Төрлийн алба ДАНХАЙЖ, төрийн алба ЧАНАРГҮЙЖСЭЭР

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

Төрлийн алба ДАНХАЙЖ, төрийн алба ЧАНАРГҮЙЖСЭЭР

Төрлийн алба ДАНХАЙЖ, төрийн алба ЧАНАРГҮЙЖСЭЭР

Төрийн албан хаагчийн шалгалтын бүртгэл энэ сарын 22-ноос эхэлсэн. Бүртгэл сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд ийнхүү төрийн албан болох сонирхолтой хүмүүсээс гурав дахь удаагаа шалгалт авч буй юм.  Шалтгалтад тэнцсэн нь цаашид төрийн албан хаагч болох эхлэл тавигдана. Гэхдээ танил тал, арын хаалгатай бол шүү дээ. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн бүхэн төрийн албан хаагч болж чаддаггүй.  Ийнхүү хэдэн мянгаараа төрийн албан хаагч болох гэж хошуурч буйн цаана нөгөө л төрийн хангамж, авлига, хээл хахууль. Цалин бага ч "тансаг" хэрэглээтэй төрийн албан хаагч олон. ХОМ-ыг харахад цалингаасаа хэрэглээ нь хэд дахин давчихсан төрийн албан хаагч цөөнгүй бий.

Тус шалгалтыг авч эхэлснээс хойш өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийт 100 мянга гаруй хүн шалгалт өгчээ. Үндэсний статистикийн газраас гаргасан тооцооллоор 2021 оны байдлаар Монгол Улсад 205 мянга 11 төрийн албан хаагч байна.

Тэдгээрийг задалж үзвэл:

  • Улс төрийн албанд 3619,
  • Төрийн захиргааны албанд 20 мянга 553,
  • Төрийн тусгай албанд 45 мянга 453,
  • Үйлчилгээний байгууллагад 135 мянга 386 хүн ажиллаж байгаа юм.

Тэгвэл эдгээр хүмүүсийн тал хувь нь л шалгуурыг давж, тусгай шалгалтыг өгчээ. Төрийн албан хаагчийн шалгалтыг авч эхэлсэн цагаас эхлэн харвал:

  • 1996-2005 он хүртэл жилд 7000 орчим буюу нийт 6500 гаруй хүн төрийн албан хаагчийн шалгалт өгч байв.
  • 2011-2014 онд тус шалгалтыг цахимаар авах системд шилжсэнээр нийт 55 мянган шалгалт өгч байжээ.
  • Үүнээс гурван жилийн дараа 2017 оноос нэг жилд өгөх шалгуулагчийн тоо 15 мянгад хүрч төрийн албанд ажиллаж буй хүний тоо 192 мянга 475 болсон.
  • Харин 2019 онд 5988-аар нэмэгдэж шалгалт өгөх иргэдийн тоо жилд  7716 болжээ.

Он гарснаас хойш одоогийн байдлаар хоёр удаа шалгалт авсан бөгөөд үүний дараа төрийн жинхэнэ албаны нөөцөд буй хүний тоо 2315 иргэн бүртгэгджээ. Төрийн албан хаагч ийнхүү данхайж, шалгалт өгч буй иргэдийн тоо жилээс жилд өссөн нь төрлийн холбоотой, намын цүнх баригчид олширсонтой холбоотой.  Тиймээс төсвийн дийлэнх буюу гуравны нэг нь төрийн албан хаагчийн цалин, хангамжид явчихдаг болохыг Ерөнхий сайд саяхан болсон төр хувийн хэвшлийн чуулга уулзалтын үеэр танилцуулсан.

ТӨРИЙН ЖИНХЭНЭ БА ТҮР АЛБА ХАШИГЧИД 50:50

Тэгэхлээр төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, түүндээ бэлдэж буй хэн ч байсан шалгалтад тэнцэх боломжтой. Харин огт шалгалт өгөхгүйгээр төрийн жинхэнэ албанд тэнцсэн хүмүүсээс хэд нь тус шалгалтын босгыг давах нь сонирхол татаж байгаа юм.

2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай шинэ хуулийн гол үзэл баримтлал нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой, чадахуйн зарчимд үндэслэхээс гадна тухайн албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурт нийцсэн боловсон хүчнийг сонгон шалгаруулж, зохих албан тушаалд нь томилох явдал. Мөн үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн албан хаагч нарыг шатлан дэвшүүлэх зарчмын дагуу сонгон шалгаруулж, томилох зэрэг хуулийн хэрэгжилт юм. Гэвч энэ хуулийн заалт Монголд хэрэгждэггүй. Жишээ нь, УИХ-ын гишүүэн М.Оюунчимэгийн хүүг хууль зөрчин, сонгон шалгаруулалтгүйгээр, мөн төрийн албаны шалгалт өгөөгүй байхад ЭМЯ-ны газрын даргаар томилсон удаатай. Энэ мэтээр хуулиа зөрчин төрийн албанд төрөл саднаа шахах нь хэвийн үзэгдэл болсон.

Иргэдийн зүгээс төрийн бүх албан хаагчдад ижил тэгш шалгуур тогтоох ёстой гэсэн шаардлагыг тавьдаг ч үнэндээ тоож сонсдог хүн байдаггүй. Иймээс төрлийн алба улам данхайж, төрийн алба улам чанаргүйжсээр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж