байна гэхээр ямар их сэтгэлийн хөдөлгөөн, энерги, халуун дулаан уур амьсгал агуулсан бүтээл болохыг ойлгож байгаа байх. Дуу маань хэзээ цацагдахыг продюсер Л.Балхжав мэднэ. Бид “UBS” телевизийн “Му Voice” үндэсний контентын гуравдугаар шатны бичлэгт анх удаа энэ дуугаа дуулсан.

-Дуучин Т.Ариунаатай анх хэдэн онд танилцаж байв. Тэр бүр хүмүүс мэддэггүй, сайхан дурсамж бий болов уу?

-Би дуучин Т.Ариунаатай анх 1991 онд танилцсан санагдаж байна. Манай “Баянмонгол” чуулгын гоцлол дуучин Д.Эрдэнэцэцэг агсан биднийг анх танилцуулж байлаа. Тэр үед “Прага” ресторанд зэрэгцэн сууж хоол идсэн. Т.Ариунааг анх харахад аягүй зэгзгэр, цэх суулттай бүсгүй байсан. Гадаадаас ирсэн ганган оюутнууд ямар байдаг билээ дээ.  "Жинхэнэ монгол" болж амжаагүй стиллэг залуухан, сайхан бүсгүй байсан. Дараа нь бид олон тоглолтод хамт орсон. Миний санаачлагаар “On’n off” продакшнтай хамтран зохион байгуулсан анхны “Пентатоник” наадмын “Дебют дуучин”-аар яалтч үгүй Т.Ариунаа маань шалгарсан байв. Хэдийгээр “Соёл эрдэнэ” хамтлагтай олон жил дуулсан ч рок попод шинэ стиль, имиж, өнгө оруулж ирсэн учраас дебют шагнал хүртсэн юм. Тэр үеэс бид дотно найзууд биш ч гэсэн мэндтэй устай явдаг болсон доо. Дараа нь  “Хонх” хамтлагийн “Хонхны дуу”-г хамтарч дуулсан.

Бас нэг сайхан дурсамж гэвэл Т.Ариунаа маань хүүгээ Улсын нэгдүгээр төрөхөд төрүүлэхэд нь би нууцаар орж, өрөөнд нь эргэж байсан. Дараа нь миний С.Хулан охины нэг насны ойгоор Т.Ариунаа маань ирж, баяр хүргэж байв.

Яахав, зарим нэг хүмүүс биднийг хооронд нь өрсөлдүүлж, янз бүрийн асуулт асууна. Нэг удаа би “Дуучин Т.Ариунааг мэднэ. Яг хувь хүний талаас сайн танихгүй” гээд ярилцлага өгсөн. Тэгсэн чинь “Би дуучин Т.Ариунааг танихгүй” гээд гарчигласан байсан. Гэхдээ тэр болгонд бид эмзэглэж явсангүй. Бид цаг хугацааг хамт л туулж яваа учраас бие биеэ мэдэхгүй, сайн хандахгүй байхын аргагүй л дээ.

-Ер нь та хоёрт ам муруйсан удаа бий юу?

-Ёстой байхгүй шүү. Яахав тайзны ард хэн хэнийхээ өмнө хойно орох вэ гэдэг асуудал ганц бидний дунд биш бусад уран бүтээлчдийн хооронд ч байдаг. Тэр бол мэргэжлийн тайзны арын яриа. Бид өнгөрсөн хугацаанд нэг ч хэрэлдэж, ам муруйж үзээгүй юм байна гэж ярьж байсан санагдана.

Магадгүй хүмүүсийн хэрэгтэй хэрэггүй хов живэнд эмзэглэн таарахдаа дугарахгүй өнгөрөх тохиолдол залуухан үедээ байсан байх. Залуу хүмүүс болохоор шартай ч, омогтой ч байсан байх.

Дуучин Т.Ариунаа байгаагүй бол Д.Сарантуяа ямар дуучин байхыг хэлж мэдэхгүй. Бид бие биетэйгээ уран бүтээлээрээ өрсөлдөж, бие биеэ хурцалж ирсэн. Одоо ч мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж явна.

"ӨӨРИЙН АМЬДРАЛЫН ТУХАЙ НОМЫН ЗОХИОЛ ДЭЭР ТҮШИГЛЭН КИНО ХИЙЛГЭХ ХҮСЭЛТЭЙ"

Ингэхэд рок попын ертөнцөд шинэ од төрж байна уу?

-Манайхан бүгдээрээ идэвхтэй байгаа. Д С.Сэрчмаа АНУ-д элэг нэгт монголчууддаа ая дуугаа өргөж, аялан тоглолт хийж явна. Манай шинэхэн гавьяат, "Харш" хамтлагийн  дуучин С.Баасандорж Туркт ажиллаж, амьдарч буй монголчууддаа амжилттай тоглолтоо хийж байна. Бас “Хү” хамтлаг АНУ-д аялан тоглолтоо хийж, олон улсын фестивальд оролцож буй. Энэ бүхэн рок попын ертөнцийнхөн зүгээр суугаагүй гэдгийг харуулж байна.

Дуучин Ука, А.Хишигдалай, Б.Баярцэцэг маш гоё дуулж байна. Мөн Наагий, Наки, Чойжоо гээд зөндөө уран бүтээлч бий. Хэнийг хэн гэх вэ. Бүгдээрээ л сайн уран бүтээлчид.

Саяхан дуучин Б.Маралжингоогийн тоглолт болох байсан ч хойшиллоо. Миний хувьд сүүлд “Жим хаус” гэдэг блюз урсгалаар тоглодог хамтлагийн тоглолт үзсэн. Надад маш их таалагдсан. Мөн залуу дуучин Ариугийн жазз тоглолтыг нь үзсэн. Ер нь би хаана шинэ залуу уран бүтээлчид байна тэднийг сонсоно. Тэгж байж уран бүтээлч хүн хөглөгдөж, хөгжинө.

-Дуучин Сараа рок попын ертөнцөд 35 жил зүтгэжээ. Өнгөрсөн хугацаанд өөр салбар руу “урвах” талаар бодол төрж байв уу?

-Миний хувьд өөр салбар руу орохыг бодож байсангүй. 35 жил урлагтаа үнэнч зүтгэж явна. Одоо үргэлжлүүлэн өөрийн пянзуудаа цувралаар гаргана. “Би Сараа” гээд өөрийн амьдралын тухай номоо яруу найрагч Р.Эмүжингээр бичүүлсэн. Энэ номынхоо зохиол дээр түшиглэн уран сайхны кино хийлгэх хүсэлтэй байгаа. Тийм учраас өөр салбарт мэргэжил эзэмших цаг зав чнадад алга.

-Таны энэ оны төлөвлөгөөг сонирхож болох уу. Цаг үе намжвал хамгийн түрүүнд хаана тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа бол?

-Би 2022 оны гуравдугаар сард АНУ-д амьдарч буй монголчууддаа тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээхдээ “Олон улсын тэмцээн наадмаас гран при шагнал хүртэж, хилийн чанадад амьдарч буй монголчууддаа Монгол Улсынхаа тухай мэдээлэл, уран бүтээлийг өндөрт өргөсөн” гэж тодотгосон байсан.

Тэгж шагнал авсандаа их бахархдаг юм. Миний хувьлд Монгол Улсаа зургаан удаа тойрч аялан тоглолт хийж, Зууны манлай дуучин болсон том хариуцлагыг өндөр өргөж явахыг эрмэлздэг. Миний хамгийн дуртай зүйл бол аялан тоглолт.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-29 104.149.150.10

=== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-29 202.9.40.191

Сараа бол маш ухаалаг эмэгтэй
Яагаад Ариунаатай өрсөлдүүлэн вэ гэвэл Сараад биш Ариунаад учир бий.
Өөрийгөө байнга дөвийлгөн гэж оролддог тоглолт дээр үргэлж Сараагийн өмнө нь хөндөлдөөд зогсчихно хачин атаархалын нүдээрээ хараад л хуурамч төрхтэй Ариунаа өөрийгөө Бараанаас илүү дуулна гээ бодож цуг дуулах гэж байгаа юм уу Ямаа аятай майлдаг даа
Бас өөрийгөө Хүүхдийг сангийн илч дуучин гэдгээ өөрчилж НҮБ ийн илч дуучин гэх хуурамч Ариунаад үнэн дургүй

Avatar

За даа одоо ч явахгүй дээ 2021-09-29 103.212.117.91

Дуулдаг дууныхаа төрөл ситлийг өөрчилбөл яасан юм. Ангирмаагын ядарсан дуунуудыг дуулж олон жил гутаасан доо.

Уг нь Сараа гуайд хоолой бол бий. Хоолойныхоо царыг гаргасан гоё дуу дуулаач. Пугачёва ч юмуу , Хьюстен шиг… Тэрнээс хуучин стиль нь явахгүй ээ.

Avatar

Зочин 2021-09-29 167.172.186.173

ТОС ГООЖУУЛЧИХААД.

Avatar

Зочин 2021-09-29 89.39.107.178

Том толгойтой Сарантуяа муухай гахай шиг тос гоожуулсан тарган. Харангын Лхагваагийн толгой Батсүхийн гүзээ гээд үнэн балиар.Урлагийн хүмүүс өөртөө анхаарах хэрэгтэй.

Avatar

Хүндэтгэв. 2021-09-29 202.126.89.121

Сараа, Ариунаа мундаг мундаг.

Avatar

Зочин 2021-09-29 167.172.186.173

Орос Мэгжнүүдэд дуртай юм уу?

Avatar

Жирийн нэгэн. 2021-09-29 202.9.47.63

Үнэхээр та хоёрыг хараад сэтгэл хөдөлж байна. Цаг цагийн аяс аа гэж…

Avatar

WE LOVE 💜 K-POP 💜🇰🇷🇰🇷🇰🇷 2021-09-29 202.126.89.203

WE LOVE K-POP 💜💜💜 K-POP 💜💜💜
🇰🇷🇰🇷🇰🇷 K-POP IS COOL AND GOOD

Avatar

Зочин 2021-09-29 119.40.98.153

цаана чинь гоё дуулдаг залуус зөндөө их болждээ 2 эгч минь

Avatar

Зочин 2021-09-29 192.82.88.234

тийм ээ! тэхдээ тэд ч гоё дуулдаг, уран бүтээлээ олонд хүргэх нь тэдний үүрэг, ажил нь ..тэд ч энэ үүргээ чамгүй сайн гүйцэтгэж байгаа хэнийг нь сонгож сонсох эс сонсох нь өөрийн тань эрх. зүгээр ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийг элдэвлэж гоочлох нь МОНГОЛчууд бидний өөрөө өөрсдийгөө гутааж , ухамсар ухаан, соёл суухгүй байгаагийн нэг шалтгаан юм даа. Шинэ сайхан дуучдад тэд бас хайртай

Avatar

Зочин 2021-09-29 150.129.141.51

якутск, прага, дебют гэж бичдэг юм шүү дээ

Avatar

Oросд 2021-09-29 108.53.177.147

Орсоор гэж үү

Avatar

Зочин 2021-09-29 202.21.109.53

balhaa joohon ohiod orilddog ni zugeer bolsnu uu uurinhoo ohin shig joohon huuhed oroi udeshin tsgaar daguulaj yavaad baisn nuderee harsn hun shuu balhaa 2007 on ued biahaa balhaa gaj dongoo zasahgui DZ ahiinha araas shde

Avatar

Туяа 2021-09-29 103.80.211.223

Сайхан дуучиндаа уран бүтээлийн амжилт, амттай яриа сонсоод ажлаа эхлүүллээ. Баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж