С.Амарсайхан & Д.Сумъяабазар

Хуучирсан мэдээ: 2021.09.29-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан & Д.Сумъяабазар

Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу долдугаар сарын 29-нөөс эхлэн үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орсон. Ингэснээр ресторан, баар,  спорт заал,  кафе, сүлжээ болон түргэн хоолны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг сунгаж, 07:00-00:00 болгосон юм. Хотын дарга Д.Сумъяабазар  есдүгээр сарын 20-нд нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээнэ гэж мэдэгдсэн. Гэвч  өчигдөр /2021.09.27/ Улсын Онцгой комиссоос /УОК/ хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй, баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг хийхгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс хоёр талын байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.


 

Д.Сумъяабазар
Хотын дарга:

-Соёл, урлагийн байгууллагууд болон жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, караоке эрхлэгчдийн төлөөлөгчдийн тавьсан шаардлагад тулгуурлан зөвшилцөлд хүрснээр дараах шийдвэрийг гаргалаа. Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг нээх, үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон байна. 

Халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлага хангасан караокег заалны дүүргэлтийг 50 хувиас дээшгүй байхаар аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Агааржуулалтын системтэй, ариутгал халдваргүйтгэлийн системтэй, дуулах микрофоныг ариутгах тоног төхөөрөмжтэй, үйлчлүүлэгч бүрд нэг удаагийн шүлсэвч буюу микрофоны масктайгаар үйлчлэх нөөцтэй байх шаардлага тавина.

Агааржуулалтын системтэй, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дүрэм журмаа сайтар хангаж, халдвар хамгаалалтын дүрмээ өдөр тутамдаа баримтлан ажиллаж чадах эвэнт холлуудын үйл ажиллагааг зөвхөн суугаа хүлээн авалт, хурал, семинар зохион байгуулахыг зөвшөөрнө. Агааржуулалтын системтэй, зай барих боломж бүхий талбайтай, танхим болон гадна задгай талбайд нийтэд үйлчлэхдээ болон дуучид, уран бүтээлчид халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиулан ажиллах нөхцөлтэйгөөр соёл урлагийн бүхий л үзвэр үйлчилгээг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Үзвэр үйлчилгээг зохион байгуулахдаа заалны дүүргэлтийг 50 хувиас ихгүй байлгахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Дээрх үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл байхаар тогтсон байна. Аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд дээрх газруудыг үйлчилгээ эрхлэх бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй.

 

С.Амарсайхан
УОК-ын дарга, Шадар сайд:

-Заалны үйлчилгээ, амны хаалтаа авдаг үйлчилгээ сөргөөр нөлөөлж байна. Халдварлах чадвар өндөр дельта хувилбар давамгайлж байна. Бүрэн вакцинтай иргэдийн дунд ч халдвар авах, өвчлөх эрсдэл өндөр байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна. Вакцингүй, 12-оос доош насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд гэртээ халдвар авч байна. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдон хөдөлгөөн нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.

Мөн хурим, найр нэмэгдэх хандлагатай байна. Иймд Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хурим, найрыг хязгаарлах, заалны үйлчилгээ, амны хаалтаа авч үйлчилгээ авдаг үйчилгээг хязгаарлах шийдвэр гаргасан.  Хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг хориглож байна.

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрдэмтдийн зөвлөлийн саналыг харгалзан агаарын сэлгэлт муу, амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй, халдвар тархах өндөр эрсдэлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллгааг 2021 оны аравдугаар сарын 1-нээс 22.00 цагаас хойш ажиллахыг хориглож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болголоо. Мөн энэ хугацаанд төрийн байгууллага, албан тушаалтнууд дотоод орчинд 20-оос дээш хүнтэй хурал, цуглаан, уулзалт зэрэг аливаа арга хэмжээ явуулахыг хориглож байна. Аливаа хүндрэл, эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвараар өвдсөн иргэдийн биеийн байдлыг онцгой анхаарч ажиллах талаар ярилцсан. 

Хөл хорио тогтоох талаар иргэд олноор асууж байна. Гэхдээ бид нөхцөл байдлыг харгалзаж хөл хорио тогтоохгүй байхаар зохицуулалт хийхээр болсон.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж