С.Амарсайхан & Д.Сумъяабазар | News.MN

С.Амарсайхан & Д.Сумъяабазар

С.Амарсайхан & Д.Сумъяабазар

Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу долдугаар сарын 29-нөөс эхлэн үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орсон. Ингэснээр ресторан, баар,  спорт заал,  кафе, сүлжээ болон түргэн хоолны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг сунгаж, 07:00-00:00 болгосон юм. Хотын дарга Д.Сумъяабазар  есдүгээр сарын 20-нд нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээнэ гэж мэдэгдсэн. Гэвч  өчигдөр /2021.09.27/ Улсын Онцгой комиссоос /УОК/ хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй, баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг хийхгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс хоёр талын байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.


 

Д.Сумъяабазар
Хотын дарга:

-Соёл, урлагийн байгууллагууд болон жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, караоке эрхлэгчдийн төлөөлөгчдийн тавьсан шаардлагад тулгуурлан зөвшилцөлд хүрснээр дараах шийдвэрийг гаргалаа. Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг нээх, үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон байна. 

Халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлага хангасан караокег заалны дүүргэлтийг 50 хувиас дээшгүй байхаар аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Агааржуулалтын системтэй, ариутгал халдваргүйтгэлийн системтэй, дуулах микрофоныг ариутгах тоног төхөөрөмжтэй, үйлчлүүлэгч бүрд нэг удаагийн шүлсэвч буюу микрофоны масктайгаар үйлчлэх нөөцтэй байх шаардлага тавина.

Агааржуулалтын системтэй, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дүрэм журмаа сайтар хангаж, халдвар хамгаалалтын дүрмээ өдөр тутамдаа баримтлан ажиллаж чадах эвэнт холлуудын үйл ажиллагааг зөвхөн суугаа хүлээн авалт, хурал, семинар зохион байгуулахыг зөвшөөрнө. Агааржуулалтын системтэй, зай барих боломж бүхий талбайтай, танхим болон гадна задгай талбайд нийтэд үйлчлэхдээ болон дуучид, уран бүтээлчид халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиулан ажиллах нөхцөлтэйгөөр соёл урлагийн бүхий л үзвэр үйлчилгээг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Үзвэр үйлчилгээг зохион байгуулахдаа заалны дүүргэлтийг 50 хувиас ихгүй байлгахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Дээрх үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл байхаар тогтсон байна. Аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд дээрх газруудыг үйлчилгээ эрхлэх бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй.

 

С.Амарсайхан
УОК-ын дарга, Шадар сайд:

-Заалны үйлчилгээ, амны хаалтаа авдаг үйлчилгээ сөргөөр нөлөөлж байна. Халдварлах чадвар өндөр дельта хувилбар давамгайлж байна. Бүрэн вакцинтай иргэдийн дунд ч халдвар авах, өвчлөх эрсдэл өндөр байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна. Вакцингүй, 12-оос доош насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэртээ халдвар авч байна. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдон хөдөлгөөн нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.

Мөн хурим, найр нэмэгдэх хандлагатай байна. Иймд Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хурим, найрыг хязгаарлах, заалны үйлчилгээ, амны хаалтаа авч үйлчилгээ авдаг үйчилгээг хязгаарлах шийдвэр гаргасан.  Хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг хориглож байна.

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрдэмтдийн зөвлөлийн саналыг харгалзан агаарын сэлгэлт муу, амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй, халдвар тархах өндөр эрсдэлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллгааг 2021 оны аравдугаар сарын 1-нээс 22.00 цагаас хойш ажиллахыг хориглож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болголоо. Мөн энэ хугацаанд төрийн байгууллага, албан тушаалтнууд дотоод орчинд 20-оос дээш хүнтэй хурал, цуглаан, уулзалт зэрэг аливаа арга хэмжээ явуулахыг хориглож байна. Аливаа хүндрэл, эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвараар өвдсөн иргэдийн биеийн байдлыг онцгой анхаарч ажиллах талаар ярилцсан. 

Хөл хорио тогтоох талаар иргэд олноор асууж байна. Гэхдээ бид нөхцөл байдлыг харгалзаж хөл хорио тогтоохгүй байхаар зохицуулалт хийхээр болсон.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-09-29 202.179.24.137

S.AMARSAIHAN SAMARSAIHAN – SAIHANSAMAR -ZUGEER L SAIHANSAMARAGCH

Avatar

Зочин 2021-09-29 104.149.150.10

===== Шилдэг дотно клубт тавтай морил —- – https://is.gd/f4011T

Avatar

zochin 2021-09-29 66.181.161.85

Сумъабазар гуай УОК-ын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй . Биелүүлэхгүй гэвэл огцор

Avatar

Сөнөтүгэй 2021-09-29 49.0.142.18

Хоёулаа зайл

Avatar

Иргэн 2021-09-29 192.82.68.183

Уг шийдвэрийг гаргахдаа бүх л холбогдох байгууллага түүний дотор хотын дарга түүний ажлын албаны саналыг авсан л байгаа шүү дээ. Тэгээд УОК-оос шийдвэр гарсны дараа маргаан үүсгэх нь зөрчил. Хотын дарга УОК-ын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй . Биелүүлэхгүй гэвэл огцорч биелүүлдэг хүн тавих нь зүйд нийцнэ.

Avatar

Зочин 2021-09-29 122.201.26.172

teneg sumiyabazar n uok-oo davsan shiidver gargaad tom tolgoilood hamag ajil alaad bgaan bishuu

Avatar

Batbayar 2021-09-29 66.181.183.178

MEDREL GATSAANUUD!!!! yOSTOI HELEH MUU UG OLDOHGUI YUM.HEN HENEESEE TOM BOLOH GEGEN HOGIIN GARUUD.ALI NI CH OMNO ERHELJ BAISAN SALBARTAA AMJILT GARGAJ UZEEGUI NOVSHNUUD

Avatar

зочин 2021-09-29 67.180.129.0

дүүгийнхээ эхнэрт өгсөн уиркийн арын нийтийн эзэмшлийн талбайнхаа зөвшөөрлийг цуцал Сумбазараа!!!

Avatar

Ttt 2021-09-29 202.179.26.4

Deed baiguulga ulsin ontsgoi komissin shiidver bol huuli e.ne buh yu bolood bna .gaduur haldvar ihbna .ontsgikomiss shuu huulai zorchsonhotiin dargaas haruitslga nehe

Avatar

Зочин 2021-09-29 66.181.189.45

УОК-ын шийдвэрийг нийслэлийн захирагч давж шийдвэр гаргах эрхгүй. Бөхийн муйхар зангаар томорхож, дээд байгууллагын шийдвэр зөрчвөл нийслэлийн захирагчийг өөрчлөх шаардлага гарч байна. Түүнчлэн зарим комментэд тэтгэвэр хасах байх гэсэн нь гүжирдлэг байна. Харин тэтгэмжийг багасгах шаардлагатай

Avatar

амарсайхан новшоо 2021-09-29 103.26.193.106

Амарсайхан п***а 22.00 хүртэл ажилаад ямар юмны ашиг олох юм Сумьяагийн зөв 24:00 хүртэл ажиллуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-09-29 49.0.158.86

Сумьяабазараа дагах байх даа. ХОтынхон бол.

Avatar

Иргэн 2021-09-29 150.129.142.148

Сумъабазар гуай нэг их пээдийгээд улсын шийдвэрийг зөрчиж, их мэдэх царайлахгүй шүү. Чи бүх юмыг хүчээр үзнэ гэж тэнэгтэхгүй шүү

Avatar

Зочин 2021-09-29 192.82.71.17

Hii surjignesen amarsaihan ogtsoroo

Avatar

Хотын иргэн 2021-09-29 202.9.40.190

Бөхөөс өөр хотын даргатай болох юмсан. Арай цөөн хүн үхнэ дээ. Энэ хүний УОК-г давж гаргасан шийдвэрээс болж их л олон хүний амьсгал тасарлаа. Хангалттай биш гэж үү

Avatar

зочин 2021-09-29 203.91.118.150

Эдний энэ хоорондын зөрчлын дунд жирийн иргэд эмнэлгийн ажилчид үрэгдэж дууслаа,,,,,,,Эднийг огцруулж зайлуулж улс орноо, эрүүл мэндээ хамгаалахгүй бол гамшиг болж байна шүү

Avatar

Asashuro 2021-09-29 66.181.181.224

UN hotiin darga bol ES-aas tom alban tushaal shvv dee ! ZG ih tomorch baij hvchin avargad elegdvvlev dee !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж