Цахим гүйлтийн ДАШТ: Монгол Улс эхний шатанд 242 орноос 3-р байрт оров

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

Цахим гүйлтийн ДАШТ: Монгол Улс эхний шатанд 242 орноос 3-р байрт оров

Цахим гүйлтийн ДАШТ: Монгол Улс эхний шатанд 242 орноос 3-р байрт оров

Дэлхийн 242 улс орон оролцсон цахим гүйлтийн ДАШТ "Vitality Running World Cup" есдүгээр сарын 21-26-ны хооронд болж Монгол Улсын баг эхний шатанд гуравдугаар байрт оржээ. Ингэснээр шилдэг 16 улсын нэгээр шалгарч хагас шигшээ шатанд өрсөлдөхөөр боллоо. Энэ жилийн Монгол Улсын багийн ахлагчаар дэлхийн монголчуудын гүйлтийн суваг "MGL Running Channel"-ийн үүсгэн байгуулагч У.Ганзориг шалгарч, албан ёсны зохион байгуулагчаар дэлхийн монголчуудын гүйлтийн суваг "MGL Running Channel" ажиллаж, улс үндэстнээрээ хүчээ нийлүүлэн оролцохыг уриалан "Team Mongolia Run As One Nation" буюу "Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе!" уриалга дэвшүүлэн оролцож байна. Тус тэмцээнд Монгол Улс анх удаа 2020 онд оролцож 18 дугаар байрт шалгарч байв.

Тэмцээний хоёрдугаар шат буюу хагас шигшээ (16 улс): есдүгээр сарын 28 -наас аравдугаар сарын 3-ны хооронд болох бөгөөд шалгарсан дөрвөн улс сүүлчийн шат үлдэж, аравдугаар сарын 5-наас 10-ны хооронд өрсөлдөж, дэлхийн аваргыг тодруулна. Уг тэмцээнд оролцоход ямар нэгэн үнэ төлбөр төлөхгүй бөгөөд 13 болон түүнээс дээш насны бүх хүмүүс оролцож болох ба гурван км зайг дээд тал нь 30 минутад туулсан байх шаардлага тавьдаг. Тиймээс ямар ч гүйгчдийн хувьд боломжтой үзүүлэлт бөгөөд эхлэн гүйгчдэд хүртэл бололцоотой тул та бүхнийг аль болох найз нөхөд гэр бүлийн хамт гүйж эх орныхоо төлөө хүчээ нэгтгэхийг уриалж байна. Оролцогчдын хувьд "Running World Cup" апп-д заавал бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд гүйх үедээ "Strava", "adidas Running", "Health App", "Google Fit", "FitBit", "Garmin", "Under Armour", "Pacer" зэрэг гүйлтийн aпп-ны аль нэгийг хэрэглэж гүйлтээ баталгаажуулна. Хагас шигшээ шатанд гол анхаарах зүйл нэг өдөрт нэг гүйгчийн гүйсэн зөвхөн нэг гүйлтийг тооцож оруулах дүрэмтэй оролцох юм. Учир нь зохион байгуулагчдын зүгээс гүйгчдийг хэт шахаж бэртэл гэмтэл авахаас сэргийлж ийм дүрэм гаргасан байна.

Тэмцээнд шалгарсан багийн ахлагчийн гол үүрэг тус тэмцээнийг тухайн улс орондоо сурталчлан таниулах, улсынхаа багт аль болох олон гүйгчдийг уриалан оролцуулах сурталчилгааны ажлыг зохион байгуулах гол үүрэгтэй ажээ. Монгол Улсын багт дэлхийн өнцөг булан бүрээс олон гүйгчид нэгдэж эх орныхоо нэрийг дэлхийд гаргахын төлөө хүчээ нэгтгээд байна. Түүнээс гадна цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнд оролцсоноор та "Vitality Running World Cup" зохион байгуулагчдын санаачилсан хүүхдийн төлөөх сайн үйлсэд нэгдэх бөгөөд таны гүйсэн гурван км нэг ширхэг хүүхдийн вакцин болж НҮБ-ын Хүүхдийн Сан-д хандивлах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж